×
Нийгэм 7 Долоодугаар сарын 2010
Зөвхөн нарны эрчим хүчээр ажилладаг "Солар импульс" нисэх онгоц анх удаа зогсолтгүй бүтэн хоног нисэхээр хөөрлөө. Зохион бүтээгч Андре Боршбергийн удирдаж байгаа энэ ер бусын аппарат швейцарийн Пайрен хотын нисэх буудлаас өнөөдөр хөөрөв. Нисэх онгоц өдрийн турш аажмаар өндрөө авч, 12 мянган нарны зайг тасралтгүй цэнэглэнэ. Харанхуй болмогц 1,5 мянган метрийн өндөрт болбол агаарт шөнөжийн байна.
Эвшээлгэх нь нойр хүргэж, ядраадаг хэмээн олон хүн боддог. Харин энэ хүний бие организмд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг америкийн эрдэмтэд тогтоожээ. Эвшээлгэснээр тархийг хөргөж, үйл ажиллагааг нь сайжруулдаг байна. Үүнийг хамгаалах механизм, тухайн хүн мэдээлэл илүү сайн хүлээж авах дасгал гэж хэлж болно.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Байгал нуурын гүнд тусгай аппараттай буух бодолтой байна. Буриадын нийслэлд дэлхийн монгол туургатны чуулганы 4-р ерөнхий хурал болох үеэр тэрээр Байгал нуурын гүнд гүнийн усны аппаратаар буух бодолтой байна. Монгол улсын ерөнхийлөгч энэ форумын хүндэт зочин юм.
Байгал нуурын эргэн тойронд аялал жуулчлалын нэгдсэн бүст багтах нутгийн захиргааны аялал жуулчлалын таван дүүрэг байгуулна. Байгал нуурын ер бусын эко системийг хадгалах Улаан-Үд хотод болж байгаа олон улсын бага хурлын хүрээнд ийм шийдвэр гаргажээ. Бага хуралд улс төрч, бизнес эрхэлэгч, эрдэмтэд зэрэг 300 орчим хүн оролцож байна.
Битлз хамтлагийн нэрд гарсан бөмбөрчин Ринго Старр өнөөдөр 70 насныхаа ойг тэмдэглэж байна. Жинхэнэ алдар нь Ричард Старк тэрбээр Ливерпульд төрсөн байна. Тэрээр 17 настайдаа рок хамтлаг байгуулж, 1962 онд Битлз хамтлагт оржээ. Ринго Старр гайхалтай бөмбөрчин төдийгүй түүний зөөлөн баргил хоолойг хамтлагийн олон дуунаас тухайлбал өөрийнх нь Октобус Гарден  дуунаас сонсох боломжтой.
Таиландын шүүх өсвөр насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт буруутгаж байгаа оросын нэрд гарсан төгөлдөр хуурч, удирдаач Михаил Плетневт улс орноос явж, айлчлан тоглохыг зөвшөөрчээ. Гэхдээ тэрээр 7-р сарын 18-нд дахин шүүх хуралд очих ёстой гэж Бангкокт суугаа Орос улсын консул Андрей Дворников уламжлав. Үүнээс гадна хөгжимчин нэмж 6 мянган доллар барьцаанд төлөх үүрэг хүлээжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
4
5
8
9
10
11
15
17
18
19
24
25
26