×
Сочи 2014, 2012
Өнөөдөр дэлхий дахин тайван бус байгаа бөгөөд 200 орчим дайны голомт дүрэлзэж байна.Энэ бол иргэний дайнууд, шашин хоорондын сөргөлдөөнүүд, улс хоорондын тэмцэлүүд. Эдгээр голомтуудыг унтраах шаардлагатай байна. Ингэхдээ биеийн тамир спортын арга хэмжээнүүдээр дамжуулан. 2014 онд Олимпийн нийслэл болох оросын Сочи хотод зохиогдсон чуулган чухамдаа энэхүү сэдэвт зориулагдсан юм.
Сочийн үндэсний паркт бүл нэмлээ. Өчигдөр 10-р сарын 21-нд тэнд Португал улсаас хос ирвэс авчирлаа. ОУ-ын Кавказад Байгалийн яам болон Бүх дэлхийн онгон байгалийн сангаас хамтран өмнөд азийн ирвэсийн тоо толгойг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Есөн настай Задиг эр ирвэс, 9 настай Андреа эм ирвэс хоёр энэ паркын шинэ гишүүн боллоо.
Орост Олимпийн наадмын бамбар Байгал нуурын ёроол, европын хамгийн өндөр Эльбрус нуруу, Хойд туйл, бур сансарт очих юм. Олимпийн наадмын гол бэлэгдэлийн нэг олимпийн галын буухиа ирэх оны 10-р сарын 7-нд гараа авана. Энэ нь олимпийн хөдөлгөөний туухэнд хамгийн өргөн цар хүрээтэй буухиа болно гэж 2014 онд Сочид болох евлийн Олимпийн наадмыг зохион байгууах хороо амлав.
Сочи хотод 2014 онд болох Өвлийн олимпын наадмын бамбарыг аялуулах анхны үзүүлэлт Москвад боллоо. Олимпын бамбар аялах замыг энэ арга хэмжээний үеэр танилцуулсан байна. Уламжлал ёсоор бамбарыг Грек улсад асаах бөгөөд 2013 оны 10-р сарын 7-нд Москвад авчрих юм. Олимпын бамбар аялах зам нь 65 мянган километр бөгөөд энэ нь Дэлхийн экватороос урт байгаа юм.
Спортын хөгжөөн дэмжигчдийг олноор нь ирүүлэх арга хэмжээ ОУ авах гэж байна. Сочи хотод болох Олимпын наадмын үеэр зочид буудлын үнийг хямдруулна. 2018 оны зун болох дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх гадаадынхан визгүй зорчиж болно. Сочийн Олимпын наадмын үеэр 98 багц медалийн төлөө тэмцэх болно. Энэ нь 2010 онд Ванкуверт болсон наадмаас 12 медалиар их байгаа юм.
Сочи хотод болох 2014 оны өвлийн Олимпын наадмын уриа нь оросоор “Жаркие. Зимние. Твои”, англиар “Hot, Cool, Yours” гэсэн байна. Би бээр монголоор “Халуухан, Өвлийнх, Чинийх” гэж чадан ядан орчууллаа. Тус наадмын зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Чернышенко өнөөдөр энэ уриаг албан ёсоор зарлалаа.
Оросын Сочи хотын төлөөлөгчид 2014 оны Лондонгийн Зуны Олимпийн  тоглолтуудад  зориулан мөсөн гулгуурын хиймэл талбай барьж өгнө.  Мөсөн байгууламж нь 10 мянган метр квадрат талбай эзлэх болон гэж Тоглолтуудыг  зохион байгуулах  хорооноос  мэдэгдэв. Гол зориулалтаасаа гадна уг мөсөн гулгуурын  талбай нь нэгэн зэрэг мэдээллийн төв болох юм.
