×
Нийгэм 20 Долоодугаар сарын 2010
Орос улсын ардын жүжигчин Олег Анофриев 80 насныхаа ойг тэмдэглэж байна. Твардовскийн яруу найргаас сэдэвлэсэн Василий Теркин жүжгийн гол дүрээр тэр нэрд гарчээ. Моссоветийн нэрэмжит театрынхан энэ жүжгийг Болгарт тавих үеэр Анофриев тэнд нэн алдаршсан юм. Теркин энэ улсын үндэсний баатар болж, харин Русса хот оросын жүжигчинд хүндэт иргэн цол олгожээ. Анофриев 60 гаруй кинонд тоглож, ямагт дуугаа дулдаг байв.
Мексикийн булангийн ёроолд суурилуулсан бүрхүүлнээс нефть шүүрсээр байна. Нефтийн цооногийн ослын үр дагаврыг арилгах асуудлыг АНУ-ын засаг захиргааг  төлөөлөн зохицуулж байгаа АНУ-ын эргийн чөлөөнд гарсан адмирал Тед Аллен энэ тухай уламжлав. Хамгаалах байгууламжийн найдвартай эсэхийг хоногийн дотор шалгахыг Бритиш Петролиум компанид үүрэг болгожээ.
"Дэлхийн монгол туургатны чуулга уулзалтыг маш өндөр түвшинд зохион байнууллаа" гэж форумыг зохион байгуулах хорооны гишүүн, Бүгд найрамдах Буриад улсын захиргааны төлөөлөгч Михаил Харитонов үзэж байна. Буриад улс олон оронд оршин суугаа монголчуудыг нэгтгэлээ. Тус бүгд найрамдах улсын нийслэлд дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурал боллоо. Энэ хурлын үеэр олон арга хэмжээг анх удаа зохион байгууллаа.
Орос улсын Онц байдлын яамны галын болон нисэх анги Москва орчмын байгалийн бараг бүх галыг унтараажээ. Галын 48 голомтоос 5 нь үргэлжлэн асч байна. Ил-76 тээврийн хоёр нисэх онгоц, Ми-8 нисэх онгоцоор бүс нутагт 90 гаруй тонн ус асгажээ.
Олон улсын сансрын станцын баг "Союз" болон "Аполлон"хөлгийн багийнханд хоёр хөлөг залгагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэв. Москва хотын сансрын дурсгалын музей олон улсын сансрын станцаас мэндчилгээг дүрс бичлэгээр дамжууллаа.
Киргизийн өмнөд хэсэгт  7-р сард олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр амь үрэгдэж, сураггүй болсон хүмүүсийн ар гэрийнхэн тус бүгд найрамдах улсад Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын цагдаагийн хүчинг оруулахын эсрэг байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
4
5
8
9
10
11
15
17
18
19
24
25
26