×
Нийгэм 1 Долоодугаар сарын 2010
Оросын шинжлэх ухаан академийн материаллаг соёлын түүхийн хүрээлэнгийн славян-финляндын археологийн хэлтсийн дарга, нэрд гарсан түүхч Анатолий Кирпичников Орос улсад 2012 онд шинэ баяр тэмдэглэхийг санал болгож байна. Он дараалсан бичигт Ленинград мужийн хуучин Ладога хотод славян, фин аймгийнхан гүн Рюрикийг 862 онд ванд өргөмжилжээ. Энэ үеээс орос улсын түүх эхэлдэг гэж эрдэмтэн үзэж байна.
Александр Солженицыны гэр музей Москва хотын төвд Тверийн гудамжинд бий болно. Зохиолчийг баривчилж, зөвлөлтийн иргэний харьяалалаас хасч, улс орноос хөөх хүртэл тэрээр энэ байранд 1974 оны 2-р сар хүртэл аж төрсөн юм.
Оросын Сочи хотод болох 2014 оны өвлийн олимпийн наадамд олон жуулчин, хөгжөөн дэмжигчид очих бодолтой байгаа байх. Дулаан оронд өвлийн олимпийн наадам зохионо гэдэг сонирхолтой. Хар далайн Кавказын эргийн дагуу 145 км сунан орших Сочи хот дулаан орны баян бүрд төдийгүй амралт сувилалын газар, дархан цаазат хязгаар нутаг юм. Энэ баялаг түүхтэй хязгаар нутаг билээ.
Владивосток хот байгуулагдсаны 150 жилийн ойн арга хэмжээ эхэлж байна. Зочид, оршин суугчид концерт, гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн үзэж сонирхоно. Япон, Өмнөд Солонгос, АНУ, Хятад, БНАСАУ, Эквадор, Малайз зэрэг орны ах дүүгийн харилцаатай хотын төлөөлөгчид хотын ойг тохиолдуулан Владивостокт иржээ. Баярын үндсэн арга хэмжээ 7-р сарын 2-4- болно.
АНУ-д удахгүй нисдэг автомашин борлуулна. 200 мянга орчим долларын өртөгтэй машиныг 2011 оноос бөөнөөр үйлдвэрлэнэ. Спортын хөнгөн нисэх онгоц жолоодох эрхтэй хүн машиныг жолоодоно. Нисдэг машин хотын хөдөлгөөнд орохдоо хоёр метр далавчаа хумидаг байна. Нисдэг машин зам дээр нисч, буух аргагүй. Тиймээс АНУ-ын нийт нутаг дэвсгэрт орших жижиг нисэх буудлуудад нисч, бууна.  
Байгал нуурт оросын "Мир-1" болон "Мир-2" аппаратын оролцоотой гүнийн усны судалгааг пүрэв гаригт эхэллээ. Эрдэмтэд нуурын амьтан, эргийн шугамын хөдөлгөөн, гүнийн шаврын галт уул, нуурын ёроолын газар хөдлөлтийн идэвхжилтийг судалж, археологийн эд зүйлийг үргэлжлүүлэн хайж байна. Энэ удаа аппаратыг усны гүнд 60 орчим удаа буулгана.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
4
5
8
9
10
11
15
17
18
19
24
25
26