×
Нийгэм 17 Наймдугаар сарын 2010
Пакистаны үерт автсан оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэх Орос улсын Онц байдлын яамны нисэх онгоц Исламабадад ирлээ. ИЛ-76 нисэх онгоц 42 гаруй тонн хүнсний бүтээгдэхүүн, эм, эн тэргүүнд шаардлагатай эд зүйлс хүргэв. Аадар бороо тасралтгүй орсны улмаас Пакистаны түүхэнд хамгийн өргөн хүрээтэй үер бууж 1600 гаруй хүн амь насаа алдаж, олон сая хүн орох оронгүй болжээ.
Алс Дорнодын цаг уурын албаны удирдах албаны мэргэжилтнүүд даваа гаригт салют буудлагын үйлдвэрт дэлбэрэлт болсон Хятадын нутагтай хиллэдэг ОХУ-ын бүс нутгийн агаарт хортой бодис нэмэгдээгүй болохыг тогтоожээ. Алс Дорнодын цаг уурын албаны удирдах газрын дарга Александр Гаврилов мягмар гаригт Риа Новости агентлагт энэ тухай уламжлав.
Киргизийн өмнөд хэсэгт 6-р сард болсон үндэстэн хоорондын мөргөлдөөнийг урьдаас төлөвлөсөн байжээ. Хэргийн шалтгааныг мөрдөн шалгах үндэсний комиссийн тэргүүн Абдыган Эркебаев энэ тухай мэдэгдэв. Узбек үндэстний тэргүүн нар, мөн Киргизийн ерөнхийлөгч асан Курманбек Бакиев мөргөлдөөнийг өдөөсөн баримт байгаа гэж тэр хэллээ. Мөргөлдөөнд гадаадын хөлсний хүмүүс оролцжээ. Тухайлбал Ош хотод гадаадын 6 хүнийг баривчилсан байна.
Өнгөрсөн оны 8-р сарын 17-нд Саян-Шушены цахилгаан станцын машины хэсэгт цутгасан ус тулгуур болон хаалтыг шүдэнзний зуруул хугалах мэт эвджээ. Цөмийн бөмбөгдөлтийг тэсвэрлэхээр тооцсон усан цахилгаан станц хуйлран цутгах усыг тэсвэрлэсэнгүй. Машины хэсэгт ус цутгах үеэр 3 агрегат жагсаалаас гарч, 7 агрегат эвдэрчээ.
Америкийн Жи-Пи-Эс системтэй ижил Оросын ГЛОНАСС навигацын хиймэл дагуулын систем энэ оны эцэс хүртэл дэлхий дахинд ажиллана. Оросын сансрын агентлагийн тэргүүн Анатолий Перминов "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. ГЛОНАСС дэлхийн дурын өнцөгт үр нөлөөтэй ажиллахад тойрог замд 24 хиймэл дагуул байх ёстой. Одоо тойрог замд 21 сансрын аппарат ажиллаж байна.
Саяно-Шушены усан цахилгаан станцад эмгэнэлт осол гарснаас хойш өнөөдөр нэг жил болж байна. Хакасийн бүгд найрамдах улсын Черёмушки тосгонд ослын нэг жилийн ойн гашуудлын арга хэмжээ болно. Усан цахилгаан станцын нутаг дэвсгэрт өглөө бунханыг арвайнайлна. Үдэш симфони найрал хөгжмийн концерт болно.
Орос улсад байгалийн түймэртэй талбай өнгөрөгч хоногт хоёр гаруй дахин буюу 45-аас 22 мянган га болж багасчээ. Воронеж мужийн ойн түймрийг бүрэн унтараасан гэж Онц байдлын яам уламжлав. Москва, Нижегород, Киров, Рязань, Владимир, Свердловск муж, Пермийн хязгаар, Мордов, Марий Эл бүгд найрамдах улсад түймэр багассан байна. Москва орчмын түймэртэй талбай 46-аас33 га хүртэл багасчээ.
Оросын шигшээ баг Сингапурт болж байгаа идэрчүүдийн олимпийн наадмын хоёр дахь өдөр албан бус багийн нийт дүнгээр тэргүүн байрт байна. Оросын шигшээ баг 4 алт, 4 мөнгө, 3 хүрэл нийт 11 медаль хүртжээ. Хоёрдугаар байрт Хятадын шигшээ баг, гуравдугаар байрт Азербайжаны баг орсон байна. Даваа гаригт Андрей Ушаков 200 метрийн зайд чөлөөт сэлэлтээр бусдаас тэргүүлж алтан медаль хүртсэн юм.
Буриадын нийслэл Улаан-Үд хотод үндэстний цөөнхийн эрх, соёлыг дэмжих асуудлаарх форум эхэллээ. Бага хуралд Орос, Монгол, Хятад, Норвег, Германы 40 гаруй эрдэмтэн оролцож байна. Тэд Хойд Хязгаарын нутагт уламжлалт соёлыг сэргээж, дэмжих цогц арга хэмжээг тодорхойлно. Хойд нутгийн үндэстний цөөнхийн ёс заншил, ардын урлаг, хэл яриаг сэргээж, хадгалах асуудлыг хэлэлцэх юм.
Байгалийн олон улсын эдийн засгийн форумын үеэр 9-р сарын 9-нд ШХАБ-ын өдрийг тэмдэглэнэ. Энэ өдөр байгууллагын Ажил хэргийн зөвлөлийн удирдлагын өргөтгөсөн хуралдаан зохион багуулна. Казахстан, Киргиз, Хятад, Орос, Тажикистан, Узбекистан зэрэг ШХАБ-ын гишүүн орон, мөн ажиглагчийн эрхтэй Монгол улсын албан ёсны төлөөлөгчид ирэх тухай хэвлэлийн албанд уламжлав.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын төв нутагт болсон үйл явдалтай холбогдуулан Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевт эмгэнэлийн захидал илгээв. Орос улсад тохиосон байгалийн гамшигт хүний амь эрсдэж, улс оронд их хэмжээний хор хохирол учирсанд монголын ард түмний нэрийн өмнөөс, хувийн зүгээс харамсаж байгаагаа ноён Д.Медведев, оросын нийт ард түмэнд илэрхийлж байна.
Орос улсад цаг агаар сайжрах таамгаас дэлхийн зах зээлд буудайн үнэ буурлаа. Ойрын өдрүүдэд тус улсын европын хэсэгт бороо их орох төлөвтэй байна гэж европ, америкийн цаг уурчид таамаглаж байна. Орос улсад 8-р сарын 15-аас үр тариа экспортлохыг хориглох хууль хүчин төгөлдөр болно. Энэ хориг оны эцэс хүртэл үргэлжилнэ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
8
9
15
22
23
29
30