×
Нийгэм Зургаадугаар сар 2010
 Улсын Дум согтуугаар жолоо барихыг бүрэн хориглосон хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгээр баталлаа. Бие организмд этилийн спиртийн бага зэрэг байсан тохиолдолд автомашин жолоодохыг зөвшөөрсөн дүрмийг өөрчилнө. Орос улс одоогоор зам тээврийн ослоор Украин, Египетийн дараа дэлхийд гуравдугаар байрт орж байна.
Дорноговь аймгийн төв Сайшандын дунд сургуулийн сурагч Ганболдын Энхбатын зохион бичлэг ОХУ-ын Дорно-Сибирийн төмөр замын лицей сургууль болон Монголын дунд сургуулийн сурагчдын дунд явуулсан уралдаанд шилдэг бүтээлээр шалгарчээ. Уралдааныг Орос, Монголын төмөр замын түүхийн сэдвээр зохион байгуулсан байна.
"Орос, Монгол улс хамтдаа Сэлэнгэ мөрний экологид анхаарах учиртай" хэмээн Оросын хэрэглэгчийн хяналтын газрын Буриадыг хариуцсан дарга Александр Болошинов үзэж байна. Тэрээр саяхан тус байгууллагын тэргүүний хувиар Монгол улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Тус газрын дарга Гуньбазар монголын талыг төлөөлөн баримт бичигт гарын үсэг зурлаа.
Орос улсад "Нээлттэй ертөнц" үндэсний телевизийн аялал жуулчлалын анхны суваг ажиллаж эхэллээ. Спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын яамны санаачилгаар энэ сувгийг нээжээ. Телевизийн шинэ сувгийн үндсэн зорилго нь эрүүл амьдралын хэлбэрийг сурталчилах, залуучуудыг соёл-танин мэдэхүйн аялал жуулчлалд татах явдал юм гэж энэ яамны тэргүүн Виталий Мутко хэллээ. Энэ суваг 25 сая үзэгчтэй болно гэж үзэж байна.
Оросын сэргээн засварлагчид Москвагийн Кремлийн Спасскийн цамхагийн бурханы хөргийг сэргээн засварлаж эхэллээ. Түүхэн хуудаснаас үзэхэд 1917 онд хувьсгал гарах хүртэл нуман хаалганы дээр Христос, түүний хөлд сөгдсөн гэгээн Сергей Радонежский болон Варлаам Хутынский нарын хөрөг байсан юм. 1930-аад онд бурханы хөргийг халхалсан сараалж, шаваас зэргийг одоо цэвэрлэнэ.
Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Реман Малик, мөн Пакистаны Дотоод хэргийн сайд Паланиаппан Чидамбарам нар хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлж, хувийн түвшинд харилцаатай байхад бэлэн болохоо илэрхийллээ. Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Зүүн өмнөд Азийн холбооны бүс нутгийн хамтын ажиллагааны гишүүн орны Дотоод хэргийн сайд нарын бага хуралд оролцохоор Исламабадад ирсэн юм.
Москвагийн олон улсын 32 дахь кино наадамд анхны шагнал гардууллаа. Уламжлал ёсоор хаалтын ёслолын ажиллагааны өмнө олон улсын олон нийтийн байгууллага шагналт байр эзэлсэн хүмүүсийг өнөөдөр зарлалаа. Ирена Павлазковын найруулсан "Газрын диваажин мэт" чехийн кино Олон улсын холбооны кино хэвлэлийн нэр хүндтэй шагнал хүртлээ. Зөвлөлтийн цэрэг 1968 онд Чехословакид орсон үеээс киноны үйл явдал эхэлдэг.
Нью-Йоркт төсвийн алдагдлаас метроны хоёр шугамыг хааж байна. Нью-Йоркийн метроны бусад шугамын галт тэрэгний хөдөлгөөний хоорондын зай ихсэж, орой болон амралтын өдрүүдэд явдаг галт тэрэгний тоог цөөлжээ. Мөн хотын автобусыг цөөлнө. Ийм арга хэмжээ авсны дүнд жилд 93 сая доллар хэмнэнэ гэж үзэж байна. Нью-Йоркийн метро нь дэлхийн хамгийн хуучин, салаалсан шугамтай олон нийтийн тээврийн систем юм.
