×
Нийгэм 8 Долоодугаар сарын 2010
Удтал хулээсэн бороо Москвад урьд шөнө оров. 6-р сарын дундуураас нийслэлд  хур бороо ороогуй юм. Гэвч бороо орсон ч цаг агаар хүйтэрсэнгүй. Оросын европын хэсгийн төв бүх нутгийг хамрасан хуурай халуун агаар хөдөө аж ахуйд их хэмжээний хохирол учруулав. Оросын 14 бүс нутагт онц байдал тогтоожээ. Үр тарианы ургац устаж, малд тэжээл хомсдож, ойн гал түймэр дүрэлзэж байна.
Оросын оюутнууд Гавайд 6-р сард болсон усан дор ажиллах робот техникийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд түрүүлэв. Приморье бус нутгийн залуучууд тусдаа ажиллаж  янз бурийн зорилтыг биелүүлэх усан доорхи шилдэг аппаратыг зохион бутээж  дэлхийн өөр 26 багийг хожсон байна. «Жуниор-2» хэмээн нэрлэсэн роботыг ноутбуктай кабелиар холбожээ. Жойстикоор ажиллуулаад бух баримтыг дэлгэцнээ гаргаж болно.
Дан нарны илчээр ажиллах  хөдөлгүүр  бухий  нисэх онгоц  өдөр шөнөгүй ургэлжлэх анхны нислэг үйлдэж өнөөдөр амжилттай дууслаа.Solar Impulse  аппаратын Швейцарт хийсэн нислэг өдөр нөөцөлсөн эрчим хүчээ шөнө хэрэглэж нисэх боломжийг  шалгах гол зорилготой байсан. Тус багаж анхны нилээд удаан75 минутын  нислэг 4-р сард хийсэн билээ.
Британийн "Бритиш Петролеум" компани Мексикийн булан дахь цогцолборт нь гарсан ослын улмаас цооногоос асгарч байгаа нефтийг 7-р сарын 27 хүртэл буюу төлөвлөсөн хугацаанаас бараг сарын өмнө зогсоох бодолтой байна. Мексикийн буланд асгарч багаа нефтийг зогсооох асуудал эрхэлсэн компанийн хэлтсийн тэргүүн Боб Дадли энэ тухай мэдэгдэв.
Нүүр бүрэн шилжүүж суулгах мэс засал дэлхийд анх удаа Францад хийжээ. Проофессор Лоран Лантиерын удирдсан фанцын эмч нарын хамт олон 6-р сарын сүүлээр мэс засал хийсэн байна. Урьд нүүрийн зөвхөн ямар нэг хэсгийг шилжүүлэн суулгаж байв. Мэс засал 6 цаг ургэлжилжээ. Мэс засал хийлгэсэн 35 насай эрэгтэй төрөлхийн хүнд өвчтэй байсан учир царай нь их гажжээ.
Орос улсад Дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр буюу 9-р сарын 2-ны өдрийг тэмдэглэнэ. Улсын Дум өнөөдөр эхний хэлэлцүүлгээр холбогдох хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. 1945 оны энэ өдөр Япон улс үг дуугүй бууж өгөх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
4
5
8
9
10
11
15
17
18
19
24
25
26