×
Нийгэм 13 Долоодугаар сарын 2010
Оросын Хойд Кавказын бүгд найрамдах улс Дагестанд амиа золиослогч эмэгтэйчүүдийн бүлгийн үйл ажиллагааг таслан зогсоожээ. Махачкалад Оросын төв хэсэгт алан хядах ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл авсны дараа 15-29 насны 6 эмэгтэйг саатуулжээ. Дөрвөн эмэгтэй гэмт бүлэглэлийн амь үрэгдсэн толгойлогчдын бэлэвсэн эхнэр юм. Өөр хоёр хүн сураггүй болжээ. Бас хоёр эрэгтэйг баривчилсан байна.
Бар нутагладаг газар нутагт багтдаг 13 орны засгийн газрын төлөөлөгчид энэ намар 9-р сарын 15-18- Санкт-Петербург хотод болох Барын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлыг шинжээчидтэй хэлэлцэхээр Балид цуглаллаа. Сүүлийн 100 жил дэлхийд барын тоо толгой 100 мянгаас 3 мянга хүртэл цөөрч, өдөр өнгөрөх тусам хорогдсоор байна.
АНУ-д оросын талд тагнуул хийсэн хэрэгт бас нэг хүнийг баривчилсан тухай "Дэ Уолл Стрит Жорнел" сэтгүүл уламжилж байна. Нэрийг нь нууцалж байгаа 23 настай оросын иргэнийг баривчилжээ. Америкийн тусгай албад 2009 оны намар түүнийг анх сонирхосон байна. Тэгэхлээр "оросын тагнуулч" гэх 12 хүнийг саатууллаа.
Орос улсын Улсын Думын дарга, "Нэгдсэн Орос улс"намын Дээд Зөвлөлийн дарга Борис Грызлов 7-р сарын 15-17- Буриадад болох Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4-дэх хуралд мэндчилгээ дэвшүүлэв. Улсын Думын депутат Владимир Матханов чуулганы эхний өдөр мэндчилгээ дэвшүүлнэ. Мэндчилгээнд: "Үндэстэн бүр үндэсний уламжлал, хэл, соёлоо хадгалж, түүхээ ойлгож, ухаарахыг хичээдэг.
Улаан-Үд хотод 7-р сарын 15-нд Дэлхийн монгол туургатны чуулганы ерөнхий 4 дэх чуулган албан ёсоор эхэлж байна. Чуулганд оролцох 300 гаруй зочин, гийчин буриадын нийслэлд хэдийн иржээ. Үндэсний хувцастай монгол, буриад морьтонуудчуулганы тугийг  өнөөдөр буриадын нийслэлийн Зөвлөлийн талбайд авчирлаа. Монголын морьтнууд 7-р сарын 11-нд Хяхт хотын орос-монголын хил давсан юм.
Сибирийн Хакасид "Дэлхийн сэтгэл" хүүхэлдэйн театрын экологи-угсаатны олон улсын зургаа дахь наадам өндөрлөллөө. Наадамд Орос, Энэтхэг, Серби, Чехи, АНУ-ын 150 жүжигчин оролцжээ. Энэтхэгийн "жижиг хөх гариг" нэртэй жүжиг экологийг асуудлыг сайн тусгасан гэж үзэгч, шүүмжлэгчид үзэж байна. Жүжгийн гол сэдэв дэлхийн цаг уурын дулааралт юм. Энэтхэгт энэ жүжгийг их үзэж сонирходог байна.
Орос улсад бараг 40 жилийн хугацаанд энэ удаагийнх шиг халуу шатаж байгаагүй юм. Ерөнхийлөгчийн цаг уурын асуудал эрхэлсэн зөвлөх Александр Бедрицкий энэ тухай уламжлав. Оросын европын төв хэсгийн 14 бүс нутагт өнөөдөр хэт халж байна. Ган гачигийн улмаас тариалангийн 9 сая га газар ганджээ. Ургац аваагүй тул зээлээ төлөх аргагүй байна гэж хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид мэдэгдэж байна.
"Бритиш Петролиум" компани Мексикийн булангийн осол гарсан цооног дээр бараг 70 тонн жинтэй шинэ бүрхүүл суурилууллаа. "Бритиш Петролиум" компани хоолойгоор цооногтой холбосон нефть шүүгч хөлөг онгоц, мөн энэ бүрхүүлээр асгарч байгаа бүх нефтийг шавхана. Компани цооногийг бүрмөсөн бөглөхийн тулд эвдэрч, гэмтсэн олборлох сувагт ачааллыг бууруулах хоёр цооног өрөмдөж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
4
5
8
9
10
11
15
17
18
19
24
25
26