×
Нийгэм 13 Наймдугаар сарын 2010
Кубын удирдагч Фидель Кастро өнөөдөр 84 насныхаа ойг тэмдэглэж байна. Кубын Коммунист намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга хүнд өвчний улмаас 4 жил завсарласны эцэст эргээд гэв гэнэт өнгөрсөн сарын эхэн үеээс олон нийтийг арга хэмжээнд оролцох болжээ. Өндөр боловсролтой Фидель Кастро бүр оюутан ахуйгаасаа улс төрийн тэмцэлд оролцжээ.
Өнөөдөр дэлхийн солгой хүмүүсийн өдөр. Энэ өдрийг 1992 онд анх тэмдэглэсэн байна. Британийн солгойчуудын клуб энэ өдрийг тэмдэглэхийг санаачилжээ. "Одооноос дэлхийн солгой хүмүүсийн эрхэм чанар, эрх чөлөөний төлөөх тэмцлийг илтгэх олон улсын солгойчуудын өдрийг жил бүрийн 8-р сарын 13-нд тэмдэглэх" тухай "Солгойчуудын хуулийн төслөөс" буюу 1976 оноос энэ бүхэн эхтэй.
Нэг улс дангаараа байгалийн гамшгийн уршгийг арилгах аргагүй болох нь энэ зун тохиосон гамшигаас харагдлаа. Орос улс байгалийн гамшиг, осолтой тэмцэх нийт европын нэгдсэн төв байгуулах асуудлыг сүүлийн 3 жилд нэг бус удаа дэвшүүлсэн. Одоо зөвхөн Москва төдийгүй бусад улс нэгдсэн төв байгуулах талаар бодож эхэллээ.
Орос улсад байгалийн түймэртэй талбай хоногт 15 мянган гагаар хорогджээ. Москва, Свердловск, Рязань мужид түймэртэй тэмцэх хүчийг зузаатгаснаар нааштай үр дүн гарсан хэмээн Онц байдлын яамны мэдээнд дурджээ. Москва орчимд түймэртэй талбай 50 гагаар буурч, Рязань мужид байдал тогтворжжээ. Үүний зэрэгцээ Оросын ойн аж ахуйн мэдээгээр Орос улсад ойн болон хүлэрийн түймэр өнгөрсөн шөнө нэмэгдсэн байна.
Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужид хөрс нурсны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 1144 боллоо. Аврагчид сураггүй болсон 600 хүнийг эрж хайж байна гэж "Синьхуа" агентлаг уламжлав. Ганьсу мужид өнгөрсөн ням гаригийн шөнө аадар бороо орсны улмаас хөрс хэд хэдэн удаа нэлээд их нурсан юм. Шавар, чулууны урсгал 300 байшинг сүйтгэж, нийт 3 мянган байшин үерт автжээ.
Химийн бодистой торх үерийн усанд хамагдан Хятадын Сунгари голд орсон юм. Голын торх орсон хэсэг Амар мөрөнд цутгаснаас хойш усны дээжийг шинжлэхэд хортой бодис илрээгүй байна. "Хабаровскийн хязгаарын нутаг дэвсгэрийн Амар мөрний усны бүтэц баасан гаригийн өглөөний байдлаар зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчөөгүй байна. Усны бүтэц зөвшөөрсөн хэм хэмжээнд тохирч байна".
Орос улсад хэт халуун агаар аадар бороо, шуургаар солигдлоо. Москва хотын төв болон зүүн хэсэгт баасан гаригийн шөнө цахилгаан, дуутай аадар бороо оров. Борооны ус өдөртөө халсан засмал замыг хөргөлөө. Үүний зэрэгцээ Кубанид ширүүн салхи дэгдэж Новоиванов, Новопокровскийн сууринд хагас зуун мод хугарчээ. Мянга орчим хүн цахилгаангүй байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
8
9
15
22
23
29
30