Орос улс олон улсын хэмжээнд 63 мянга орчим гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байгааг зарласан тухай Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев уламжлав. ТУХН-ийн орнуудын хууль сахиулах байгууллагуудын гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлахад "систэмтэй" хамтран ажиллаж байна гэж Рашид Нургалиев Ереванд болсон Орос, Арменийн Дотоод хэргийн яамны хамтарсан хуралдааны үеэр мэдэгдэв.
Киргизд 6-р сарын 27-нд  үндсэн хуулийн шинэчлэлийн талаарх бүх ардын санал хураалт болохын өмнө өнөөдөр бямба гаригт "чимээгүй байх" хэмээн нэрлэдэг өдөр юм. Тус улсын хуулинд зааснаар санал хураахаас нэг хоногийн өмнө сонгуулийн өмнөх болон сурталчилгааны бүх кампанит ажлыг зогсооно.
Орос улсын Онц байдлын яамны нисэх онгоц баасан гаригт Киргизд ээлжит хүмүүнлэгийн тусламж хүргэнэ. Удахгүй Москва орчмын Раменское нисэх буудлаас Ил-76 хоёр нисэх онгоц Бишкек ниснэ. Нисэх онгоцонд "түргэн тусламжийн" таван машин, рентгений төхөөрөг, Москвагий хамба ламын тусламжийг ачжээ. Үүнээс гадна тус бүгд найрамдах улсад 6 тонн хүнсний бүтээгдэхүүн хүргэнэ.
"Хойд туйл-37" /СП-37/ оросын хөвөгч станцын мэргэжилтнууд яваа "Россия" атомын мөс зүсэгч хөлөг онгоц Мурманскт буцаж ирлээ. Хөлөг онгоц 5-р сарын дундуур туйл судлаачдыг аврахаар тэндээс Арктикийг зорьсон юм. Станц байрлаж байсан мөс хэдэн хэсэгт хуваагдаж, СП-37 хөвөгч станц хүнд байдалд оржээ.
Сүүлийн жилүүдэд европ ч тэр, азийн орнуудын залуучуудын бодлого олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн хандлагатай болжээ. Сибирийн өмнөд хэсгийн Алтайн хязгаарт туршлага, шинэ санаа, мэдээлэл солилцох бүх ирээдүй байна. Алтайд эхэлсэн "Ази Номхон далайн бүс нутаг. Сибирь-2010" залуучуудын форум энэ зорилтод хүрэх нэг алхам боллоо.
Москвагийн агаарын температур дээд амжилт эвдэж магадгүй байна. Цаг уурчдын мэдээлснээр нийслэлд цельсийн 39 хэм хүртэл халуу шатаж байна. 1948 оны  зургаадугаар сард агаарын температур хамгийн өндөр байжээ. Тухайн үед 32,5 хэм хүрсэн байна. Оросын европын хэсэгт дор хаяж 5 хоног халуу шатах төлөвтэй.
Өвөрбайгалийн хязгаар, тус хязгаартай хиллэдэг Хятадын Өвөр Монголын өөртөө засах орон худалдаа-эдийн засаг, эрдэм шинжилгээ-техник, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгууллаа. Хятадын Коммунист намын дүүргийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ху Чуньхуагийн ахалсан хятадын төлөөлөгчид Өвөрбайгальд айлчлах үеэр хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Д.Медведев Калифорни муж улсаас Вашингтон хотод хүрэлцэн ирлээ. Тэрээр Калифорни муж улсад Кремнийн хөндийд очиж, Стэнфордын их сургуульд үг хэлсэн юм. Орос улсын ерөнхийлөгчийн айлчлалын албан ёсны хэсэг АНУ-ын нийслэлд эхэлж байна. Тэрээр өнөөдөр москвагийн цагаар 18.30 минутанд америкийн ерөнхийлөгч Барак Обаматай Цагаан ордонд яриа хэлэлцээ хийнэ.
