×
Нийгэм 18 Наймдугаар сарын 2010
Орос улсад томоохонд орох Сибирийн "Распадская" нүүрсний уурхайгаас ус шавхаж эхэллээ. Тэнд 5-р сард ослын үеэр олон арван хүн амь насаа алдсан юм. Үүгээр сураггүй болсон уурхайчдын хувь заяа, ослын шалтгааныг тодорхойлж, үйлдвэрлэлийг сэргээнэ. Ослын үеэр түймэр унтараахад 2 сая гаруй шоо метр ус цутгасныг  хоёр сар хөөргөдөж гаргана.
Оросын Алс дорнодын бүс нутагт Колымд өнгөрсөн 7 сард бараг 8,5 тонн алт, 425 тонн мөнгө олборложээ. Колымын уурхайчид өнгөрсөн жилийнхээс илүү их үнэт төмөрлөг олборлосон байна. Одоо Колымд уул уурхай хүдрийн аж үйлдвэрийг шинэчилж байна. Колымд 2020 оноос жил бүр 100 тонн алт олборлоно гэж Магадан мужийн дарга Николай Дудов хэллээ.  
Бүгд найрамдах Буриад улсын Хяхтын "Бурдун" нийт цэргийн талбайд удахгүй байлдааны сургуулилт хийнэ. Энд "Дархан-3" орос-монголын тактикийн хамтарсан сургуулилт болно гэж ОХУ-ын Сибирийн цэргийн тойргийн мэдээлэл хангамжийн бүлгийн дарга хурандаа Игорь Мугинов ийнхүү мэдэгдлээ. Сургуулилтын үеэр олон улсын терроризмын аюул заналтай тэмцэхэд Орос, Монголын цэрэг хамтран ашиглах асуудлыг хэрэгжүүлнэ.
 Орос улсад дэгдсэн ойн түймэрт өртсөн хүмүүст туслах хандив цуглуулсаар байна. Орос улын янз бүрийн мужид хувцас, хүнс, ус ачсан хэдэн зуун машиныг илгээжээ. "Шударга тусламж" олон улсын олон нийтийн байгууллага хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санаачилга гаргасан байгууллагын нэг юм. Орос улсын нэрд гарсан эмч Елизавета Глинка энэ байгууллагыг үүсгэн байгуулж, тэргүүлж байна.
Москва хотын засаг захиргаа хатуу согтууруулах ундааг жижиглэнгээр худалдахыг цаашид хязгаарлахаар шийдлээ. Оройн 10 цагаас өглөөний 10 цаг хүртэл 15 гаруй хувийн этилийн спирт агуулсан бүтээгдэхүүн худалдахыг хориглох хууль 9-р сарын 1-ээс хүчин төгөлдөр болно. Кафе, зоогийн газар, шөнийн клуб зэрэг олон нийтийн хоолны газар хориг үйлчлэхгүй.
Орос улс терроризм, мансууруулах бодисын аюултай тэмцэхэд Афганистаны засгийн газрыг бүх талаар дэмжиж байгаагаа батлав. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай өнөөдөр Сочи хотод уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Орос, Афганистаны харилцаанд дэвшил гарах ёстой гэж тэрээр тэмдэгллээ.
Японы цэрэг үг дуугүй, мөн бүрэн бууж өгөх тухай тулгах бичгийг Квантуны Армийн командлагчид 1945 оны 8-р сарын 19-нд гардуулсан офицерыг өнөөдөр Украинд нэхэн дурсаж байна. Харьков мужийн уугуул, инженер-төмөр замын ажилтан Иван Артеменкогийн эцэг, өвөө нь 1904-1905 онд орос-японы дайнд Атур боомтын хамгаалахад дайтаж явжээ.
Орос улс нисдэг тэрэгний техникийг Афганистанд илгээх сонирхолтой байна. Ерөнхийлөгч Д.Медведев болон ерөнхийлөгч Хамид Карзай өнөөдөр Сочи хотод уулзахдаа энэ асуудлыг хэлэлцэнэ гэж Орос улсын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько уламжлав. Тэрээр хараат бус шинжээчдийн мэдээллийг иш татлаа. Афганистан дахь олон улсын хүчинд одоо 300 нисдэг тэргээс гадна  нэмж 100 орчим нисдэг тэрэг шаардлагатай байна.
Орос улсад өнгөрсөн хоногт 2500 гаруй га тайлбайн түймрийг унтараалаа. Москва орчим болон Мордовид гал унтараах хүчин, гал сөнөөх хэрэгслийг үр нөлөөтэй ашигласны дүнд тэнд онц байдлын горимыг цуцаллаа. Орос улсын  Онц байдлын яамны хямарлын нөхцөлд Үндэсний удирдах төвийн дарга Владимир Степанов өнөөдөр энэ тухай мэдэгдэв.
Хойд Кавказын Пятигорск хотын эмнэлэгт хотын кафед болсон дэлбэрэлтэд өртсөн 20 гаруй хүн байна. Хоёр хүний биеийн байдал нэн хүнд байна. Энэ үеэр шархадсан 16 настай хүүхдийг Москвад эмчүүлэхээр явуулжээ. Нийслэлийн криминалистикчүүд алан хядах ажиллагааг мөрдөхөөр Пятигорск хотод нисчээ. Пятигорск хотын төвд мягмар гаригт кафегаас холгүй байрлуулсан "Жигули" машин дэлбэрсэн байна. Машины дэлбэрсэн хэсгүүд 150 метрийн радиуст шидэгджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
8
9
15
22
23
29
30