×
Нийгэм 11 Наймдугаар сарын 2010
Пентагон Киргизийн өмнөд хэсэгт цэргийн бааз нээх бодолтой байгаа тухай өрнөдийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан мэдээллийг Бишкект суугаа америкийн дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн Татиана Гфэллер үгүйсгэлээ. "АНУ Киргиз, төв Азийн өөр ямар ч улсад америкийн цэргийн албан хаагчдад цэргийн бааз нээх бодолгүй байна" гэж өнөөдөр Бишкект болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Иракийн зүүн хэсгийн Дияла мужид дэлбэрэлт болох үеэр 4 хүн шархадаж, дор хаяж 8 цэрэг амь үрэгдсэн байна. Байшинд нэгжлэг хийх үеэр тэсрэх бөмбөг ажиллажээ. Гэмт хэрэгтнүүд уг байшинд хүн барьцаалсан тухай мэдээлэл цагдаагийнханд ирсэн байжээ.
Дэлхийн агаар мандалын дээд давхаргын агаарын дээд урсгал бараг зогссоноос Орос улсад урьд байгаагүй халуун, Пакистан, Энэтхэг, Хятад урьд байгаагүй аадар бороо орлоо. Британийн "Нью Сайентист" өдөр тутмын эрдэм шинжилгээний сонинд энэ тухай уламжлав. Дэлхийн бөмбөрцөгийн хойд хэсэгт агаарын урсгал голдуу зүүн зүгт чиглэдэг. Агаарын урсгал хоёр талаас ирсэн салхинд боогдсон байна.
Оросын шигшээ баг германы Мюнхен хотод өндөрлөсөн хөдөлгөөнт байн буудлага, гар бууны төрлөөр нийт багийн дүнгээр эхний байрт шалгарлаа. Шигшээ баг 23 медаль тухайлбал 12 алт, 9 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ. Хоёрдугаар байрт орсон Хятадын шигшээ баг Оросын шигшээ багаас  хоёр "алтан медаль" дутуу юм. Гуравдугаар байрт орсон  АНУ-ын шигшээ баг 10 медаль хүртжээ.
Хятад улс ойн түймэртэй тэмцэхэд Орос улсад 4 сая орчим долларын тусламж үзүүлнэ. БНХАУ-ын Худалдааны яамны төлөөлөгч Яо Цзяний мэдэгдлийг өнөөдөр тус яамны вэб хуудаст байрлуулжээ. Байгалийн гамшгийг дарахад Хятад улс 1 сая доллар өгч, ойрын үед Орос улсад бараг 3 сая долларын хүмүүнлэгийн бараа хүргэнэ.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев түймэрт хохирсон хүмүүст тусалж байгаа бүх хүнд талархав. Хэт халууны улмаас Орос улсын 22 бүс нутагт байгалийн гал дэгдсэн юм. Үүнээс 7 бүс нутагт онц байдал зарлажээ. Сүүлийн үеийн мэдээгээр түймэрт 52 хүн үрэгдэж, 3500 хүн орон оронгүй хоцорчээ.
Орос улсын Хүнс хөдөө аж ахуйн яам үр тарианы үнэ өссөнөөс талхны үнэ эрс өснө гэж үзэхгүй байна. Талхны үнэ өсөх ямар ч үндэслэл байхгүй гэж тус яамны сайд Елена Скрынник хэллээ. Үр тариа худалдан авах үнэ энэ жил нэлээд өссөн гэхдээ эцсийн бүтээгдэхүүнд нөлөөлөөгүй гэж сайд мэдэгдэв. Талхны жижиглэнгийн үнэ нэг хүрэхгүй хувиар өссөн байна.
Лалын шашинтнуудын ариун Рамадан сар эхэллээ. Энэ жил 8-р сарын дундуур буюу зуны ид халуунд Рамадан тохиож байна. Өдрийн цагт идэж, уухыг хориглодог тул сүсэгтнүүдэд хүнд сорил болж байна. Цаг агаарын хүнд нөхцлийг харгалзан арабын хэд хэдэн орон зарим "буулт" хийжээ. Египет өвлийн цагт шилжиж, нар жаргах хугацааг нэг цагаар урагшлууллаа.
Орос улсад байгалийн түймэр цөөрч байна. Ярославск, Тульск, Пенза муж, Удмуртийн бүгд найрамдах улсын түймрийг өчигдөр бүрэн унтараасан тухай Онц байдлын яам уламжлав. Түймэр асч байсан 14 бүс нутгийн 11 бүс нутгийн түймрийг унтараасан байна. Нижегород, Рязань, Москва мужид ой, хүлэр шатсаар байна. Москва орчмын Егорьевийн дүүргийн байдал хүнд байгаа тул Оки голоос тэнд нэмж хоолой татжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
8
9
15
22
23
29
30