×
Нийгэм 16 Зургаадугаар сарын 2010
"Монголын орос хэлний багш нар энэ хэлийг сайн мэддэг төдийгүй, маш сайн эзэмшсэн байдаг" гэж Москвагийн улсын их сургуулийн Олон улсын боловсролын төвийн дэд захирал Вера Степаненко саяхан монгол улсын нийслэлд өндөрлөсөн Азийн орнуудын орос судлаач, орос хэлний багш нарын олон улсын форумд оролцогчдын талаар ийнхүү ярьсан юм.
Орос улсад мансууруулах бодисын улмаас өдөр бүр 80 орчим хүн амь насаа алдаж байна гэж Орос улсын Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев энэ тухай мэдэгдэв. Улс оронд мансууруулах бодисын хууль бус худалдаа улсын хэмжээний асуудал бөгөөд донтох зуршил үндэстний хэмжээнд заналхийлж байна. Орос улсад байгаа мансууруулах бодсийн нийт  хэмжээнд Афганистанаас оруулсан бодис зонхилж байна.
Хил дамнасан ойн түймэртэй тэмцэх, ойн түймэр унтараахад хамтран ажиллах тухай олон улсын зөвлөлгөөн өнөөдөр Эрхүү хотод эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх зөвлөлгөөнөөр ойг түймрээс хамгаалахад туршлага солилцож, түймэр унтараахад яамд болон бүс нутаг хооронд хамтран ажиллах, алсаас мониторинг хийхэд мэдээллийг системийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Гадаадын 450 мянга гаруй хөгжөөн дэмжигч хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэхээр Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад иржээ. Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Дотоод хэргийн дэд сайд Малуси Гигаба мягмар гаригт Йоханнесбургт болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. "Энэ тоо зөвхөн нэмэгдэнэ гэж бид үзэж байна" гэж тэрээр тэмдэглэв.
Шанхайд гарч байгаа ЭКСПО-2010 дэлхийн түгээмэл үзэсгэлэнд мягмар гаригт ШХАБ-ын өдөр болсон тухай Риа Новости агентлаг уламжлав. ЭКСПО үзэсгэлэнгийн төвийн өмнөх талбайд олон улсын энэ байгууллага албан ёсны далбаа өргөхөөс ШХАБ-ын өдрийг нээх ёслол эхэллээ. ЭКСПО үзэсгэлэнд ШХАБ анх удаа олон улсын байгууллага бие даасан хэсэгт оролцож байгааг ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Муратбек Иманалиев сануулав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
13
14
17
19
20
21
25
26
27
28
30