Сэргээштэй тэмцэх дэлхийн агентлаг  никотиныг  хориглох гэж байна. Тэр тамирчны үр дүнд нөлөөлж мэднэ гэж эрдэмтэд үзсэн юм. Янжуурыг хориотой бэлдмэлийн цэст оруулах эсэх асуудлыг Сочийн Олимпийн наадам гэхэд шийдвэрлэнэ.  Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ баг шуугиан дэгдээсний дараа  никотиныг хориотой бэлдмэлийн цэст багтаах асуудал тавигдав.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн үзэж байгаагаар, биеийн тамир  спортод амжилт тогтоож, медаль авахаас сая сая хөгжөөн дэмжигчдийн шудрага тэмцэл илүүтэй чухал юм. Орос улсын нийслэлд  анх удаагаа зохиогдож байгаа Үндэсний олимпийн хороодын холбооны ерөнхий ассамблейд зориулан   төрийн тэргүүн Кремльд  хүлээн авалт хийв.
2014 онд Сочи хотноо зохион явагдах Өвлийн Олимпийн тоглолтуудад ажиллах хүсэлтээ 60 мянган сайн дурынхан   хүсэлтээ гаргаад байна.  Энэ тухай Тоглолтуудыг зохион байгуулах хорооноос уламжлав.  Өргөдөлийг 2-р сараас авч эхлээд байна. Нийт 200 мянган өргөдөл хүсэлт  төлөвтэй байгаагаас дөнгөж наймны нэгнийг нь сонгон авах юм. Олон улсын нэр дэвшигчдээс канадын сайн дурынхан тэргүүлж байна.
2014 онд өвлийн Олимпийн ба Паралимпийн наадмууд болох Сочи хотноо олимпийн барилга байгууламжуудын улирлын туршилтыг хийж дууслаа. Сочийн засаг даргын мэдээлсэнчилэн Сочийн олимипийн таван барилга байгууламж Олимпийн наадамд бүрэн бэлэн байна. Уулын цанын  ба «Роза хутор» уулын цанын цогцолбор дахь фристайл, сноубордын төвууд, чарга-бобслейн зам, цогц трамплин, цана-биатлоны цогцолбор зэргийг  тэрээр «Интерфакс» агентлагад дурдав.
2014 оны Олимпийн тоглолтуудын бэлтгэл ажлын хүрээнд Сочи хотод  хосгүй экологийн аюулгүй байдлыг хэрэгжүүлж байна. Бүхий л ажлуудыг явуулахдаа  “ногоон “стандарт гэх  арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэж барилгачид Олон нийтийн  зөвлөлийн хуралдаан дээр хэлж байв.  ”Ногоон” стандарт гээд байгаа нь олимпийн объектуудад шинэтгэлийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийг   шаардсан юм.
Өнөөдөр бид Оросын өмнөдийн Сочи хотоор аялал хийнэ.  «Замбагын цэцгийн орон» гэгдсэн энэ хот Хар тэнгисийн эрэг хавийн 150 км урт  нарийн зурваст оршиж байна. Жуулчид долгион тэнгис, рашааныг сонирхон зун, намар Сочид очдог. Өвөл болохоор хотын ойр хавийн Красная Поляна тосгон адал явдлын амралт сонирхогчдын анхаарлыг татаж байна.
Кубанийн казакуудын найрал дуучид ОУ-ын Хар далайн эргийн Сочи хотод болох Өвлийн Олимпийн элч төлөөлөгч гэдэг статусаас гадна Олипм-2014-ийн "дуу хоолой" гэсэн албан ёсны цолтой боллоо. Кубань гэсэн түүхэн нэртэй хязгаар нутгаас гаралтай ардын дуунуудыг дэлхий дахинд алдартай энэ найрал дуучид 200 жил дуулж байна.
2012 оны 1-3- сард амралт сувилалын Сочи хотын уулын цанын замыг шалгах туршилтын тэмцээн болно. Спортын объектууд болон зочид буудлын дэд бүтэцүүдийг пара олимпын тамирчид шалгах болно. Туршилтын энэ тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй 150 орчим тамирчид оролцоно.Хар далайн эрэгт орших оросын амралт сувилалын Сочи хотод 2014 онд 22-р Өвлийн олимпын наадам болох юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
1
2
3
4
5
6
7
9
10
11
12
13
14
15
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31