×
Нийгэм 23 Долоодугаар сарын 2010
Хойд Кавказын Дагестаны төмөр замд дэлбэрэлт боллоо. Хамгаалалтын ажилтнууд төмөр замыг шалгах үеэр сэжигтэй ууттай зүйл илрүүлсэн тухай хууль сахиулах байгууллага уламжлав. Ууттай дэлбэрэх хэрэгслийг устгаж алан хядах ажиллагаанаас сэргийлжээ. Хойд-Кавказын төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоосон байна.
Москвад агаарын температур шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй. Өнөөдөр Орос улсын нийслэлд 34-36 хэм, мужуудад 33-37 хэм байна. Цаг уурын байдлыг ажигласан 130 жилийн хугацаанд 1920 оны 8-р сарын 7-нд агаарын температур дээд хэмжээнд хүрсэн юм. Тухайн үед агаарын температур 36,8 хэм байжээ.
Мексикийн булангийн нефтийн цооногт гарсан ослын үр дагаврыг арилгахад оролцож байгаа хөлөг онгоцын багийн гишүүд тэндээс холдох тушаал авчээ. Халуун орны "Бонни" хар шуурга ойртож байгаагаас ийнхүү тушаасан байна. Туслах цооног өрөмдөж байгаа бараг 2 мянган мэргэжилтнийг Мексикийн булангийн тус хэсгээс явахыг тушаажээ.
Монголын шинжлэх ухаан академи болон Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын тэргүүлэгчдийн хамтарсан хурал, мөн "Глобалчлал болон монголын ертөнц" олон улсын эрдэм шинжилгээ-практикийн бага хурал "чуулганы гол арга хэмжээ" байлаа гэж Оросын шинжлэх ухаан академийн сурвалжлагч гишүүн Борис Базаров хэллээ. Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурлын хүрээнд дээрх хурал, бага хурлыг Улаан-Үд хотод зохион байгуулсан юм.
Дэлхийд хамгийн хямд зөөврийн компьютерийг Энэтхэгт бүтээв. Компьютер ердөө 35 долларын үнэтэй. Өндөр үнэтэй зөөврийн компьютер авах чадалгүй оюутнуудад хямд компьютерийг бүтээжээ. Хямд үнэтэй ч компьютер ердийн персонал компьютерийн бүх үйлдлийг гүйцэтгэдэг. Ойрын үед шинэ бүтээлийн үнийг 10 доллар хүртэл бууруулахаар төлөвлөж байгаа тухай Энэтхэгийн хүний нөөцийн хөгжлийн сайд Капил Сибал уламжлав.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев согтууруулах ундаа, мансууруулах бодис эсвэл өөр төрлийн хортой бодист мансуурсан байдалтай автомашин жолоодохыг хориглосон хуулинд гарын үсэг зурав. "Хуурай" хэмээн нэрлэсэн энэ хууль тээврийн хэрэгслийн жолоочийн цусанд согтууруулах ундааны хэмжээ дээд тал нь -0,3 промиль байхыг зөвшөөрсөн хоёр жилийн өмнөх хуулийг өөрчилж байна.  
Орос улсад ган гачигаас гандсан тариалангийн талбай 10 сая га хүртэл нэмэгдсэн тухай Хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник мэдэгдлээ. Ган гачигийн улмаас улс орны 23 бүс нутагт онц байдал тогтоосныг тэрээр тэмдэглэв. Малын тэжээл 7 сая тонноор хомсдох тухай сайд уламжиллаа. "Гэхдээ бүс нутгаас тэжээл нийлүүлэх санал ирж байна" гэж тэрээр хэлэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
4
5
8
9
10
11
15
17
18
19
24
25
26