×
Нийгэм 15 Долоодугаар сарын 2010
Орос улсын засгийн газар ирэх жил бүс нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 30 тэрбум орчим рубль хуваарилна гэж ерөнхий сайд В.Путин мэдэгдэв. "Бид хөдөлмөрийн зах зээлийг сэргээхэд их зүйл хийж байна. Энэ ажлын хүрээнд хангалттай их нөөц зарцуулж байгаа.
Киргизд ерөнхийлөгч Роза Отунбаевын зарлигаар өнгөрсөн сард тус бүгд найрамдах улсын өмнөд хэсэгт гарсан үндэстэн хоорондын мөргөлдөөний шалтгааныг мөрдөн шалгах үндэсний комисс байгууллаа. Комиссийг парламентын дарга асан Абдыган Эркебаев тэргүүлнэ гэж засгийн газрын хэвлэлийн албанаас уламжлав.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Улаан-Үд хотод эхэлсэн дэлхийн монгол туургатны чуулганыг зохион байгуулсанд Орос улсад талархав. Ард түмний үндэсний онцлог арилах хандлагатай байгаа глобалчлалын үед ил, далд зөрчил үүсч  болохыг Ц.Элбэгдорж тэмдэглэв.
"Бритиш Петролиум"компани Мексикийн булангийн эвдэрсэн цооногоос асгарч байгаа нефтийн үндсэн хэсгийг зогсоож чадлаа. Эвдэрсэн цооногийн дээр шинэ бүрхүүл суурилуулах туршилтаар нефтийн үндсэн хэсгийг зогсоосон гэж  Британийн тус концернийн дэд ерөнхийлөгч Кент Уэллс лхагва гаригт уламжлав. Инженерүүд бүрхүүлийн гурван хавхалагийн нэгийг хаасны ачаар булангийн усанд асгарч байсан нефтийн үндсэн хэсгийг зогсоожээ.
БНХАУ, Монгол улс, Орос улсын академийн болон уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүд Улаан-Үд хотод "дугуй ширээний уулзалтад"оролцож байна. Тэд Азийн ард түмний уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн өнөөгийн системд нэгтгэх, мөн дорнын анагаах ухааны орчин үеийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна.
 Улаан-Үд хотод өнөөдөр эхэлсэн Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх хурлын хүрээнд "Глобалчлал болон монголын ертөнц" эрдэм шинжилгээ-практикийн олон улсын бага хурал болж байна. Бага хуралд Монгол, БНХАУ, Хятадын Өвөрмонголын өөртөө засах орон, Франц, Энэтхэг, Япон, Польш, Унгар, оросын 11 бүс нутгийн олон нийт, улсын байгууллагын төлөөлөгчид, 150 гаруй эрдэмтэн оролцож байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
4
5
8
9
10
11
15
17
18
19
24
25
26