×
Нийгэм 14 Наймдугаар сарын 2010
Шри-Ланкийн нийслэлд оросын зохиолч Антон Чеховын хөшөөг босголоо. Их зохиолчийн мэндэлсний 150 жилийн ойг тохиолдуулан хөшөө босгожээ. Москвагийн барималч Григорий Потоцкий хөшөөг бүтээсэн байна. Зохиолч 120 жилийн тэртээ  тус нутагд аялахдаа бууж байсан зочид буудлын дэргэд Коломбо хотын түүхэн дүүрэгт Чеховын хүрэл цээж барималыг босгов. Энэ зочид буудалд Чеховын өрөө музей байдаг юм.
Хятадад «гол мөрний урсгалыг эргүүлэх» том төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой  нутгийн оршин суугчдыг нүүлгэж  эхлэв. "Оросын дуу хоолой" радиогийн тоймч Игорь Денисовын материал  төслийг танилцуулж, шинжээчдийн саналыг сонирхуулна. Синьхуа агентлагийн мэдээлснээр Хубэй мужийн 60 мянга орчим оршин суугч 9-р сарыг дуустал гэр орноо арга буюу орхиж явах ёстой.
 Хуучин машин устгах оросын хөтөлбөрийн хоёр дахь шатны бэлтгэл ажил дууслаа. Нэн даруй эхэлнэ. Хуучин машин устгах хөтөлбөрийн эхний хэсэг 3-р сарын эхэнд эхэлсэн. Хөтөлбөрийн энэ шат оны эцэст дуусана.  Оросын замд хуучирсан хөнгөн машин цөөрчээ. Хуучин автомашиныг устгах хөтөлбөр бүрэн хэрэгжиж байна.
Пакистанд үерийн улмаас тусгаар тогтнолын баярыг хойшлуулжээ. Шинэ улс 1947 оны 8-р сарын 14-нд  Британийн Энэтхэгээс салж, 63 жилийн тэртээ газрын зураг дээр бий болсон юм. Харин энэ жил энэ баяраа тэмдэглэхгүй. Тус улсад урьд байгаагүй үеэр бууснаас 1500 гаруй хүн үрэгдэж, олон сая хүн орох оронгүй болжээ. Тэнд хоёр долоо хоног тасралтгүй аадар бороо орсон байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2001 оны 9-р сарын 11-нд Нью-Йорк хотын алан хядах ажиллагаа болсон газрын ойролцоо лалын сүм бүхий лалын соёлын төв байгуулахыг дэмжжээ. "Лалын шашинтнууд энэ улсын бусад иргэний нэгэн адил шашнаа шүтэх эрхтэй гэж энгийн иргэн, ерөнхийлөгчийн хувьд би үзэж байна" гэж тэрээр мэдэгдэв.
Орос улсад урьд байгаагүй халуу шатаж, түймрийн хор уршигт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага түгшиж байна. Тус байгууллагын шинжээчид оросын иргэдэд туслахад бэлэн бөгөөд эрүүл мэндэд хортой үр нөлөөг бууруулах зөвлөлгөө бүхий эмхэтгэл хэвлэжээ. Орос улс агаар дахь хортой бодис зөвшөөрсөн хэмжээнээс давжээ. Нэгдүгээрт хорт хий юм. Энэ бага хэмжээтэй байсан ч эрүүл мэндэд хортой.
Орос улсын Гадаад хэргийн яам ойн түймэр унтараахад тусалсанд АНУ-д талархалаа. Москва хотод 8-р сарын 13-нд гурван нислэгээр ачаа хүргэсэн бөгөөд ойрын хоёр хоногт дахин хоёр удаа ачаа хүргэнэ. Усны цистерн, носоос, гар хэрэгсэл, галд тэсвэртэй хувцас, түлэгдсэн хүмүүст эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эм бэлдмэл зэргийг хүргэсэн байна.
Орос-монголын "Дархан-3" сургуулилт Бүгд найрамдах Буриад улсын бүх цэргийн нэгдлийн баазад Сибирийн цэргийн тойрогт 9-р сард болно. "Одоо хамтарсан тактик-тусгай сургуулилт явуулах баримт бичиг, бие бүрэлдэхүүн, техникийг бэлтгэж дуусч байна " гэж Сибирийн цэргийн тойргийн олон нийттэй холбоо тогтоох албанаас өнөөдөр уламжлав.
Афганистанд хоосон оромж дэлбэлж байгаа дүрс бичлэгийг Польшийн "Речь Посполита" сонины вэб хуудаст тавьжээ. Афганистан дахь НАТО-ийн хүчинд алба хааж байгаа польшийн цэргүүд байшинг дэлбэлж, инээлдэж, болж байгаа үйл явдлыг нүүрээ нуулгүй тайлбарлажээ. Зүгээр зугаацахын тулд байшинг дэлбэлсэн гэж нэг цэрэг ярьж байна. Вэб хуудаст дүрс бичлэг гарснаас хойш Польшид шуугиан дэгджээ.
Цаг агаарын байдлыг ажигласан зуу гаруй жилийн түүхэнд өнгөрөгч долдугаар сар хамгийн халуун байлаа. Америкийн эрдэмтэд ийнхүү дүгнэжээ. Тэдний судалгаагаар долдугаар сарын сарын дундаж температур цельсийн нэмэх 16,5 градус байсан юм. Агаарын температур 1998 онд мөн үед өндөр байжээ. Үүнд түгшсэн АНУ-ын хэсэг эрдэмтэд өөрсдийн судалгаагаа нийтэлсэн юм.
Оросын 14 бүс нутагт байгалийн түймрийг бүрэн унтараалаа. Онц байдлын яамны тэргүүн Сергей Шойгу өчигдөр энэ тухай мэдэгдэв. Сүүлийн өдрүүдэд түймэртэй талбай гурав дахин буурчээ. Москва орчмын 4 дүүрэгт хүлэрийн түймрийг бүрэн унтараасан байна. Орос улсын нийслэл хоёр хоног хиншүүнээс ангид байна. Оросын европын хэсгийн 3 бүс нутагт онц байдлын горимыг цуцалжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
8
9
15
22
23
29
30