×
Нийгэм 3 Наймдугаар сарын 2010
Сөүл Солонгосын хойгийн баруун эрэгт Шар тэнгист цэргийн сургуулилт хийвэл цэргийн мөргөлдөөн гарч болохыг БНАСАУ Өмнөд Солонгост анхааруулав. Улс төрийн хариуцлагагүй өдөөн хатгалга болох цэргийн сургуулилт хийвэл Пхеньян өшөөгөө бодитой авах шийдвэртэй арга хэмжээ авна гэж Умард Солонгосын командлалын мэдэгдэлд дурджээ. Шар тэнгист БНАСАУ-ын тогтоосон цорын ганц цэрэггүй шугам байх ёстой гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Орос улс Абхаз, Өмнөд Осетийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх сонирхолтой байна. Энэ гагц зорилт биш хэмээн ерөнхийлөгч Д.Медведев хэллээ. Энэ асуудлаарх Минскийн байр суурийн тухайд Белорусын удирдагч Абхаз, Өмнөд Осетийг хүлээн зөвшөөрөх хатуу байр сууриа мэдэгдсэнийг тэрээр сануулав. Александр Лукашенко ТУХН-ийн хэд хэдэн орны удирдагчийн өмнө ийнхүү мэдэгдсэнийг Д.Медведев тэмдэглэллээ.
Оросын гарамгай зохиолч, хүний эрхийг хамгаалагч Александр Солженицыний нас барсны хоёр жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүнийг нутаглуулсан Донскийн сүмийн оршуулгын газар ойр дотны хүмүүс, анд нөхөд нь дурсгалыг нь хүндэтгэжээ. Тэрээр "Иван Денисовичийн нэг өдөр", "ГУЛАГ бүлэг арлууд", "Орос орноо хэрхэн төвхөнүүлэх вэ?" зэрэг ном бичиж, их өв үлдээсэн нэгэн.
Украинд Орос улстай хил тогтоох тухай хууль хүчин төгөлдөр боллоо. Талууд 5-р сард Киев хотод холбогдох хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Дараа нь баримт бичгийг Украины дээд рада /парламент/ баталж, ерөнхийлөгч Виктор Янукович гарын үсэг зурсан байна. Хил тогтоох нь Европын Холбооны орнуудтай визгүй горимд шилжих нэг нөхцөл юм.
Красноярскийн хязгаарт 8-р сарын 4-нд Ан-24 зорчигч тээврийн нисэх онгоцны ослоор үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн гашуудал зарлалаа. Нисэх онгоц өнөөдөр өглөө Игара хотын нисэх буудалд газардахда сүйрчээ. Онгоцонд 15 хүн явсан юм. Ослоос багийн 3 гишүүн, нэг зорчигч нийт дөрвөн хүн амьд гарсан байна. Осолд өртсөн хүмүүс хотын эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна.
Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын хүүхдийн олон улсын форум өнөөдөр Байгаль орчимд эхэлж байна. Энэ форумд гадаадаас Индонез, Хятад, Монгол, Бүгд найрамдах Солонгос улс, Япон улсын сурагчид иржээ. Нийт 14-16 насны 100 орчим сурагч форумд оролцоно.
Урьд байгаагүй хэт халж байгаагаас Оросын төвийн нийт нутгаар ойн болон хүлэрийн түймэртэй байна. Хэд хэдэн газар их утаатай байгаа тул хиймэл дагуулаар түймрийн бүх голомтыг тэмдэглэх аргагүй. Түймэрт 40 орчим хүн амь насаа алдсан байна. Нийт 6,5 тэрбум рублийн хохирол учиржээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
8
9
15
22
23
29
30