×
Нийгэм 2010
Красноярскт 2002 оноос 800 хүүхэд үнэ төлбөргүй адуугаар эмчлэх эмчилгээ хийлгэсэн байна. Манай сурвалжлагч Владимир Корецкий тайлбарлахдаа. Эрт дээр үеэс нурууны болон тулгуур эрхтний өвчтэй хүмүүсийг адуугаар эмчлэх арга өргөн дэлгэрсэн байсан билээ.Орос улсад адуугаар эмчлэх арга 1991 оноос идэвхитэй хөгжиж эхэлсэн бөгөөд харин Красноярскын хязгаарт 2002 оноос эмчилж байна.
Хятад улсын өмнө зүгт  орших   Гуйчжоу мужийн   Кайли хотод Интернет-кафенд дэлбэрэлт болж, 6  хүн нас баржээ. Үүнээс болж 34 хүн янз бүрийн гэмтэл авсан байна.Үүнтэй холбогдолтой мэдээлэл тус нутгийн хэвлэл мэдээллээр цацагдсан байна.  Интерфакс агентлаг аврах багийн нэгний яриаг дурджээ: Кафены байрлаж байсан байр эмх замбараагүй  хог болсон.
Египтын эрх баригчид далайн усанд  акулаас хамгаалах аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Шинээр мөрдөгдөх журмын дагуу зочид буудал болон далайн эргийн амралтын төвүүдийн тусгай  ажилтнууд байнгын хяналт тогтоож, акулыг ойртож ирэхийг мэдэгдэж байх аж. Үүний дараа хүмүүсийг шилжүүлэн байрлуулж , уг газрыг самнах юм байна.
Москвагийн Домодедово нисэх буудалд бямба гаригийн орой ослын буулт хийсэн    “Ту-154” онгоцны хар хайрцагийг тайлахаар мэргэжилтнүүд  ажилдаа ороод байна. Ослын шалтгааныг байгууллага хоорондын комисс тодруулах аж. Мөрдөн байцаах ажил ерөнхийлөгч Дмитрий Медведевын хяналтан дор явагдаж байна. Урьдчилсан таамаглалаар ослын шалтгааны нэг хувилбар нь онгоцны экипажийн буруугаас болсон байж болзошгүй байна.
  2014 оны өвлийн Олимпийн болон XI Паралимпийн тоглолтуудын нийслэл оросын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамгийн тав тухтай хот болно. Улсын төсөвт эдгээрт  зориулж 1 тэрбум 800 сая рубль /60 сая доллар/ тусгажээ. Сочи хот Орос улсын бүх бүс нутагт шинэ стандарт нэвтрүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст саадгүй сайхан орчныг бүрдүүлнэ.
Интернетийн томоохон хайлт Yahoo хэрэглэгчдийнхээ сонирхлыг илэрхийлэн   энэ жилийн топ- асуултуудаа гаргажээ. Тэгээд хайлтад хандсан хүмүүсийн хамгийн их сонирхосон асуулт бол   “Зангиаг хэрхэн зангидах вэ ” гэдэг асуулт байжээ.
Байгалийн гамшигийн улмаас Краснодарын хязгаарт 30 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй байна. 58 суурин газарт цахилгаан эрчим хүч нь бүр мөсөн тасарсан буюу хагас гэрэлтэй байгаа аж. Хоёр хоногийн өмнө Краснодарын хязгаарт бороо, цас холилдон орсноос болж цахилгаан шугам дамжуулах системд гэмтэл  гарсан юм. Үүний дүнд 119 хот суурин газар бүр ор тас гэрэл гэгээгүй болжээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
5
12
13
26