×
Нийгэм 3 Долоодугаар сарын 2010
Алс Дорнодын Камчаткад Шивелус, Карымский галт уул идэвхжиж, 6-8 км өндөрт үнс цацаж байна. Тус хойгт өчигдөр улаан өнгөтэй асар их үнс буусныг бүртгэсэн тухай Оросын шинжлэх ухаан академийн Геофизикийн албаны Камчаткийн салбарын мэргэжилтнүүд уламжлав. Хүмүүс аюулгүй гэж эрдэмтэд үзэж байна.
АНУ-д оросын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгаж байгаа гурван хүнийг барьцаагаар суллахаас татгалзжээ. Майкл, Зоттоли, Патриси Миллз, Михаиле Семенко нар юм. Нью-Йоркийн тойргийн шүүх шийдвэр гаргахдаа саатуулсан хүмүүс зугтаж болохыг анхаарчээ. Зотолли, Миллз нар байцаалтын үеэр хуурамч нэр ашигласнаа хүлээн зөвшөөрсөн тухай уламжилжээ. Тэднийг үнэн хэрэгтээ Михаил Куцик, Наталья Переверзева хэмээн нэрлэдэг байна. Тэд Оросын иргэд юм.
Оросын Сочи хотод болох 2014 оны өвлийн олимпийн наадамд олон жуулчин, хөгжөөн дэмжигч хүрлцэн ирэхийг хүсч байгаа байх. Халуун оронд өвлийн олимпийн наадам зохино гэдэг гайхалтай. Хар далайн эргийн Кавказын эргийн дагуу 145 км сунан орших Сочи хот дулаан орны баян бүрд, рашаан сувилалын газар, дархан цаазат газрын хязгаар нутаг юм. Үүнээс гадна баялаг түүхтэй хязгаар нутаг билээ.
Орос улсын 28 бүс нутаг, мөн Белорус, Казахстан, Азербайжаны бараг 1500 оюутан Сочи хотын олимпийн барилгын үндсэн объектыг барьж байгуулах ажилд оролцож байгаа тухай Засгийн газрын дэд сайд Дмитрий Козак сэтгүүлчдэд мэдэгдэв. Оюутнууд Адлер, Красная Полянад төмөр зам тавих, Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд мөсөн хот байгуулахад оролцож байн.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев "Алс Дорнодод" хийж байгаа их айчлалын хүрээнд өнөөдөр Амур мужийн нийслэл Благовещенскт хүрэлцэн ирлээ. Манай тусгай сурвалжлагч Андрей Грибанов дэлгэрэнгүйг хүргэнэ. Алс Дорнодын нийгэм эдийн засгийн хөгжил,  инновацийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх тухай сэдвийг Орос улсын ерөнхийлөгчийн тус бүс нутагт хийж байгаа айлчлалын хоёр дахь өдөр үргэлжлүүлэн хэлэлцэв.
 "Прогресс" сансрын хөлгийг олон улсын сансрын станцтай залгах төлөвлөгөөг ням гариг хүртэл хойшлуулсан гэж Роскосмос уламжлав. "Прогресс" хөлөг баасан гаригт олон улсын сансрын станцтай эхний оролдлогоор залгагдаж чадалгүй хажуугаар өнгөрчээ. Автоматаар ойртох систем ажиллаагүй гэх нэг хувилбар байна. Одоо хөлөг зайн цэнэгийг хадгалахын тулд эрчим хүчийг дээд зэргээр хэмнэх горимд шилжжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
4
5
8
9
10
11
15
17
18
19
24
25
26