×
Нийгэм 10 Наймдугаар сарын 2010
Афганистанд амь үрэгдэж, шархадсан энгийн иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс гуравны нэгээр нэмэгджээ. Афганистан дахь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Стефан де Мистурын өнөөдөр танилцуулсан илтгэлд ийм тоо баримт байна. Амь үрэгдсэн хүмүүсийн тоо 1250-иас давжээ. Энгийн иргэд амь үрэгдсэн ихэнх тохиолдолд "Талибан" хөдөлгөөний зэвсэгт этгээдүүд буруутай байна.
Орос улсын төв банк  шинэ хамгаалалттай 1000 рублийн шинэчилсэн дэвсгэртийг өнөөдрөөс эргэлтэд оруулж байна. 1000 рублийн хуурамч дэвсгэрт их байгаагаас Төв Банк ийм шийдвэр гаргасан гэжээ. Шинэ дэвсгэрт дэлхийд хамгийн сайн хамгаалалттай мөнгөн дэвсгэрт байна гэж тус банк тэмдэглэв. Хуучин дэвсгэртийг улсын хэмжээнд хаа сайгүй авна. 1000 рублийн хуучин дэвсгэртийг 2011 оны эцэс хүртэл аажмаар эргэлтээс гаргана.
Европын төв, зүүн хэсгийн улсад үерийн улмаас 15 хүн амиа алджээ. Герман, Польш, Чехи, Австри улсад  үер буужээ. Германы хэд хэдэн дүүрэг байгалийн гамшгийн бүс хэвээр байна. Голын түвшин аюултай хэмжээнд хүрчээ. Зам усанд автаж, гүүр нуржээ. Аврагчид нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсээр байна. Чехид хоногт сарын тогтсон хэмжээнээс их хур тунадас унажээ. Хэдэн мянган байшин үерт автсан байна.
Орос улсын европын хэсэг болон Уралын хэт халуун цаг агаар Умард туйл тухайлбал мөнх цэвдэгт ямар нэг байдлаар нөлөөлөөгүй. Умард туйл, Өмнөд туйлын судалгааны хүрээлэн энэ тухай уламжилжээ. Дэлхийн туйлын бүс нутгийг цогцоор судалж байгаа Орос улсын эрдэм шинжилгээ судалгааны энэ хуучны байгууллага түймрийн утаа Умард туйл хүрээгүй, тэнд хүрэхгүй гэж үзэж байна.
Оросын аврагчид Ярослав, Твер, Пенза, мөн Удмурти мужийн түймрийн байдлыг тогтворжууллаа. Онц байдлын яамнаас энэ тухай уламжлав. Урьд Белогород, Курск, Липецк, Ульяновск, Татарстаны түймрийг бүрмөсөн унтараасан юм. Рязань, Москва, Нижегород мужид байдал хүнд хэвээр байна. Гал түймэртэй тэмцэх хүчийг түймэр ассаар байгаа бүс нутагт шилжүүлж байна.
Хятадын зүүн-хойд нутгийн  Цилинь мужийн "Хунюань" уурхайд 10 гаруй уурхайчин усанд боогджээ. Хэдэн хүн амь насаа алдасныг нарийн тогтоогоогүй байна гэж эрх баригчид хэллээ. Уурхай усанд автсан шалтгааныг шалгана. Тус бүс нутагт 6-р сараас хойш урьд байгаагүй аадар бороо орж, үер бууснаас уурхай усанд автсан байж болзошгүй байна.
Киргизийн ерөнхийлөгч Роза Отунбаева 2010 оны 10-р сарын 10-нд парламентын сонгууль явуулах хугацааг батлах зарлигт гарын үсэг зурав. Зургаадугаар сарын 27-нд болсон бүх нийтийн санал хураалтаар баталж, хүчин төгөлдөр болсон үндэсний хуулийн дагуу сонгууль болно. Үндсэн хуулийн дагуу тус улсад парламент-ерөнхийлөгчийн хэлбэрийн засаглалтай болно.
Үерт автсан хятадын компанийн хэдэн мянган торх химийн бодис 7-р сард Сунгари голд орсон юм. Химийн бодис бүхий торх хөвсөөр одоо Оросын хилд дөхжээ. Торх голын усанд хөвсөөр 8-р сарын 13-15- Хабаровск хүрнэ гэж Онц байдлын яам мэдээлснийг Интерфакс агентлаг иш татан уламжлав. Өнөөгийн байдлаар оросын мэргэжилтнүүд Амар мөрний салаа голын бүтцийг нэмж судалж байна.
Москва хотод мягмар гаригийн өглөө ойн түймрийн утаа нэлээд буурсан ч, хиншүүний хурц үнэр үнэртсээр байна. Одоогоор нийслэл бага зэрэг утаанд байна. Замын харагдах байдал өчигдрийг бодвол нэлээд дээшилсэн ч, хиншүүний эхүүн үнэр үнэртсээр байна.  Ам хамраа  амны хаалт, самба зэргээр тагласан хүмүүс байна. Үүний зэрэгцээ Москва хотынхон даваа гаригт салхины өөрчлөлтөөс бага зэрэг уужирлаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
8
9
15
22
23
29
30