×
Сочи 2014, 2008
Замын барилгачид саяхан стратегийн чухал ач холбогдолтой тойрог замыг ашиглалтад өглөө. Энэ зам хотын төв хэсгийн ачааллыг бууруулж, олимпийн объектыг барьж байгуулах барилгын материалыг зөөнө хэмээн манай сурвалжлагч Нина Семененко дамжуулав. Жугба-Сочи автомашины замын цогцолборыг ашиглалтад өгснөөр 2014 оны өвлийн олимп болох хотын тээврийн асуудлыг хагасыг шийдэнэ.
Гүржийн парламентын спортын асуудал эрхэлсэн комисс энэ наадмыг дэлхийн өөр хотод зохион явуулахыг Латвийн парламентын спортын асуудал эрхэлсэн дэд комиссоос хүссэн юм. Гүржийн хүсэлтэд нааштай хариу өгсөнгүй. Олимпийн наадмыг улс төрийн хонзогнолд хэрхэвч ашиглаж болохгү гэж Латвийн дэд комиссийн гишүүн, каноэ завьны олимпийн аварга Иван Клементьев мэдэгдсэн юм.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев спортоор хичээллэхийг улс орныхоо иргэдийн дотор яаж улам дэлгээрүүлэх ассудлыг нэрд гарсан тамирчин, улс төрч, бизнесийн төлөөлөгчидтэй хэлэлцэв. Энэ зорилт спортыг 2020 он хүртэл хөгжүүлэх стратегийн үндэс болсон…     <сонсох
Олимпийн бүх барилга байгууламжийг Сочид 2012 он гэхэд барьж дуусах ёстой.Тэгээд оросын тамирчид тэнд идэвхтэй сургуулилаж эхлэнэ гэж Оросын ерөнхий сайд Владимир Путин спортын зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаан дээр мэдэгдэв. Дэд бүтцийн 19 байгууламжийг хотод одоо барьж байна. Бүх барилга байгууламжийн зураг төслийн ажил дуусч байна… <сонсох
Сочи хотод өвлийн наадмыг зохион явуулах зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Чернышенко Бээжинд энэ тухай мэдэгдэв. Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулах тухайлбал аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахад тусалсанд Хятад улс Орос улсад талархал илэрхийлэв. Орос улсын албан тушаалтнууд тухайлбал спортын мэргэжилтнүүд өнөөгийн байдлаар 2014 онд Сочи хотод болох өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахад тус болох бүхнийг Бээжинд судалж байна.
Орос улсын засгийн газар телевизийн шинэ цамхаг барих боломжийг судалж байна. Олимпийн шинэ объект нь амралт сувилалын хотын чимэг болоод зогсохгүй цаашид улсын өмнөд хэсгийн телевиз, радиогийн дамжжуулалтыг сайжруулах техникийн боломжийг хангана. Олимпийн наадмыг тохиолдуулан нэг бус удаа телевизийн шинэ цамхаг барьж байсан дэлхийн жишээ байна.
«Хил хязгааргүй эрх чөлөө: Оюутны наадмыг угтах нь» мотоуралдаанд оролцогчид Сочи хотоос Казаньд эргэж ирлээ. Тэд 2014 оны өвлийн Олимпийн нийслэл Сочи хотын баярын мэндчилгээ дэлхийн зуны оюутны наадмыг 2013 онд хүлээж авах Татарстаны нийслэлд авчрав.40 өдрийн мотоуралдаан Оросын спортын хоёр нийслэлийг холбов.
Орос улсын засгийн газрын тэргүүн В.Путин Сочи хотод болсон зөвлөлгөөний үеэр ийнхүү мэдэгдлээ. Зөвлөлгөөний төгсгөлд олимпийн зарим объектыг босгох төлөвлөгөөнд дорвитой өөрчлөлт оруулсан. Манай тоймч Светлана Андреева дэлгэрэнгүйг хүргэнэ. Спортын хэд хэдэн байгууламж тухайлбал бобслей чаргын замыг дархан цаазат газрын захад барихаар төлөвлөж байсан. Экологийн байдлыг харгалзан дээрх объектыг өөр газар барина.
2014 онд өвлийн олимп болох Сочи хотын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Орос улсын төсөв болон төсвийн бус орлогоос 13 тэрбум орчим доллар зарцуулна. 2014 оны өвлийн олимпийн наадмыг зохион явуулах сунгаанд оросын Сочи хот ялалт байгуулсны дараа амралт сувилалын энэ хот улсын хэмжээнд хамгийн том барилгын талбар болсон юм. Энд спортын шаардлагатай байгууламж, дээд зэргийн зочид буудлыг хэдийн барьж эхэлжээ.
Олимпийн наадам болохоос үлдсэн 7 жилд тамирчид дэлхийн хамгийн өндөр уулын оройд гарахаар төлөвлөж байна. Гарсан оргил бүртээ оросын төрийн далбаа, Сочи-2014 өвлийн олимпийн тэмдэг бүхий далбааг зоох юм. “Уулын энэ ер бусын аялал” хойд Америкийн хамгийн өндөр оргил Мак-Кинлид /далайн түвшнээс 6193 метр өндөр/ гарснаар эхлэх юм. Дараа нь уулчид Евразийн хамгийн өндөр оргил Эверестэд /8848 м/ авирна.
2014 онд өвлийн олимпийн наадмыг зохион явуулах хотын амьдралд тохиох тэмдэглэлт үйл явдал бүрийг их гар бичмэлд оруулах шинэ уламжлал тогтоод байна. “Гар бичмэл” хотын музейд хадгалагдах бөгөөд олимп болох хотын оршин суугч бүр наадам болохоос долоон жилийн турш Сочи хотынхон юу мөрөөдөж, юуны төлөө зорьж байсныг мэдэх боломжтой юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2008
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2008
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31