×
Нийгэм 4 Наймдугаар сарын 2010
Набережны Челна хотод хүүхдийн шатарын олон улсын тэмцээн эхэллээ. Орос, Португали, Вьетнам зэрэг орны 200 гаруй шатарын их мастерууд гол шагналын төлөө өрсөлдөнө. Үнэмлэхүй аварга дэлхийн аваргыг шалгаруулах тэмцээнд оролцох замын зардлаар шаганана. Дэлхийн 12 удаагийн аварга Анатолий Карпов энэ тэмцээнд хүндэт зочноор оролцоно.
"Оросын дуу хоолой" радиогоос ярьж байна. Өнөөдөр сонсогчдын хүсэлтээр орос хүмүүсийн нийгмийн зан байдлын тухай өгүүлнэ. Орос хүмүүсийн уламжлал, заншлын талаар өгүүлье. Мэдээж хэрэг хүн бүр сайн, муу ямар нэг зуршилтай байдаг. Зан заншил, зуршил тухайн хүний зан байдал, зан чанарыг олон талаар тодорхойлдог.
Зовлон хүмүүсийг ойртуулж, өрөвдөж, туслах хүсэл төрдөг. Цаг агаарын байдлыг ажигласан түүхэнд урьд тохиогоогүй их халуунаас Орос улсад аймшигтай түймэр дэгдсэн тухай мэдээгээр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээний нэвтрүүлэг эхэлж байна. Олон арван хүн амь насаа алдаж, хэд хэдэн суурин үнсэн товрог болтлоо шатаж, мянган хүн орох оронгүй хоцорчээ.
Нижегород мужийн Прокурорын газар Выксунскийн дүүрэгт ойн түймэр дэгдэж, олон хүн амь эрсдсэнтэй холбогдуулан түшмэдийн цалгар байдалд анхны эрүүгийн хэрэг үүсгэлээ. Түймэр дэгдсэн росын бүс нутгаас тэнд хамгийн олон буюу 20 хүн галд амиа алдсан юм. Мөн 650 гаруй байшин шатжээ. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын албаны хүмүүс урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ аваагүй болохыг шалгалтаар тогтоосон байна.
Өнгөрсөн хоногт Орос улсад ойн 403 түймэр, 13 хүлэрийн түймэр дэгдсэн тухай Онц байдлын яамны мэдээллийн удирдах газар лхагва гаригт уламжлав. Одоогоор улсын хэмжээнд байгалийн түймрийн 800 гаруй голомт байгаа тухай мэдэгдэлд дурджээ. Түймэрт 48 хүн амь насаа алдсан байна. Төв хэсгийн бүс нутгийн  шатсан байшингийн нуранги дороос өчигдөр 8 хүний цогцос илрүүлжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
8
9
15
22
23
29
30