×
Сочи 2014, Хоёрдугаар сар 2011
Сочи хотод 2014 онд болох өвлийн Олимпийн тоглолтын албан ёсны  бэлгэ тэмдэгээр Ирвэс, Цагаан баавгай, Туулай гурав шалгарч үлдлээ.Бүх ард түмний санал асуулгын явцад оросууд тэднийг сонгосон юм.Олон улсын олимпийн хөдөлгөөний түүхэнд анх удаагаа олимпын тоглолтын билиг тэмдэгийг Зохион байгуулах хороо биш улс орон даяараа сонголоо.
2014 оны Сочийн өвлийн Олимпийн сахиус тэмдэгээр Ирвэс, Цагаан баавгайн бамбарууш, Туулай гурвыг сонголоо. 2-р сарын 26-ны орой дууссан санал асуулгын дүнг 1-р сувгын “Сахиус тэмдэг. Сочи-2014. Бариа” хөтөлбөрөөр зарлаллаа. Уралдааны төгсгөлийн шатанд сахиус тэмдэг бүрт тусгай утасны дугаар өгсөн бөгөөд энэ дугаараар оролцогч бүхэн утасдах буюу мессеж явуулах боломжтой байлаа.
Сочи хотын “Роза Хутор “ төвийн анхны томоохон олон улсын уулын цанын тэмцээн нь Европын цанын спортын цомын төлөөх тэмцээн бөгөөд  2014 онд болох Олимпиадад  объектууд өндөр хэмжээнд бэлэн болсынг харууллаа.  Тамирчид болон Олон улсын олимпийн хорооны төлөөлөгчид тэмцээн зохион явуулахад цасыг замын болон тамирчдын аюулгүй байдалд   сэтгэл хангалуун үлдлээ.
«Оросын Дакар» гэгдсэн «Торгоны зам -2011» олон улсын уралдаанд оролцогчдыг бүртгэж эхэллээ. Москва-Сочи чиглэлээр замаар явагдах уралдаан 7-р сарын 10-нд Улаан талбайгаас  эхлээд 16-нд  Красная Полянад дуусна.Манай гаригийн шилдэгүүд «Дакар» зэрэглэлийн «Торгоны зам» уралдаанд оролцдог.
2014 оны хоёрдугаар сард  Хар далайн эрэг дээрх   Сочи хотод болох Өвлийн Олимпод  оролцох тамирчид  дэлхийн өнцөг, булан бүрээс хуран цугларна. Харин  энэ жилийн 2-р сард спортын уг арга  хэмжээний бэлтгэл ажлыг соёл урлагийн чиглэлээр явууллаа.
Сочид болох Олимпийн болон Параолимпийн бэлгэ тэмдгийг сонгох ажиллагаа Орос улсад эхэллээ. Телевизийн төв сувгаар 2014 оны Олимпийн тоглолтын нүүр царай болохыг горилсон бүтээлүүдийг танилцууллаа. Оросын иргэдэд 11 хувилбараас сонголт хийхийг санал болгосон байна. Шинжээчдийн шалгаруулах комисс тэдгээрийг улсын хэмжээний уралдаанд ирүүлсэн нийт 25 мянган саналаас сонгож авсан билээ.
  2014 оны өвлийн Олимпийн  төв Сочи хот олон улсын хэмжээний тоглолт явуулахад бэлэн болоод байна. Гурван  долоо хоногийн турш олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн нэг «Роза Хуторын» уулын цанын цогцолборт түргэн буулт болон супергигант уралдааны албан ёсны гурван гараа болох юм.
Сочи хотод болох 2014 оны Өвлийн олимпийн аюулгүй байдлыг хамгаалахад 2 тэрбум доллар зарцуулах болно гэж оросын хүчний байгууллагын эх сурвалж мэдээллээ. Энэ бол Олимпын тоглолтын түүхэнд хамгийн дээд хэмжээний тоо юм. Хотын байрлалыг бодож үзвэл ийм зардал гарах боломжтой гэж шинжээчид үзэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
2
3
4
5
6
7
10
11
12
13
14
15
16
19
21
22
24
25
26