Москва хотын Улаан талбайд 65 жилийн тэртээ Аугаа эх орны дайнд фашист Германыг бут ниргэснийг тэмдэглэж, зөвлөлтийн армийн ялалтын домогт парад болсон юм. Нийслэлийн гол талбайд бардам алхаж, ялагчдын парадад оролцсон хүмүүс жил бүр энэ дурсгалт өдөр ойртоход догдолж, тэртээх жилүүдийн үйл явдалд сэтгэл нь хөдөлдөг. Москвад 1945 оны 6-р сарын 24-нд өглөөнөөс ширүүн бороо орж байжээ.
Буриадын нийслэлд 6-р сарын 28-нд  Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын монгол судлал, буддизм, төвд судлалын хүрээлэнд архивын салбарт хамтран ажиллах тухай орос-монголын комиссийн 18 дахь хурал болно. Орос, Монгол улс 1992 онд архивын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Эрхүүгийн төв зах дээр сүүлийн өдрүүдэд ер бусын дүр зургийг ажиглах боломжтой байлаа. Цагаан халаттай монголоос ирсэн малын эмч нар лангууны хооронд явж, борлуулж байгаа малын гаралтай бүтээгдэхүүнийг анхааралтай судалжээ. Борлуулалтын нөхцөл, хадгалалт, лангуун дээр авчирсан маханд шинжилгээ хийх зэрэг бүх зүйл зочдод сонирхолтой байв.
 Мексикийн булангийн нефть асгарч байгаа хэсэгт метаны байгалийн хийн концентрац зөвшөөрсөн хэмжээнээс 100 мянга дахин илүү байна. Зарим хэсэгт зөвшөөрсөн хэмжээнээс хэдэн сая дахин илүү байна. Тэнгисийн амьтанд шаардлагатай хүчил төрөгчийг сордог бичил организмын хөгжилд метаны энэ концентрац түлхэц болдог байна. Гэхдээ метан хүчил төрөгчийг хаа сайгүй орлоогүй бөгөөд одоо эрдэмтэд үүний шалтгааныг тогтоох бодолтой байна.
Хятадад аадар бороо орсны уршгаар 200 хүн үрэгдэж, 120 гаруй хүн сураггүй болжээ. Байгалийн гамшигт хамгийн их өртсөн нутгийн зүүн, өмнөд мужаас эрх баригчид 2 сая 500 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Аадар бороонд автомашин, төмөр зам эвдэрч, цахилгаан, харилцаа холбоо тасарсан байна. Сүүлийн үеийн мэдээрээр БНХАУ-ын байгалийн гамшигт өртсөн мужид 6 тэрбум долларын эдийн засгийн хохирол учирчээ.
Дэлхийд саятнууд улам ихсэж, тэд улам баяжжээ. Дэлхийн хамгийн баян хүмүүс 2009 онд 10 саяд хүрсэн байна. Тэдний нийт капитал 20 хувиар нэмэгдэж 39 триллион доллар хүрчээ. Америкийн Merrill Lynch хөрөнгө оруулалтын томоохон банкны илтгэлд энэ тухай өгүүлсэн байна. Бизнесийн тэргүүлэх компани өнгөрсөн жил бараг 2008 оны хямарлын алдагдлаа нөхсөн тухай судалгаанд тэмдэглэсэн байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэн гашуудах өдөр Москвагийн Кремлийн хананы урд орших нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөний мөнхийн галд цэцэг өргөв. Фашист герман 1941 оны 6-р сарын 22-ны үүрээр дайн зарлалгүй, ЗХУ-д халдсан юм. Дайны эхний өдөр Зөвлөлтийн арми, энгийн иргэн мянган хүн үрэгдэж, 1200 нисэх онгоц, танк, их бууны зэвсэг сүйджээ.
