×
Нийгэм 24 Долоодугаар сарын 2010
Узбекистанд нээгдсэн олон улсын агаар сансрын сургуульд оросын сансрын нисэгч, узбекистаны одон орны хүрээлэнгийн эрдэмтэд хичээл заана. Энэ нэр хүндтэй сургуульд Орос, Азербайжан, Казахстан, Узбекистан, Франц зэрэг орны сансар судлал сонирходог 30 орчим залуу авьястныг сонгожээ. Тэднийг жилийн турш сонгон шалгаруулсан байна.  
Сибирийн Кузбассын уурхайд гарсан осолд нэг уурхайчин үрэгджээ. Тэнд метан дэлбэрсний дараа уурхайчин  нурангид дарагдсан байна. Тэнд москвагийн цагаар шөнийн хоёр цагт осол гарчээ. Уурхайд байсан 64 хүнийг ил гаргасан байна. Ослын өмнө шалгалт явуулахад техникийн аюулгүй байдлыг хангах зөрчил илрээгүй байна.
Өмнөд Америкийн орнуудад урьд байгаагүй хүтэн байна. Тэнд 150 орчим хүн хүйтэнд осгожээ. Перугийн засгийн газар нутгийн ихэнх хэсэгт онц байдал зарласан байна. Перугийн өмнөд хэсгийн Масокруст агаарын температур хасах 23 хэм хүрчээ. Тус улсад 50 жилд ийн хүйтэрч байгаагүй юм. Боливи, Аргентин, Уругвай, Бразиль, Чилид мөн ялгаагүй агаарын температур урьд байгаагүй бага байна.  
Москва хотод 7-р сар цаг уурын ажиглалтын түүхэнд хамгийн халуун байлаа. Хотод агаарын температур цаг уурын тогтсон хэмжээнээс 8-10 хэмээр илүү байна. Өчигдөр энэ сард дөрөв дэх удаа дээд амжилт эвдлээ. Агаарын температур 33,2 градус хүрч, 1982 болон 1985 оны үзүүлэлтээс давсан байна. Энэ хамгийн дээд үзүүлэлт биш юм.
Москва, Вашингтон хүүхэд үрчлэх тухай хэлэлцээрийн эхийг эцэслэн тодорхойллоо.Үүнд оны эцэст гарын үсэг зурна. АНУ-ыг зорьж байгаа хүүхдэд оросын талын тавих хяналтын тухай асуудлыг зохицууллаа. Артем Савельев гэгч хүүд тохиолдсон хэргийн дараа Москва оросын хүүхдийг америкийн иргэдэд үрчлүүлэхийг зогсоосон юм. Энэ оны 4-р сард хойд эх нь хүүгээ Вашингтоноос нисэх онгоцонд суулгаад эх оронд нь буцаажээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
4
5
8
9
10
11
15
17
18
19
24
25
26