×
Нийгэм 16 Долоодугаар сарын 2010
Энэтхэгийн засгийн газар хүүхдээ занчиж шийтгэсэн эцэг эхчүүдэд торгууль ноогдуулах буюу шоронд хорих ял ногдуулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яманы санал болгосон шинэ хуулийн төслөөр хүүхдийг зодож шийтгэхийг гэмт хэрэг хэмээн үзэж, ийм гэмт хэрэг үйлдсэн эцэг эх төдийгүй боловсролын байгууллагын ажилтан, мөн энэтхэгт хөндлөнгийн хүн гэж үздэггүй хамаатан садан, гэр бүлийн найзыг шийтгэх юм.
Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурлын хүрээнд өнөөдөр Улаан-Үд хотод Монголын шинжлэх ухаан академи болон Оросын Шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын тэргүүлэгчдийн хамтарсан нүүдлийн хурал эхэллээ. 13 хүний бүрэлдэхүүнтэй Сибирийн эрдэмтдийн төлөөлөгчдийг Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын дарга Александр Асеев тэргүүлж байна.
Зургаадугаар сард үндэстэн хоорондын мөргөлдөөний үеэр хэдэн зуун хүн амь үрэгдсэн Киргизийн өмнөд хэсэгт Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын цагдаагийн хүчнийг илгээхээр төлөвлөж байна. Тус бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Роза Отунбаева энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр улс орны байдал хараахан тогтворжоогүй тул киргиз, узбек үндэстэн хараахан хэвийн оршин аж төрөх аргагүй байна.
Далай, хуурай газрын гадаргуун дэлхийг хамарсан температур 2010 оны эхний хагас жилд АНУ-ын цаг уурыг хэмжих төв ажиллаж эхэлсэн 1880 оны мэдээлэлтэй харьцуулахад хамгийн өндөр байгаа тухай теливизийн Эн-Би-Си компани тус төвийн илтгэлээс иш татан пүрэв гаригт уламжлав.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оросын гүний усны "Мир-1" аппаратаар Байгал нуурын гүнд амжилттай бууж, хоёр цаг боллоо. Үүнтэй зэрэгцээд Байгал нуурын усанд Бүгд найрамдах Буриад улсын дорно сибирийн болон Монголын эрдэмтэд "Мир-2" аппаратаар нуурын гүнд буулаа.
Орос, Монголын эрдэмтэд төвдийн анагаах ухаанд түшиглэн ургамал, амьтны түүхий эдээр шинэ эм бэлдмэл бүтээнэ. Улаан-Үд хотод болж байгаа Дэлхийн монгол туургатны чуулга уулзалтын ерөнхий хурлын үеэр орос, монголын шинжлэх ухаан академийн байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр орны эрдэмтэд цаашид хамтран ажиллах чиглэлийн нэг энэ юм. Байгалийн бүс нутгийн байгаль, нөөцийг судлах нь хамтын ажиллагааны тэргүүн зэргийн чиглэл байна.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн хамгийн гүн, цэвэр устай Байгал нуурын усанд оросын гүний усны "Мир-1" аппараатаар бууж эхэллээ. Тэрээр Буриадад орших Турк боомтоос 5 км зайд, нуурын 400 метрийн гүнд аппаратаар буулаа. Ц.Элбэгдорж Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурлын хүрээнд "Миры на Байкале" экспидицийн баазад очжээ.
Нефтийн цооногт 4-р сарын 20-нд осол гарснаас хойш "Бритиш Петролиум" компани анх удаа Мексикийн буланд асгарч байгаа нефтийг бүрэн хааж чадлаа. Компанийн дэд ерөнхийлөгч Кент Уэллс пүрэв гаригт энэ тухай уламжлав. "Эвдэрсэн цооногийн дээр суурилуулсан шинэ бүрхүүлийн хавхлагийг бүрэн хааж, нефть асгарахыг зогсоосон" гэж тэрээр хэллээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
4
5
8
9
10
11
15
17
18
19
24
25
26