1941 оны 6-р сарын 22 Орос улсын түүхийн хамгийн гунигтай, эмгэнэлтэй өдрийн нэг юм. Албан ёсны мэдээгээр ЗХУ-ын 26,6 сая гаруй иргэний аминд хүрсэн Аугаа эх орны дайн энэ өдөр эхэлсэн билээ.
Их бохирдсон тухай олон жил ярисан Амар мөрний усны чанар сайжирч байгаа гэж ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Юрий Трутнев ярилаа. Оросын эрдэмтэд Амар мөрний уснаас тогтмол дээж авч, Хятадын талтай хамтран голын байдалд мониторинг хийх экспидиц зохион байгуулж байна. Оросын талын голд хаясан хаягдлаас Амар мөрний сав газрын бохирдсон усны хэмжээ сүүлийн жилүүдэд 10 хувиар буурчээ.
Хятадын төв хэсгийн Хунань мужид  юанийн хуурамч дэвсгэрт үйлдсэн гэмт бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоожээ. "Глобал таймс" сонины өнөөдрийн дугаарт бичсэнээр луйварчид 2009 оны 8-р сараас 210 сая юанийн хуурамч дэвсгэрт  үйлджээ.
Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах орос-хятадын комиссийн дэд комиссийн хурал Хабаровск хотод боллоо. Москва, бээжингийн танхимд бус энд Хабаровскийн нутагт уулзах нь чухал гэж бид үзэж байна.
Орос улс болон ТУХН-ийн орнуудад "Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн лаа асаах:6-р сарын 22" арга хэмжээ болж байна. Москвагийн янз бүрийн өнцөг булан бүрт өнөөдөр яг өглөөний 4 цагт хүмүүс Аугаа эх орны дайнд үрэгдэгсдийн дурсгалд лаа асаалаа. Яг энэ өдөр 69 жилийн тэртээ фашист булаан эзлэгчид ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмрөн орсон юм.
Deutsche Bank, Credit Suisse болон  Doppel Mayer зэрэг өрнөдийн тэргүүлэх банкууд хойд Кавказд амралт, сувилалын газар байгуулж, хөгжүүлэх төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Петербургийн эдийн засгийн форумын үеэр дээрх байгууллагын төлөөлөгчид засгийн газрын дэд сайд, Хойд-Кавказын холбооны тойрогт суугаа Орос улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Александр Хлопонинд холбогдох захидал өгчээ.
Нэрд гарсан дуучин, хөгжмийн зохиолч Жон Ленноны "A Day In The Life" дууны эхийн гар бичмэлийг баасан гаригт Нью-Йоркийн "Сотбис" дуудлага худалдаанд 1,2 сад доллароор худалджээ.
НҮБ баасан гаригт Киргизд туслахыг яаралтай уриалсны дүнд цуглуулах учиртай 71 сая долларыг тус бүгд найрамдах улсын өмнөд хэсэгт болсон эмх замбараагүй байдалд хохирсон нэг сая гаруй хүнд зориулна. Нью-Йорк дахь төв байранд тараасан НҮБ-ын мэдэгдэлд энэ тухай дурджээ. Киргизийн өмнөд хэсэгт 6-р сарын 11-нд үндэстэн хоорондын цус урсгасан мөргөлдөөн болсон юм.
Эрхэм сонсогч та бүхэн Оросын яруу найрагч Александр Твардовскийн уран бүтээл, амьдралын тухай сонирхож, Бүгд найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хоттой танилцаж, гахайн махаар ороомог хийж сурахыг хүсч байгаа бол "Умард хөрш" сэтгүүлийн 6 дахь дугаарыг сөхөөрэй. Энэ сэтгүүлийг "Оросын сан" Монголын төрийн бус байгууллага эрхэлэн гаргадаг юм. Сэтгүүлийн 6-р сарын дугаар хэдийн борлож байна.
