×
Сочи 2014, Гуравдугаар сар 2009
Одоогоор олимпийн 26 объектыг барих ажил үргэлжилж, 110 нь төслийн шатанд байна. Хэрэгжиж дууссан, бэлэн болсон төсөл байна. Тухайлбал барилгын талбайд жилд 5 сая гаруй тонн барилгын материал, ачаа хүргэх чадалтай төмөр замын ачааны гарцын анхны цогцолборыг ашиглалтад өгөв. Нэгдүгээр ангиллын цэнгэлдэх хүрээлэн, орчин үеийн дэд бүтцийг босгохын зэрэгцээ нутгийн оршин суугчдын нийгмийн асуудлыг зэрэг шийдэх шаардлагатай байна.
Ерөнхийлөгч Д.Медведев Сочид болсон биеийн тамир, спортыг хөгжүүлэх зөвлөлийн хуралдааны үеэр ийнхүү уриалжээ. Ерөнхийлөгчийн хэлснээр Орос улсад “Сочи-2014” олимпийн төслийн эхний шат болж, энэ онд олимпийн объектын өргөн хүрээтэй барилгын ажил эхэлнэ.Өвлийн олимпийн наадмын дэд бүтэц, объектыг барьж байгуулахад урьд байгаагүй их хүч чармайлт шаардлагатай.
Хувийн компаниуд Сочид 2014 онд болох өвлийн Олимипид оролцох эсэхээ аль болох түргэн шийдэх ёстой гэж Оросын ерөнхий сайд В.Путин үзэж байна. Олимпийн бэлтгэл төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Гэвч арилжааны талаар таатай хориод барилга байгууламж хөрөнгө оруулагчийг хүлээж байна гэж ерөнхий сайд спортын зөвлөлийн тэргүүлэгчдийн зөвлөлгөөн дээр онцлон тэмдэглэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2009
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2009
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31