×
Сочи 2014, Долоодугаар сар 2007
Сочийн Олимпийн мэдүүлэг түрүүлсэн нь ОХУ-д гарсан нааштай өөрчлөлтийг зүй ёсоор үнэлсэн хэрэг гэж ерөнхийлөгч Владимир Путин улс орныхоо залуучуудын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах  үеэрээ хэллээ.
Сочи Олимпиад болох газарт хүмүүсийг хүргэх замын нэвтрүүлэх задвар 2014 он гэхэд цагийн зах нь 10000 хүн нэвтрүүлдэг болох ёстой. Олимпиад явуулах хотуудад Олон улсын Олимпийн хороо ийм шаардлага тавьдаг юм. Үүнтэй уялдан Сочи хотод хуучин замыг шинэчилж, тойрч явах тусгай зам, гаргаж, бас олимпийн бүх объектыг холбосон зам тавина.
Олимпийн хууль 2014 оны өвлийн Олимпийг Сочид явуулах, бэлтгэх явцад гарах бүх асуудал, түвэг бэрхшээлийг харгалзаж үзэх юм. Засгийн газар хуулийн төслийг ирэх долоо хоногт, Төрийн Дум 9-р сарын дундуур  тус тус авч үзэж хэлэлцэнэ.  Энэ нь газрын хууль тогтоомжоос  аваад визийн албаны ажлыг зохион байгуулах хүртэл бүх  хожмын явдлыг харгалзан журамлах  баримт бичгүүдийн түр эмхэтгэл юм.
Оросын рашаан сувилалын Сочи хотыг 2014 оны Олимпийн наадмын нийслэлээр тодруулснаас хойш бараг хоёр долоон хоног болж байхад Орос Улсын Олимпийн хорооны утас байнга дуугарсаар байна. Хүмүүс түшмэдэд ялсаны баяр хүргэх гэж биш харин ирээдүйн наадмын сахиус ямар байх талаар өөрсдийн хувилбарыг санал болгож байна. Сэтгэлд үлдээгүй онцлох тэмдэггүй наадам гэж байдаггүй билээ.
2014 оны өвлийн Олимпийг хүлээж авах  оросын Сочи хот ойрын жилүүдэд Оросын технологийн хяналтын албааны анхаарал төвд байх болно.  Тус алба Олимпийн бэлтгэл бүс нутгийн хосгүй байгальд хохирол учруулахгүй байх болон барьж босгох спортын бүх барилга байгууламж төсөлд мэдэгдсэн экологи техникийн шаардлагад нийцэх асуудалд гойд анхаарал тавих юм.  Дээрх алба Сочид тусгай хэлтэсээ байгуулж байна.
Гватемалд гайхамшигт ялалт байгуулсаны дараа Сочид 2014 оны өвлийн Олимпийн наадмыг бэлтгэх шинэ үе эхэллээ. Cочид Олимпийн спортын бүх барилга байгууламжийг шинээр барих юм. Энэ хүчин зүйл Олимпийн нийслэл болохын төлөө тэмцэлд чухал  үүрэг   гүйцэтгэв.  Олон  улсын Олимпийн хорооны комиссын гишүүд хотод долоон жилийн турш сар бүр очиж олимпийн барилга байгууламжийг барих ажлын явцыг ажиглана… <сонсох
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2007
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2007
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31