×
Нийгэм 12 Зургаадугаар сарын 2010
Парис хот 6-р сарын 12-нд Орос улсын төрийн баярыг тохиолдуулан  Эйфелийн цамхагийн дор Марсовын талбайд өргөн концерт зохион байгуулж байна. Концертод Моисеевийн нэрэмжит хамтлаг, Пятницкийн нэрэмжит найрал дууны хамтлаг зэрэг нэрд гарсан хамтлагууд уран бүтээлээ толилуулж байна. Владимир Спиваковын удирдлаганд "Виртуозы Москвы" цөөхүүл найрал хөгжмийн хамтлаг Бизе, Шостакович, Чайковскийийн бүтээлийг толилуулж байна.
Оросын ард түмэн өнөөдөр Оросын өдрийг тэмдэглэж байна. Энэ улс орны төрийн гол баяр юм. Энэ баяр шинэ орчин үеийн Орос улс үүсэн бий босон үеийг сануулдаг.  Яг 20 жилийн тэртээ 1990 оны 6-р сарын 12-нд ЗСБНХОУ-ын ардын депутатын анхны хурлаар тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Орос улсын төрийн тусгаар тогтнолын тухай тунхаглалыг баталсан юм.
 Польшийн засгийн газрын эскадрилийн нисэгчид нислэгийн дүрмийг байнга зөрчиж байжээ. Хэд хэдэн орны нисэх буудал нисэгчдийн талаар байнга гомдол гаргадаг байсан тухай "Речь Посполита" сонин уламжлав. Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорскийн Марсельд айлчлах үеэр нисэх багийн үйл ажиллагаатай холбоотой Цюрихийн буудлын мэдэгдэл тус сонинд гарчээ.
Өнөөдөр Орос улсын өдөр буюу улс орны төрийн гол баяр юм. Хорин жилийн тэртээ 1990 оны 6-р сарын 12-нд ЗСБНХОУ-ын ардын депутатын анхны хурлаар тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Орос улсын төрийн тусгаар тогтнолын тухай тунхаглалыг баталжээ. Жилийн дараа яг энэ өдөр бүх нийтээр Орос улсын анхны ерөнхийлөгчийг сонгосон юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
13
14
17
19
20
21
25
26
27
28
30