×
Нийгэм 10 Долоодугаар сарын 2010
Оросын "Седов" чиргүүлт хөлөг онгоц Санкт-Петербург хотоос алс аялалд гарав. Умард туйлын усан доорх эх газрын оросын хэсгийг ашиглах, аугаа эх орны дайны жилүүдэд зөвлөлтийн Заполярьяг хамгаалахад амь үрэгдсэн баатаруудын дурсгалд энэ аялалыг зохион байгуулжээ. "Седов" хөлөг онгоц хойд нутаг болон арктикийн хүнд замаар чөлөөтэй аялах юм.
Зимбабвейн үйлчилгээний зах зээлд америк доллар угаах шинэ үйлчилгээ бий боллоо. Тус улсын томоохон хотуудад америк долларыг тусгай төрлийн савантай халуун уусмалд хийж анхны байдалд оруулдаг угаалгын тусгай газар нээжээ. Хүсвэл дэвсгэртээ индүүдүүлэх боломжтой гэнэ. Өнгөрсөн оны хавар Зимбабвед гипер инфляц жилийн 230 сая хувьд хүрэхэд Төв банк үндэсний валютыг эргэлтээс татаж, дотоод төлбөр тооцоонд гадаад валют ашиглах болжээ.
Орос улсын үр тарианы хэрэгцээг бүрэн хангаж, ган гачигт өртсөн хүмүүст улсаас тусламж үзүүлэх тухай засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Виктор Зубков мэдэгдэв. Орос улс сүүлийн хоёр жил сайн ургац авсан тул 24 сая тонн нөөц бүрдүүлж, талханыхаа үр тариаг өөрсдөө хангах боломжтой гэж тэрээр телевизийн "Вести бямба гаригт" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа дурдав.
Оросын гүнийн усны "Мир" аппарат Мексикийн буланд асгарч байгаа нефтийг зогсоож чадна гэж шумбагч аппаратын ахмад Евгений Черняев хэллээ. Тэрээр телевизийн Би-Би-Си компанид өгсөн ярилцлагадаа "Мир" аппарат далайн 6 метрийн гүнд буух боломжтой гэжээ. "Бритиш Петролиум" компанийн нефть олборлох цогцолборт осол гарсны дараа нефть дамжуулах цооногийг АНУ-ын эргийн орчимд 1,5 километрийн гүнд байрлуулжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
4
5
8
9
10
11
15
17
18
19
24
25
26