×
Нийгэм 9 Долоодугаар сарын 2010
Украины ерөнхийлөгч Виктор Янукович ойн баярын мэндчилгээ хүлээн авч байна. Тэрээр өнөөдөр 60 нас хүрчээ. Төрийн тэргүүний ер бусын намтар нийгмийн доод давхаргаас төр засгийн оргилд гарсан жишээ юм. Тэрээр энэ оны 2-р сард ерөнхийлөгч болж өөртөө бэлэг барьсан. Ерөнхийлөгч өнөөдөр Киев хотноо Европын Холбооны ерөнхийлөгч Херман Ван Ромпеемтэй уулзахаар төлөвлөсөн байна.
Хятадын зүүн-хойд Цинхай болон Ганьсу, мөн зүүн хойд нутгийн Цилинь гурван мужид хүүхдийн сүүн бүтээгдэхүүнээс меламин аюултай бодис илрүүлжээ. Дэлгүүрийн лангуун дээр байсан сүүн бүтээгдэхүүний найрлагад меламин хортой бодис байх ёстой хэмжээнээс 500 дахин илүү байжээ. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байгууллагын  захирал, ерөнхий инженерийг баривчилсан байна.
Мексикийн буланд гарсан ослын улмаас цооногоос асгарч байгаа нефть олон тооны амьтан, ургамалтай Миссисипи муж улсын намагт нэвтэрч байна. Лонг Бич хотын дарга Билли Скелли энэ тухай уламжлав. Түүний хэлснээр Миссисипи мужийн улсын эрэгт 2005 онд Катрин хар шуурганы дараа хамгийн ноцтой сүйрэл нүүрлэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
4
5
8
9
10
11
15
17
18
19
24
25
26