×
Сочи 2014, Аравдугаар сар 2012
Сочийн үндэсний паркт бүл нэмлээ. Өчигдөр 10-р сарын 21-нд тэнд Португал улсаас хос ирвэс авчирлаа. ОУ-ын Кавказад Байгалийн яам болон Бүх дэлхийн онгон байгалийн сангаас хамтран өмнөд азийн ирвэсийн тоо толгойг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Есөн настай Задиг эр ирвэс, 9 настай Андреа эм ирвэс хоёр энэ паркын шинэ гишүүн боллоо.
Орост Олимпийн наадмын бамбар Байгал нуурын ёроол, европын хамгийн өндөр Эльбрус нуруу, Хойд туйл, бур сансарт очих юм. Олимпийн наадмын гол бэлэгдэлийн нэг олимпийн галын буухиа ирэх оны 10-р сарын 7-нд гараа авана. Энэ нь олимпийн хөдөлгөөний туухэнд хамгийн өргөн цар хүрээтэй буухиа болно гэж 2014 онд Сочид болох евлийн Олимпийн наадмыг зохион байгууах хороо амлав.
Сочи хотод 2014 онд болох Өвлийн олимпын наадмын бамбарыг аялуулах анхны үзүүлэлт Москвад боллоо. Олимпын бамбар аялах замыг энэ арга хэмжээний үеэр танилцуулсан байна. Уламжлал ёсоор бамбарыг Грек улсад асаах бөгөөд 2013 оны 10-р сарын 7-нд Москвад авчрих юм. Олимпын бамбар аялах зам нь 65 мянган километр бөгөөд энэ нь Дэлхийн экватороос урт байгаа юм.
Спортын хөгжөөн дэмжигчдийг олноор нь ирүүлэх арга хэмжээ ОУ авах гэж байна. Сочи хотод болох Олимпын наадмын үеэр зочид буудлын үнийг хямдруулна. 2018 оны зун болох дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх гадаадынхан визгүй зорчиж болно. Сочийн Олимпын наадмын үеэр 98 багц медалийн төлөө тэмцэх болно. Энэ нь 2010 онд Ванкуверт болсон наадмаас 12 медалиар их байгаа юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
1
2
3
4
5
6
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
23
24
25
26
27
28
29
30
31