×
Нийгэм 12 Наймдугаар сарын 2010
АНУ-ын цэргийн шүүх Усама бен Ладены тогооч, жолооч асан Ибрагим аль-Косид 14 жил шоронд хорих ял оноожээ. Аль-Коси олон улсын террорист сүлжээтэй холбоо сүлбээтэй, зэвсэгт этгээдүүдэд материалын тусламж үзүүлсэн хэрэгт буруутай болохоо өнгөрсөн сард хүлээсэн юм. Гэхдээ буруугаа гэмшиж, буруутгагч талтай тохиролцсоноор шоронд бага хугацаагаар ял эдлэх боломжтой гэж шинжээчид тэмдэглэж байна.
"Байгал дахь мир аппарат" экспидицийнхэн бөмбөлөг хэлбэртэй, нууцлаг органик нэгдэл илрүүлжээ. "Мир-1" болон "Мир-2" гүний усны аппаратыг ээлжит удаа буулгаж, ер бусын нээлт хийлээ. Дэлхийн хамгийн гүнзгий нуурт судалгаа хийсэн үеээс хойш хамгийн чухал нээлт энэ хэмээн экспидицийнхэн үзэж байна.
Оросын үнэн алдартны шашны сүм түймэрт өртсөн хүмүүс 12 сая гаруй рубль цуглуулжээ. Түймэр дэгдсэн бүс нутагт хүмүүнлэгийн бараа ачсан машин илгээж байна. Дэлхий нийтээр хүнс, ундны ус, хувцас хэрэглэл зэрэг нэн шаардлагатай зүйлийг цуглуулж байна. Үүний тулд оросын олон хотод тусгай цэг нээлээ. Үнэн алдартны шашны сүсэгтнүүд сайн дураар түймэрт хохирсон хүмүүст шаардлагатай эд зүйл хүлээж авах цэг нээлээ.
Киргизд 10-р сарын 10-нд явуулахаар төлөвлөсөн парламентын сонгуульд Орос улс ажиглагчдаа илгээхгүй гэж Сонгуулийн төв хорооны тэргүүн Владимир Чуров мэдэгдэв. Энэ өдөр Орос улсад санал хураах нэгдсэн өдөр тул Сонгуулийн төв хорооны ажилтнууд завгүй байна гэж тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. ОХУ-ын янз бүрийн субъектад 7 мянга гаруй бүс нутгийн сонгууль болно.
Орос улсад сүүлийн жилүүдэд хуурамч мөнгөн дэвсгэрт үйлддэг хамгийн том сүлжээг илрүүллээ. Гэмт хэрэгтнүүд сар бүр 50 сая рублийн хуурамч дэвсгэрт үйлдэж байжээ. Хуурамч дэвсгэрт бараг нийт нутаг дэвсгэрт эргэлдэж байв. Үүнтэй холбогдуулан мянга гаруй эрүүгийн хэрэг үүсгэжээ. Үүний зэрэгцээ хуурамч мөнгөн дэвсгэртийн заримыг хойд Кавказд хэт даврагч байгууллагыг санхүүжүүлэхэд илгээж байсан байна.
Орос улсын эдийн засаг тогтворжиж байна гэж засгийн газрын орлогч дарга Александр Жуков Владивостокт болсон зөвлөлгөөний үеэр мэдэгдэв. Хямарлын эсрэг арга хэмжээний ихэнхийг ирэх жил өөрчилнө гэж тэр хэллээ. Орос улсын хөдөлмөрийн зах зээлийн байдал дээшилж байгааг Жуков тэмдэглэв. Хоёрдугаар сараас ажилгүйчүүдийн нийт тоо өдөр бүр буурч, хагас жилд ажилгүй хүмүүсийн нийт тоо 500 мянган хүнээр цөөрчээ.
Хятадын зүүн хойд хэсэгт үер, хөрсний нуралтаас 127 хүн амь насаа алдаж, 2 мянган оршин суугч сураггүй болсон тухай Синьхуа агентлаг уламжлав. Ганьсу мужийн Ганьнань, мөн Төвдийн автономит тойргийн Чжоуцюй гацаанд бямба, ням гаригийн шөнө аадар бороо оржээ. Байгалийн гамшигийн улмаас хөрс их нурж, нутгийн голын урсгалыг хаажээ. Чжоуцюй гацаанд харилцаа холбоо, цахилгаан тасарсан байна.
Д.Медведев залуучуудыг барилгын салбарт татахыг уриаллаа. Өнөөдөр мэргэжлийнх нь баяраар Орос улсын ерөнхийлөгч тэдэнд баяр хүргэв. Орчин үеийн сургууль, эмнэлэг, орон сууц, аж үйлдвэрийн объект барихад хамгийн тэргүүн зэргийн технологи, орчин үеийн экологид ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй материал ашиглах ёстой гэж Д.Медведев тэмдэглэв.
Орос улсад ойн түймэрт шатсан нийт талбай буурч байна. Сүүлийн хэд хоногт Төв болон Приволжскийн тойргийн нутаг дэвсгэрийн тал түймрийг унтараажээ. Рязань, Нижегород, Владимир муж, Марий Эл бүгд найрамдах улс болон Москва орчимд түймэр дүрэлзэж байгаа тухай Онц байдлын яамнаас уламжлав. Нийслэл орчмын шатаж байгаа хүлэрийг хоолой татаж, усаар унтарааж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
8
9
15
22
23
29
30