×
Нийгэм 19 Наймдугаар сарын 2010
Москвагийн бүс нутагт удтал хүлээсэн сэрүүн агаар ирлээ. Цаг уурчдын таамгаар агаарын температур пүрэв гаригт 23 градусаас давсан байна. Балтын тэнгисээс салхи шуурч, салхи эрчимжиж, богино хугацаанд бороо орно. Москвад дахин халуу шатахгүй гэж Ус цаг уурын төв үзэж байна. Харин есдүгээр сард дулаан агаар удаан үргэлжилж москвагийнхныг баярлуулна.
Орос улсад ажилгүйдлийн түвшин бараг хямарлын өмнөх үзүүлэлтэд дөхөж 6,8 хувьтай байгаа тухай засгийн газрын дэд сайд Александр Жуков уламжлав. Орос улсын бүх субъектад ажилгүйдлийн түвшин буурч байна. Энэ жил ажилгүйдлийн дээд түвшин 9,2 хувьд хүрснийг Жуков сануулав. Алс Дорнод нэн хүнд байдалд байна.
Иран дахь Бушерийн атомын цахилгаан станцыг төлөвлөсөн ёсоор 8-р сарын 21-нд ашиглалтад өгнө гэж "Росатом" компанийн тэргүүн Сергей Кириенко баталлаа. МАГАТЭ-ийн шинжээчдийн хяналтанд атомын цахилгаан станцыг ашиглалтад өгөх юм.
Ставропольд Пятигорск хотод дэлбэрэлт болох үеэр хохирсон хүмүүст нөхөн төлбөр төлж эхлэв. Хүнд шархадсан хүмүүс 450 мянган рубль, хөнгөн шархадсан хүмүүст 215 мянган рубль олгоно. Одоо Пятигорскийн эмнэлэгт 18 хүн үлдсэн бөгөөд дөрвөн хүн Москвад эмчлүүлж байна. Пятигорскийн төвд мягмар гаригт автомашин дэлбэрсэн юм. Мөрдөн шалгалтаар тэнд 30-40 кг тротилийн дэлбэрэх хэрэгсэл тавьсан байжээ. Энэ үеэр 29 хүн хохирсон байна.
Орос улс урьд байгаагүй үерт автсан Пакистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна. Онц байдлын яамны 42 тонн ачаа бүхий хоёр дахь нисэх онгоц өнөөдөр өглөө Исламабадад ирлээ. Тухайлбал хүнс, генератор, хөнжил, майхан, эн тэргүүнд шаардлагатай бусад бараа ачжээ. Оросын эхний нисэх онгоц эм бэлдмэл, мөн ийм барааг мягмар гаригт тэнд хүргэсэн юм.
 Афганистанд өнөөдөр тусгаар тогтнолоо сэргээсэн өдрөө тэмдэглэж байна. Их Британи 91 жилийн тэртээ тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Өнгөрсөн 90 жилд Афганистан танигдахааргүй өөрчлөгджээ. Аядуу эзэн хаант улс дэлхийн хамгийн ядуу, хаалттай орны нэг болон хувирсан байна. Барууны эвслийн цэргийн үйл ажиллагаа эхэлснээс хойш бараг 10 жил өнгөрчээ.
Белка, Стрелка хоточ ноход 1960 оны 8-р сарын 19-нд "Спутник-5" оросын сансрын хөлгөөр сансарт нисч, агааргүй орон зайд хоёр хоноод  гэртээ харисан дэлхийн анхны амьд амьтан юм. Ноход амжилттай аялснаар амьд организм сансарт байх боломжтой болохыг баталсан. Стрелка нислэгээс хойш хэдэн сарын дараа 6 эрүүл гөлөг гаргасан байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
8
9
15
22
23
29
30