×
Нийгэм 6 Наймдугаар сарын 2010
Орос улсад өнөөдрөөс жолооч нарт хуурай хууль үйлчилж эхэллээ. Хууль үйлчилснээр согтуу жолоочийн буруугаас үүдэлтэй зам тээврийн осол буурна гэж үзэж байна. Спиртийн төрлийн ундаа бага хэмжээгээр уусан ч, машин жолоодохыг хуулиар хоригложээ. Хууль зөрчсөн хүнд машин жолоодох эрхийг 2 жил хүртэл хасна. Авто шалгалтын ажилтнууд хоёр гэрчийн хамт жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтооно.
Орос улс гадаадын зах зээлд үр тариа нийлүүлэхээ түр зогсоолоо. Хориг оны эцэс хүртэл үргэлжилнэ.  Буудай, хөх тариа, арвай, эрдэнэ шиш, буудайн эсвэл буудай-хөх тариан гурилыг гадаадад нийлүүлэхийг түр хоригложээ. Хэт халуун, гантай байгаа зэргээс ийм шийдвэр гаргасан гэж ерөнхий сайд В.Путин засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэв.
Сүүлийн өдрүүдэд Оросын зарим бүс нутагт байгалийн түймрийн байдал дээшлэх байдал ажиглагдаж байна. Онц байдлын яам өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Урал, Приволжскийн тойргийн түймрийн тоог нэлээд бууруулж, Воронеж, Владимир мужид байдал дээшилж байна. Авч байгаа арга хэмжээ, оны байдал үр нөлөөтэй байна гэж Онц байдлын яам тэмдэглэв. Үүний зэрэгцээ түймэр нутгийн төв хэсгээс Ростов муж зэрэг нутгийн өмнөд хэсэгт даамжирчээ.
"Бритиш Петролиум" компанийн мэргэжилтнүүд Мексикийн булангийн осол гарсан нефтийн цооногийг цементэлж дуусчээ. Онц байдлын асуудлаарх Үндэсний албаны тэргүүн Тед Аллен энэ тухай уламжлав. "Цооногийг битүүмжлэх ажил бүрэн дуусаагүй, үндсэн ажлыг гүйцэтгэсэн болохоор нефть булангийн усанд орохгүй гэдэгт итгэлтэй байж болно" гэж тэрээр хэллээ. Худат мягмар гаригаас эхлэн олгойдож багаа нефтийг таглах өрөмдлөгийн хүнд хольц хийжээ.
Өчигдөр шөнө нийслэл, ойр орчмыг нөмөрсөн Москва орчимд дэгдсэн ой, хүлэрийн түймрийн утааны улмаас москвагийн нисэх буудлуудын ажлын горим алдагдлаа. Домодедово орчимд байдал хамгийн хүнд байна. Тэнд нисч буух зурваст ердөө 375 метрийн зайд эргэн тойрны байдал харагдаж байна. Эргэн тойрны байдал муу харагдаж байгаагаас төмөр замын аюулгүй байдлыг хангах тусгай арга хэмжээ авчээ.
Хэт халуун, ган гачигийн улмаас ойн түймэр Орос улсын 20 бүс нутагт ассаар байна. Байдал нэн хүнд байгаа тус улсын төв хэсгээс гал нутгийн өмнөд хэсэгт тухайлбал Ростов мужид хүрчээ. Газар, агаараас байгалийн гамшигтай тэмцэж байна. Янз бүрийн орны аврагчид оросын ажил нэгт хүмүүстэй хамтран ажиллаж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
8
9
15
22
23
29
30