×
Нийгэм 7 Наймдугаар сарын 2010
Оросын европын хэсэгт нутгийн баруунаас зүүн зүг хүртэл буюу Уралаас улсын баруун хил хүртэл  3 мянган км нутаг дэвсгэрт, мөн зарим газар 12 км өндөрт давхараа мандалд ой болон хүлэрийн утаа буужээ. НАСА-ийн "Терра" болон "Аква"хиймэл дагуулын мэдээ үүнийг гэрчилж байна.
Орос улсад Дотоод хэргийн яамны шинэчлэл эхэлж байна. Дмитрий Медведев цагдаагийн тухай шинэ хуулийн гол санааг тодорхойллоо. Дотоод хэргийн яамны үйл ажиллагааг зохицуулдаг хуулийн шинэ төсөл цагдаагийн тухай өмнөх хуулиас тэрчигтээ ялгаатай байна гэж ерөнхийлөгч мэдэгдэв. Удахгүй нэрийг нь хүртэл "цагдан сэргийлэх газар" бус "хууль сахиулах байгууллага" хэмээн өөрчилнө гэж төрийн тэргүүн хэллээ.
Оросын төмөр зам өнөөдрөөс экспортын үр тариа тээвэрлэхээ зогсоолоо. Буудай, хөх тариа, арвай, эрдэнэ шиш, буудайн эсвэл буудай-хөх тарианы гурил тээвэрлэхийг хоригложээ. Хилийн чанадад үр тариа борлуулахыг түр хориглох тухай засгийн газрын бодлогын хүрээнд ийм шийдвэр гаргасан байна. Ган гачигийн улмаас ургац буурах хандлагатай байгаа, дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс ийм шийдвэр гаргасан байна.
Орос улсын нутаг дэвсгэрт тухайлбал хүлэрийн 32  байгалийн нийт 853 түймэрийн голомт шатаж байгаа тухай Онц байдлын яам уламжлав. Орос улсын төв хэсэгт, мөн Поволжьед зургаадугаар сарын дундуур урьд байгаагүй халуу шатаж, өдөртөө агаарын температур 40 хэм хүрч байна. Ойн түймэр унтараахад 160 мянган хүн оролцож байна. Москва орчимд байгалийн түймэр ноцтой байгаа ч, суурин газар аюул нүүрлээгүй байна.
Орос улсад байгалийн түймрийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо албан ёсны мэдээгээр 52 боллоо. Улс орны европын хэсэгт галд 2 мянга орчим байшин шатаж, 3,5 мянган хүн орох оронгүй болжээ. Белгород, Воронеж, Иванов, Липецк, Московский, Нижегород, Рязань, Тамбов муж, Мордовын бүгд найрамдах улсад байдал хүнд байна. Түймэр унтараахад сайн дураар оролцохыг Онц байдлын яам уриаллаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
8
9
15
22
23
29
30