×
Сочи 2014, Гуравдугаар сар 2013
ХХУ11 Дэлхийн оюутны спортын наадам эхэлтэл яг 100 өдөр үлдээд байна. Оюутны наадмын бамбар Якутскад хүрчээ. Орос улсын газар нутгийг дамжин гарах буухианы 3 дахь үе тус хотод явагдаж байна. Владивостокод гараагаа авсан буухиа 7-р сарын эхээр Оюутны наадмыг хүлээж авах Казань хотноо барианд орно.
Ерөнхийлөгч Владимир Путин Казань хотноо Универсиадыг бэлтгэх ажлын явцад сэтгэл ханамжтай байна. Төрийн тэргүүн барилга байгууламжуудыг сонирхон үзээд лут том бүтээн  байгуулалт өндөр сэтгэгдэл төрүүлснийг дурдав. Путин Биеийн тамир, спортын зөвлөлийн хуралдааныг нээж үг хэлэхдээ Орос улс 2018 оноос наана спортын тэмцээнд оролцох тамирчдынг визгүй оруулах төлөвлөгөөтэй байгааг мэдэгдэв.
2014 оны Сочийн Өвлийн Олимпийн наадмын бэлтгэл ажил 80 гаруй хувьтай явагдаж  байна. Энэ тухай ОУОХ-ны зохицуулах хорооны төлөөлөгчдөд Орос улсын засгийн газрын шадар сайд Дмитрий Козак мэдээллээ. Олимпийн хорооны байцаагчид Хар тэнгисийн амралтын хотод ес дэхь удаагаа айлчилж байгаа бөгөөд энд үзсэн зүйлдээ тэд сэтгэл хангалуун үлджээ.
Сочийн спортын барилга байгууламжууд 2014 оны Паралимпийн наадмыг зохин явуулахад одоо ч бүрэн бэлэн байна гэж өнөөдөр Оросын Паралимпийн наадмын хорооны дэд ерөнхийлөгч Лев Селезнёв мэдэгдлээ. «20 гаруй жилийн турш би дэлхийн олон орноор аялсан. Сочид хийж амжсан зүйл ухаанд багтамгүй гэмээр гайхамшигт үйл болсон.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013
1
2
3
4
5
6
8
9
10
11
12
13
14
16
17
18
19
21
22
23
24
25
26
27
29
30
31