×
Нийгэм Долоодугаар сар 2010
Оросын тамирчин Мария Шарапова АНУ-ын Стэнфорд хотод болж байгаа олон улсын теннисийн тэмцээний хагас шувтаргад шалгарлаа. Тэрээр нутаг нэгт Елена Дементьевыг ялсан байна. Тоглолт 2 цаг 47 минут үргэлжилжээ. Одоо Шарапова Польшийн тамирчин Агнеш Радвнскийтай тоглоно.
Оросын хоёр бөмбөгдөгч нисэх онгоцны улмаас агаарын түгшүүр зарласан гэж Канадын эрх баригчид мэдэгдэв. Агаарт хоёр сөнөөгч  онгоц хөөрч, хилийн дагуу оросын нисэх онгоцыг дагажээ. "Ту-95" стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц 7-р сарын 30-нд 28 мянган км зам туулж, агаарт 40 гаруй цаг байж, ийм ангиллын нисэх онгоцны хувьд шинэ дээд амжилт тогтоов.
Хятадын хойд хэсгийн Шаньси мужийн нүүрсний уурхайн газар дээрх байгууламжид дэлбэрэлт болсны уршгаар 17 хүн үрэгдэж, 68 хүн шархаджээ. Ажилчдын нэг нь аюулгүйн дүрэм зөрчин байрандаа дэлбэрэх хэрэгсэл байлгаснаас унтаж, амардаг 10 гаруй байр сүйрсэн гэж компанийн захиргаанаас уламжлав. Дэлбэрэлт болох үеэр байранд хэдэн ажилчин байсан талаар нарийн мэдээлэл байхгүй тул аврагчид нуранги дороос хүмүүсийг хайж байна.
Нижегород мужийн нэг дүүргийн сууринд гал сөнөөгчид 558 байшинг ойн түймрээс хамгаалжээ. Выксунскийн дүүрэгт долоо хоногт 574 байшин түймэрт шатсан байна. Онц байдлын яамны нэмэлт хүчин бямба гаригт Выкса хотод ирж, шатаж байгаа хүлэрийг унтарааж байна. Мөн хүлэр шатаж байгаа Москва орчимд Москвагийн цэргийн тойргийн хоолойн батальоны анги нэгтгэлийг илгээжээ. Тэд очиход бэрх газар 30 км урт зам тавих юм.
Москвад агаарын температур дээд хэмжээнд хүрлээ. Даваа гаригт термометрийн багана цельсийн 37,2 хэм хүрчээ. Урьд 1920 онд агаарын температур 36,8 хэм хүрч дээд амжилт тогтоож байжээ. Москвад 6-р сарын дунд үеээс хэт халж байна. Хотод хүлрийн түймрээс утаатай байна. Орос улсын төв хэсэгт халуун 8-р сар хүртэл үргэлжилнэ гэж цаг уурчид таамаглаж байна.
Узбекистанд нээгдсэн олон улсын агаар сансрын сургуульд оросын сансрын нисэгч, узбекистаны одон орны хүрээлэнгийн эрдэмтэд хичээл заана. Энэ нэр хүндтэй сургуульд Орос, Азербайжан, Казахстан, Узбекистан, Франц зэрэг орны сансар судлал сонирходог 30 орчим залуу авьястныг сонгожээ. Тэднийг жилийн турш сонгон шалгаруулсан байна.  
Сибирийн Кузбассын уурхайд гарсан осолд нэг уурхайчин үрэгджээ. Тэнд метан дэлбэрсний дараа уурхайчин  нурангид дарагдсан байна. Тэнд москвагийн цагаар шөнийн хоёр цагт осол гарчээ. Уурхайд байсан 64 хүнийг ил гаргасан байна. Ослын өмнө шалгалт явуулахад техникийн аюулгүй байдлыг хангах зөрчил илрээгүй байна.
Өмнөд Америкийн орнуудад урьд байгаагүй хүтэн байна. Тэнд 150 орчим хүн хүйтэнд осгожээ. Перугийн засгийн газар нутгийн ихэнх хэсэгт онц байдал зарласан байна. Перугийн өмнөд хэсгийн Масокруст агаарын температур хасах 23 хэм хүрчээ. Тус улсад 50 жилд ийн хүйтэрч байгаагүй юм. Боливи, Аргентин, Уругвай, Бразиль, Чилид мөн ялгаагүй агаарын температур урьд байгаагүй бага байна.  
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
4
5
8
9
10
11
15
17
18
19
24
25
26