×
Нийгэм 17 Долоодугаар сарын 2010
Рижскийн телевизийн цамхаг цаг агаар халуун байгаагаас 4 см сунаж, түр зуур Европын Холбооны хамгийн өндөр барилга байна гэж Delfi интернет портал уламжлав. 368 метр өндөр барилгын ган бусад төмөрлөгийн адил агаарын температур нэмэгдэхэд сунадаг чанартай юм. Еврпын Холбоонд 368 метр 3 см өндөр Берлины телевизийн цамхаг хамгийн өндөр барилга аж.
"Союз"-"Апполлон" түүхэн нислэгт оролцсон Валерий Кубасов, Томас Стаффорд, Вэнс Бранд нар баасан гаригт Нью-Йоркийн фондын биржийн өдөр тутмын худалдааг хаалаа. Тойрог замд түүхэн гар барисны 35 жилийн ойн өмнөхөн тэдэнд ийм хүндтэй эрх олгожээ.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев терроризмын хэрэгт ногдуулах шийтгэлийг чангалахыг санал болголоо. Тэрээр алан хядах ажиллагаанд оролцсон, террорист үйл ажиллагааг дэмжсэн, олон нийтийг терроризмд уриалж, үүнийг зөвтгөсөн буруутныг шийтгэх хугацааг ихэсгэх хуулийн төслийг парламентын доод танхим буюу Улсын Думд өргөн барилаа. Террорист ажиллагаа үйлдсэн буруутны тэнсэн харгалзах ялын хугацаа шоронд ял эдлэх хугацаанаас их байна.
Хятадын зүүн хойд нутгийн Далянь боомтын нефть хоолойд 15 гаруй цаг үргэлжилсэн түймрийг унтаралаа. Галын 400 гаруй ажилтан түймрийг унтараажээ. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэд сайд Жан Дэзян түймрийг унтараах ажлыг удирдаж, БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Төрийн Зөвлөлийн сайд Вэнь Зябао заавар өгч байлаа. Түймрийн үеэр хүний амь эрсдэсэн, шалтгааны талаар хараахан мэдээлэл алга байна.
Москвагийн бүс нутаг болон Оросын төв хэсэгт урьд байгаагүй халуу шатаж байна. Москвад баасан гаригт агаарын температур хэмжих термометр цельсийн 35 хэмийг давж, 1938 оны дээд амжилтыг эвдлээ. Таамгаар энэ амралтын өдөр агаарын температурыг ажигласан бүх хугацаанд хамгийн халуун байх агаад, ирэх долоо хоногт агаарын температур доошилно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
4
5
8
9
10
11
15
17
18
19
24
25
26