×
Сочи 2014, 2009
2014 онд Сочи хотод болох Олимпын бүх объектод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тохиолдож болох бүх саад тотгорыг Орос улс арилгана. Бямба гаригт Москвад олон улсын параолимпын өдрийг тэмдэглэх баярын хүлээн авалтанд оролцохдоо еренхийлегч Д.Медведев тэмдэглэлээ. Хүлээн авалтанд үндсний спортын холбооны төлөөлөгчид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бусад байгуулагууд мөн оросын алдартай тамирчдыг урьсан байна.
“Сочи-2014” оросын өвлийн олимпийн наадмын бэлтгэл ажил хариуцсан зохион байгуулах хороо Олимпийн наадмын үйлчилгээний боловсон хүчин, зочин, ажилчдыг зөөх “автомашин”-ны төрөлд ерөнхий түнш сонгон шалгаруулах уралдаан зарлалаа. Оросын тал бие даан түншээ соногоно. Олон улсын олимпийн хороо наадмыг зохион байгуулагчид ийнхүү итгэсэн нь тун ховор юм.
Одоогоор олимпийн 26 объектыг барих ажил үргэлжилж, 110 нь төслийн шатанд байна. Хэрэгжиж дууссан, бэлэн болсон төсөл байна. Тухайлбал барилгын талбайд жилд 5 сая гаруй тонн барилгын материал, ачаа хүргэх чадалтай төмөр замын ачааны гарцын анхны цогцолборыг ашиглалтад өгөв. Нэгдүгээр ангиллын цэнгэлдэх хүрээлэн, орчин үеийн дэд бүтцийг босгохын зэрэгцээ нутгийн оршин суугчдын нийгмийн асуудлыг зэрэг шийдэх шаардлагатай байна.
Ерөнхийлөгч Д.Медведев Сочид болсон биеийн тамир, спортыг хөгжүүлэх зөвлөлийн хуралдааны үеэр ийнхүү уриалжээ. Ерөнхийлөгчийн хэлснээр Орос улсад “Сочи-2014” олимпийн төслийн эхний шат болж, энэ онд олимпийн объектын өргөн хүрээтэй барилгын ажил эхэлнэ.Өвлийн олимпийн наадмын дэд бүтэц, объектыг барьж байгуулахад урьд байгаагүй их хүч чармайлт шаардлагатай.
Хувийн компаниуд Сочид 2014 онд болох өвлийн Олимипид оролцох эсэхээ аль болох түргэн шийдэх ёстой гэж Оросын ерөнхий сайд В.Путин үзэж байна. Олимпийн бэлтгэл төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Гэвч арилжааны талаар таатай хориод барилга байгууламж хөрөнгө оруулагчийг хүлээж байна гэж ерөнхий сайд спортын зөвлөлийн тэргүүлэгчдийн зөвлөлгөөн дээр онцлон тэмдэглэв.
Сочи хотод сүндэрлэж байгаа олимпийн байгууламжийн өртөг 300 тэрбум рубль буюу бараг 9 тэрбум доллароор буурчээ. Наадмын объектын төсвийн баримтыг шалгасан Улсын дүн шинжилгээний газар ийнхүү мэдэгдэв. Тэгэхлээр 2014 оны өвлийн олимпийн наадам оросын сөн хөмрөг болоод хөрөнгө оруулагчдад урьд таамаглаж байснаас нэлээд хямд тусах юм. Барилгын материалын үнэ унаснаас олимпийн объектын өртөг буурсан байна.
Олимпийн наадам дэлхий ертөнцийг гайхшруулах бүх нөхцөл бүрдсэн. Олон улсын олимпийн хорооны наадмын бэлтгэл явцыг ажиглагч Жан Клод Кили Сочи хотын хэд хэдэн объектод очсоныхоо дараа ийнхүү мэдэгдсэн юм. Барьж байгуулж байгаа спортын байгууламж, дэд бүтцийн гол объектыг зочинд танилцуулсан ерөнхий сайд В.Путинтай тэрээр хэлэлцээ хийлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2009
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2009
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31