Оросын нэрд гарсан жүжигчин, найруулагч Юрий Соломин өнөөдөр 75 насныхаа ойг тэмдэглэж байна. Кинонд 40 гаруй дүр бүтээсэн тэрбээр амьдралынх нь гол үйлс театр хэмээн үзэж байна. Тэрээр олон жил бага театрын уран сайхны удирдагчаар ажиллаж байна. Тэрээр театрт оросын сонгодог бүтээлд 50 орчим дүр бүтээсэн юм. Үндэсний шинжтэй олон арван хувилбарыг бүтээсэн байна.
"Бритиш Петролиум" компани Мексикийн буланг нефтээс үр нөлөөтэй цэвэрлэхэд ямар ч арга  ашиглахад бэлэн байна. "Бритиш Петролиум" компани голливудын нэрд гарсан жүжигчин Кевин Костнертай ус цэвэрлэх тусгай төхөөрөг нийлүүлэх хэлэлцээр байгуулсан тухай Оросын телевизийн суваг уламжлав. Кевин Костнер эрдэмтэн ахынхаа хамт бүр 1990-ээд оноос янз бүрийн хог хаягдлыг уснаас ялгаруулах машин бүтээж эхэлжээ.
Энэтхэг, Хятадад үерийн улмаас бараг 90 орчим хүн үрэгдэж, 70 гаруй хүн сураггүй байна. Энэтхэгийн Мумбай хотод нэлээд хохирол учирсан байна. Тэнд олон гудамж усанд автаж, мод хугарч, цахилгаан тасарсан байна. Олон нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бараг бүрэн зогсчээ. Хятадын баруун өмнөд хэсэгт байгалийн гамшигт хэдэн мянган байшин нурж, автомашины зам эвдэрсэн байна. Гамшигт бараг 1,5 сая хүн хохирчээ.
Францын домогт хүн "Оскарын" шагнал хүртсэн Клод Лелушийн "Эрэгтэй, эмэгтэй хүн" киногоор өнөөдөр Москва хотод олон улсын 32 дахь кино наадам эхэлж байна. Кино наадмын хөтөлбөрт орос болон гадаадын мастеруудын 17 кино багтсан юм. Уралдаанд Юрий Шиллерийн "Бор шувуу" кино Орос улсыг төлөөлж байна.
"Монголын орос хэлний багш нар энэ хэлийг сайн мэддэг төдийгүй, маш сайн эзэмшсэн байдаг" гэж Москвагийн улсын их сургуулийн Олон улсын боловсролын төвийн дэд захирал Вера Степаненко саяхан монгол улсын нийслэлд өндөрлөсөн Азийн орнуудын орос судлаач, орос хэлний багш нарын олон улсын форумд оролцогчдын талаар ийнхүү ярьсан юм.
Орос улсад мансууруулах бодисын улмаас өдөр бүр 80 орчим хүн амь насаа алдаж байна гэж Орос улсын Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев энэ тухай мэдэгдэв. Улс оронд мансууруулах бодисын хууль бус худалдаа улсын хэмжээний асуудал бөгөөд донтох зуршил үндэстний хэмжээнд заналхийлж байна. Орос улсад байгаа мансууруулах бодсийн нийт  хэмжээнд Афганистанаас оруулсан бодис зонхилж байна.
Хил дамнасан ойн түймэртэй тэмцэх, ойн түймэр унтараахад хамтран ажиллах тухай олон улсын зөвлөлгөөн өнөөдөр Эрхүү хотод эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх зөвлөлгөөнөөр ойг түймрээс хамгаалахад туршлага солилцож, түймэр унтараахад яамд болон бүс нутаг хооронд хамтран ажиллах, алсаас мониторинг хийхэд мэдээллийг системийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Гадаадын 450 мянга гаруй хөгжөөн дэмжигч хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэхээр Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад иржээ. Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Дотоод хэргийн дэд сайд Малуси Гигаба мягмар гаригт Йоханнесбургт болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. "Энэ тоо зөвхөн нэмэгдэнэ гэж бид үзэж байна" гэж тэрээр тэмдэглэв.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
13
14
17
19
20
21
25
26
27
28
30