×
Нийгэм 15 Зургаадугаар сарын 2010
Ер бусын хурц нар, өнгө будаг хосолсон тэнгэрийн өнгө, зах хязгааргүй уудам нутаг энэ бүхэн Монголын гол үзэсгэлэнт байдал гэж Калуга хотын гэрэл зурагчин Алексей Никитин үзэж байна. Тэрээр “Монгол нутаг минь сайн байна уу” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ өдрүүдэд Калугийн оршин суугчдад хүргэж байна. Үзэсгэлэн хотын хөгжмийн ордоны уран зургийн галерейд гарч байна.
Москва хотод Хрущевын “дулааралт”-ын уур амьсгалд орохыг хүссэн хүмүүст зориулсан үзэсгэлэн нээгдлээ. 1960-аад онд сансрат хүн анх ниссэн, улс төрийн хэрэгтнүүдийг сулласан, Карибын хямарлын үе юм. Энэ бүхэн зөвлөлтийн гэрэл зургийн сурвалжлагч болон тэдний өрнөдийн ажил нэгт нөхдийнх нь бүтээлд буужээ. Гэрэл зураг дээр Хрущев байна.
Улаан-Үдийн нисэх онгоцны үйлдвэр цоо шинэ загварын тээврийн нисдэг тэрэг бүтээж байна. Дэлхий дахинаа алдаршсан Ми-171 нисдэг тэрэгний суурин түшиглэн үүнийг бүтээхээр шийджээ. Нисдэг тэргийг гурван жилийн дараа бөөнөөр үйлдвэрлэнэ.
Хятадын өмнөд хэсгийн химийн үйлдвэрт болсон дэлбэрэлтэд нэг хүн үрэгдэж, өөр нэг хүнийг эрэн сурвалжилж байгаа тухай Синьхуа агентлаг уламжлав. Цзяньси мужийн Лэпин хотод дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн дараа цехид түймэр гарсан байна. Үүрээр үйлдвэрт азаар хүн байгаагүй аж. Дэлбэрэлтийн долгионд үйлдвэрийн барилга нурж, ойролцох байшингийн цонх хагарчээ. Ойр орчимд химийн бодис ханхалж байна.  
Афганистан нүдэн дээр дэлхийн тэргүүлэх мансууруулах бодис нийлүүлэгчийн нэг болон хувирлаа. “Цагаан үхэл” хөдөө орон нутгийн хүн амын олонхийн оршин амьдрах гол эх үүсвэр болжээ. Олон улсын терроризм, мансууруулах бодисын мафи мөр зэрэгцэн, өөр хоорондоо идэвхтэй хамтран ажиллаж байна. Мансууруулах бодисоос олж байгаа орлого терроризмыг санхүүжүүлэх чухал сувгийн нэг болоод байна.
2006 оны аварга Италийн шигшээ баг Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болж байгаа дэлхийн аварга шалгаруулах эхний тэмцээнд бүлгийн "Ф"дөрвөлд парагвайчүүдэд ялагдах дөхлөө. Италичүүд тоглолтын хоёр дахь үеийн дундуур оноог 1:1 тэнцүүлж, ничсэн байна. Парагвайчүүд тоглолтын эхний үеийн төгсгөлд Антолина Алькарасын цохиж, гол оруулжээ. Дараа нь Даниэле Де Росси оноог тэнцүүлсэн байна.
Дэлхийн онгон байгалийн сан Сибирийн өмнөд хэсэг буюу Тувад "Шуйский" байгалийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжлээ. Дэлхийн онгон байгалийн сангийн Алтай-Саяны хэвлэлийн төлөөлөгч Татьяна Иваницкая энэ тухай уламжлав. Цэцэрлэгт хүрээлэнг Алтай болон Хакасийн бүгд найрамдах улсын хилийн Бай-Тайгины дүүрэгт байгуулна гэж тэрээр хэллээ. Энэ газар өндөр уулын, дэлхийн хамгийн цэвэрт экологитэй, их сонирхолтой нутаг юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
13
14
17
19
20
21
25
26
27
28
30