×
Нийгэм 5 Наймдугаар сарын 2010
АНУ-ын чинээлэг бараг 40 хүн өв хөрөнгийнхөө талыг амьд сэрүүн үедээ, мөн нас барсны дараа буяны үйлсэд хандивлахаар зөвшөөрчээ. Энэ хүмүүсийн жагсаалт "Майкрософт" компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтсээс өгсүүлээд хөрөнгө оруулагч Уоррен Баффеттаар дуусч байна. Тэдний дунд Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг, зочид буудлын магнат Бэррон Хилтон, кино найруулагч Жорж Лукас нар байна.
Бритиш Петролиум компанийн осолдсон цооногоос Мексикийн булангийн усанд асгарч байгаа 152 сая галлон нефтийн бараг дөрөвний гурвыг хамсан гэж Далай, агаар мандалын асуудал эрхэлсэн АНУ-ын Үндэсний удирдах газраас уламжлав. Асгарсан нефтийн ердөө 26 хувь булангийн усны гадаргуу, усны гүнийн зарим хэсэгт үлдсэн гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Мексикийн булангийн эрэг дээр нэвтэрсэн нефтийн бүлэнг мөн хамсан байна.
Орос улсад хоногт түймэрт амь үрэгдсэн хүний тоо 50 хүрсэн тухай Орос улсын Онц байдлын яам уламжлав. Улсын хэмжээнд нийт 200 мянга орчим га талбайд байгалийн 600 орчим түймэр асч байгааг тус яам мэдээллээ. Түймрийн тал орчмыг нэг газар тогтоосон байна. Москва, Нижегород, Свердловск, Иванов, Костром, Калуж муж, Удмуртид хүлэр шатаж байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев улс орон байгалийн түймрийг унтараана гэдэгт итгэлтэй байна. Энэ улс орны хувьд их сорил боллоо гэж тэрээр тусгай объектын галын аюулгүй байдлыг хангах асуудлаарх ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн хурлын үеэр тэр ийнхүү мэдэгдэв. "Одоо байдлыг хяналтанд авсан" гэж Д.Медведев тэмдэглэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
8
9
15
22
23
29
30