×
Нийгэм 14 Долоодугаар сарын 2010
Хятадын нэрд гарсан акробат жүжигчид Москвагийн Эстрадын театрын тайзнаа биеийн уян хатан байдлыг харуулж байна. Үзэгчдэд таталцлын үйлчлэлийн талаарх төсөөллийг бүрмөсөн эвдэх ер бусын номер  үзүүлнэ. Тухайлбайл балчир хүү гараа сунгаж, насанд хүрсэн таван эрэгтэйг агаарт өргөнө, харин охины толгой, гар дээр 3 залуу бадам лянхуа цэцгийн суултаар сууна. Жүжигчдийн бүрэлдэхүүнд 40 гаруй хүн байна.
Ижевск хот "Улбаруудын наадам"-д идэвхтэй бэлтгэж байна. Уралын дунд хэсэгт орших Бүгд найрамдах Удмарт улсын нийслэлд 9-р сард энэ наадам 7 дахь удаа болно. "Нарны хүүхдүүд" баяр ийнхүү нэрд гарч байгаа нь шинжлэх ухааны үндэстэй юм.
Орос улс дарс нийлүүлэх талаар Молдавитай хийх зөвлөлгөөнөө зогсоолоо гэж тус улсын Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко уламжлав. Сүүлийн үед молдавын бүтээгдэхүүний чанар нэлээд эргэлзээтэй болсон тухай тэрээр санууллаа. Тухайлбал "Роспотребнадзор" байгууллага 7-р сарын эхэнд хүний эрүүл мэндэд аюултай бодис агуулсан 18 хэсэг дарс илрүүлжээ.
Оросын мөрдөн шалгах байгууллага хайхрамжгүйгээс хүүхдийн амь насанд хүрсэн хоёр багшийг буруутгалаа. Москвагийн дунд сургуулийн дэд захирал Ирина Рябова, газар зүйн багш Алексей Багрянцев нар Краснодарын хязгаарын "Азов" хүүхдийн лагерьт ажиллаж байжээ. Тэд лагерть амарч байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байсан юм.
Оросын парламентын дээд танхим Холбооны Зөвлөл согтуугаар жолоо барихыг бүрэн хориглох тухай хуулийн төслийг сайшаалаа. Ийнхүү баталсан "хуурай хуулиар" хоёр жилийн өмнө  авто тээврийн хэрэгслийн жолоочийн цусанд согтууруулах ундааны хэмжээ дээд тал нь 0,3 промилль байхыг зөвшөөрсөн хэм хэмжээг өөрчлөх юм. 80 кг жинтэй хүн хагас литр шар айраг, нэг жүнз архи уухтай энэ тэнцэнэ.
Хятадад 2010 оны хавар, зун хөрс нурж, аадар бороо орсны улмаас 567 хүн үрэгдэж, 251 хүн сураггүй болжээ. Орон нутгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үер, ган гачигтай тэмцэх штабаас энэ тухай иш татан мэдээллээ. Байгалийн гамшигт 96 сая гаруй хүн хохирчээ. Хөдөө аж ахуйд нэлээд хор хохирол учирч, олон барилга сүйрснээс гадна аюултай дүүргээс оршин суугчдыг цаг алдалгүй нүүлгэжээ.
Хятадын сурган хүмүүжүүлэгчдийг сурагчдын өмнө тамхи татахыг хоригложээ. Хятадын эрүүл мэнд, боловсролын яамны хамтран бэлтгэсэн зөвлөмжид "сурагчдын өмнө тамхи татах, тэдний дунд тамхи татахтай тэмцэх зөвлөлгөө боловсруулжээ". Хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийг "тамхигүй бүсээр" зарласан байна. Их дээд сургуульд захиргаа, сургуулийн байр, номын сан, нийтийн байранд тамхи татахыг хоригложээ.
Орос улсад халуу шатсаар байна. Таамгаар улс орны төв хэсгийн ихэнх бүс нутагт энэ долоо хоногийн сүүлчээр агаарын температур 38 хэм хүрэх төлөвтэй байна. Оросын төв болон өмнөд мужуудад их халж байна. Ган гачигийн улмаас хоёр субъектад онц байдал тогтоохоор төлөвлөжээ. Одоогоор 16 бүс нутагт онц байдал тогтоосон. Якутад хүртэл халуун байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
4
5
8
9
10
11
15
17
18
19
24
25
26