×
Нийгэм 6 Долоодугаар сарын 2010
Twitter /Twit "шүгэлдэх" гэсэн утгатай англи үг / бичил блогийн эх үүсвэрт албан ёсоор баталсан дэлхийн удирдагчдын шууд мэдээллийн тусдаа жагсаалт бий боллоо. Эх сурвалжид бүртгүүлсэн төрийн тэргүүн нар бодит цагийн горимоор юу бичсэнийг тийшээ орж, унших боломжтой. Тухайлбал Д.Медведев, Барак Обама, Уго Чавес, Фидель Кастро зэрэг бусад төрийн тэргүүн нарын мэдээллийг уншина.
Их Петр хааны үед улс орныг шинэчлэн өөрчилсөн, мөн 20-р зуунд аж үйлдвэрийн хэд хэдэн дэвшил гаргасны дараа Орос улс эргээд нийгэм, эдийн засгаа үндсээр нь өөрчлөх босгон дээр байна. Москва хотод эхэлсэн "Шинэчлэлийн долоо хоног" экспо форум үүнд чиглэжээ.
Алс Дорнодын цэргийн тойргийн анги, нэгтгэлүүд "Дорно-2010" оператив-стратегийн сургуулилтын үеэр байлдааны буудлага хийж, бие бүрэлдэхүүн байлдааны даалгавар биелүүлэхэд бэлэн болохоо харууллаа. Алс Дорнодын цэргийн тойргийн хурандаа-генерал Олег Салюков мягмар гаригт сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв.
Хятад, Монгол улс авилгатай тэмцэх салбарт хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх бодолтой байна. БНХАУ-ын хяналтын дэд сайд Цюй Ваньсяныг Улаанбаатар хотод ажлын айлчлал хийх үеэр талууд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна. Монгол улсын авилгатай тэмцэх  газар, БНХАУ-ын авилгатай тэмцэх Улсын удирдах газар харилцан ойлголцлын тухай санамж бичигт гарын үсэг зурах тухай Монцамэ агентлаг уламжиллаа.
Энэтхэгийн Мадхья-Прадеш мужийн төв хэсгээс 65 сая жилийн настай үлэг гүрвэлийн яс, чулуужсан өндөгний үлдэгдлийг илрүүлжээ. Энэ олдвороос цэрдийн галавын үед ямар төрлийн үлэг гүрвэл байсныг илүү мэдэж авна гэж палеонтологичид найдаж байна. Энэ үлэг гүрвэл Африк, Мадагаскар, Өмнөд Америкт нутаглаж байсан бусад төрлийн үлэг гүрвэлтэй гарал нэг гэж эрдэмтэд үзэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
4
5
8
9
10
11
15
17
18
19
24
25
26