×
Сочи 2014, 2007
Сочи хотод болох өвлийн олимпийн наадмын сахиуст нэр дэвшээд байгаа далайн гахай дэлхий тойрон аялж байна. Хар далайн эргийн хүрлээр хийсэн далайн гахайг саяхан орос улсад ирсэн Олон улсын олимпийн хорооны комиссийн бүх төлөөлөгчдөд бэлэглэсэн юм. Сочи хотод 2014 онд болох өвлийн олимпийн наадмын сахиусын төлөөх өрсөлдөөн ид өрнөж байна.
2014 оны өвлийн олимпийн бэлтгэл ажлыг хангах болон спортын асуудал эрхэлсэн Зөвлөлийг ОХУ-ын ерөнхий сайд Виктор Зубков тэргүүлнэ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Олон улсын олимпийн хорооны дарга Жак Роггетэй уулзахдаа ийнхүү мэдэгджээ. Олимпийн наадмын бэлтгэл ажлыг хариуцах бүх байгууллагын бүтцийг бид эцэслэн шийдсэн гэж Орос улсын төрийн тэргүүн мэдэгдлээ.
2014 оны өвлийн олимпийг Сочи хотод зохион байгуулах хоёр хуулийн төслийг ОХУ-ын Төрийн Думд өргөн барилаа. Олимпийн наадмын барилгын бүх ажлыг хариуцах Улсын корпораци байгуулах, одоо үйлчилж байгаа хуулийн татвар олон гаалийн зохицуулалтад өөрчлөлт оруулахаар “Олимпийн” хуулийн төсөлд тусгажээ.
Орос улс 2014 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрх авснаас хойш Олон Улсын Олимпийн Хорооны /ОУОХ/ төлөөлгчдийн тус улсад хийсэн анхны айлчлал амжилттай боллоо. Тус хорооны төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирж, ойрын долоон жил оросын түншүүдтэй хамтран ажиллах эхлэлийг тавилаа. Хоёр өдрийн уулзалтаар ОУОХ-ны шинжээчид, “Сочи-2014” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгчид наадмын бэлтгэл ажлын хамтарсан алхамыг боловсрууллаа.
Энэ нь Сочи хотын хөдөлмөрийн чадвартай хүн амтай тэнцэж байна. 2014 онд Сочи хотын Олимпийн наадамын үйлчилгээний салбарт ажиллах хүмүүс англи, франц зэрэг гадаадын хэд хэдэн хэл сурах шаардлагатай аж. Үүнээс гадна дэлхийн улс орнуудын уламжлал, үндэсний хоол зэргийг судлах шаардлагатай гэнэ. Шинэ боловсон хүчнүүд спортын объект, экологи, эрчим хүч, рашаан сувилал зэрэг янз бүрийн салбарт ажиллах юм.
 “Сочи хотыг уулын уур амьсгалтай рашаан сувилалын газар болгон хөгжүүлэх” улсын зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохицуулах зөвлөлийн хуралдааны үеэр ОХУ-ын Худалдаа, эдийн засгийн хөгжлийн сайд Герман Греф мэдэгдлээ. Сочи хотод 2014 оны өвлийн олнмпнйн наадмыг зохион байгуулахад шаардлагатай дэд бүтэц, объектыг барьж байгуулах төрийн тусгай байгууллага Орост байгуулна.
2014 онд өвлийн олимп болох, хар тэнгисийн рашаан сувилалын Сочи хотод баригдах олимпийн байранд тус корпораци байрлана. Энэ талаар тус улсын эдийн засгийн хөгжлийн яамны сайд Герман Греф мэдээллээ. Энэ корпораци тусгай хууль хэрэгжүүлж, Сочи хотод болох Олимпийн бүх объектын барилгын ажлыг хариуцах юм. Энэ нь дэд бүтэц, спортын зориулалттай объект байна.
Уралдааныг хараахан зарлаагүй байгаа ч, Олимпийн хороонд янз бүрийн санал ирж байгаа гэнэ. Тухайлбал: баавгайн бамбарууш, арслан зааны тугал, ирвэс, далайн гахай, тогос, цахлай, цасан хүн, наймаалж, хүүхэлдэйн киноны баатар чебурашка, алтан хурга зэрэг бусад амьтныг санал болгожээ. Олимпийн салшгүй хэсэг нь сахиус байдаг.
Сочийн Олимпийн мэдүүлэг түрүүлсэн нь ОХУ-д гарсан нааштай өөрчлөлтийг зүй ёсоор үнэлсэн хэрэг гэж ерөнхийлөгч Владимир Путин улс орныхоо залуучуудын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах  үеэрээ хэллээ.
Сочи Олимпиад болох газарт хүмүүсийг хүргэх замын нэвтрүүлэх задвар 2014 он гэхэд цагийн зах нь 10000 хүн нэвтрүүлдэг болох ёстой. Олимпиад явуулах хотуудад Олон улсын Олимпийн хороо ийм шаардлага тавьдаг юм. Үүнтэй уялдан Сочи хотод хуучин замыг шинэчилж, тойрч явах тусгай зам, гаргаж, бас олимпийн бүх объектыг холбосон зам тавина.
Олимпийн хууль 2014 оны өвлийн Олимпийг Сочид явуулах, бэлтгэх явцад гарах бүх асуудал, түвэг бэрхшээлийг харгалзаж үзэх юм. Засгийн газар хуулийн төслийг ирэх долоо хоногт, Төрийн Дум 9-р сарын дундуур  тус тус авч үзэж хэлэлцэнэ.  Энэ нь газрын хууль тогтоомжоос  аваад визийн албаны ажлыг зохион байгуулах хүртэл бүх  хожмын явдлыг харгалзан журамлах  баримт бичгүүдийн түр эмхэтгэл юм.
Оросын рашаан сувилалын Сочи хотыг 2014 оны Олимпийн наадмын нийслэлээр тодруулснаас хойш бараг хоёр долоон хоног болж байхад Орос Улсын Олимпийн хорооны утас байнга дуугарсаар байна. Хүмүүс түшмэдэд ялсаны баяр хүргэх гэж биш харин ирээдүйн наадмын сахиус ямар байх талаар өөрсдийн хувилбарыг санал болгож байна. Сэтгэлд үлдээгүй онцлох тэмдэггүй наадам гэж байдаггүй билээ.
2014 оны өвлийн Олимпийг хүлээж авах  оросын Сочи хот ойрын жилүүдэд Оросын технологийн хяналтын албааны анхаарал төвд байх болно.  Тус алба Олимпийн бэлтгэл бүс нутгийн хосгүй байгальд хохирол учруулахгүй байх болон барьж босгох спортын бүх барилга байгууламж төсөлд мэдэгдсэн экологи техникийн шаардлагад нийцэх асуудалд гойд анхаарал тавих юм.  Дээрх алба Сочид тусгай хэлтэсээ байгуулж байна.
Гватемалд гайхамшигт ялалт байгуулсаны дараа Сочид 2014 оны өвлийн Олимпийн наадмыг бэлтгэх шинэ үе эхэллээ. Cочид Олимпийн спортын бүх барилга байгууламжийг шинээр барих юм. Энэ хүчин зүйл Олимпийн нийслэл болохын төлөө тэмцэлд чухал  үүрэг   гүйцэтгэв.  Олон  улсын Олимпийн хорооны комиссын гишүүд хотод долоон жилийн турш сар бүр очиж олимпийн барилга байгууламжийг барих ажлын явцыг ажиглана… <сонсох
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2007
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2007
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31