×
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 

Өнөөдөр Олимпийн бамбарын буухиа Екатеринбургээс Уралын Каменск руу мордоно. Бамбарыг таван км урт замаар буухиална

Дэлхий даяар Оросын элчин сайдын яамдад «олимпийн цонхнууд» ажлаа эхэлжээ.

Олимпийн Сочи хотоор зорчиход хамгийн тохиромжтой нь нийтийн унаа юм. Хөгжөөн дэмжигчдэд олон тооны автобус, галт тэрэг үйлчлэх болно.

Олон улсын олимпийн хороо Энэтхэгийн Олимпийн Үндэсний олимпийн хорооны хоригийг хүчинтэй хэвээр үлдээжээ.

Сочийн Өвлийн Олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа ямар болох нь 2-р сарын 7-ны өдөр буюу Олимпийн наадмын нээлтийн өдөр тодорхой болно. Харин нээлтийн ажиллагаа хаана болох вэ гэдэг нууц биш юм.

Оросын үүрэн утасны «Мегафон» компани «Олимпийн нүүр царай» гэсэн өвөрмөц төслийг эхлүүлжээ. Энэ нь ирэх жил Сочи хотод болох Өвлийн Олимпийн 22-р наадамд зориулагдсан юм.

2014 оны Сочийн Өвлийн Олимпийн наадмын бамбар даваа гаригт Томскоос /Баруун Сибирь/ тусгай галт тэргээр Барнаулд /Орос улсын Алтайн хязгаар/ ирлээ

11-р сарын 29-нд Олимпийн наадмын гол бэлэг тэмдэг Кемеровскийн хязгаарын Кедровскийн нүүрсний зүсэлтийн нутаг дэвсгэрт зочилжээ.

Сочийн наадмын тасалбарыг худалдах кампанит ажил олимпийн хөдөлгөөний түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй ажлуудын нэг болж байна.

Спортын олимпийн төрлүүдийн жагсаалт байнга өөрчлөгдөж байдаг. Олимпийн хөтөлбөрт зарим төрлийн спорт бий болж байхад харин заримаас нь ОУОХ татгалздаг.

Владимир Путин 2014 оны Олимпийн наадмын бэлтгэлийн зохион байгуулалтын асуудлаархи зөвлөлгөөн дээр үг хэлэхдээ Олимпийн наадмыг зохион явуулахад бараг юм бүхэн бэлэн байгааг тэмдэглэв.

Ирэх Олимпийн наадмын бэлэг тэмдгийг олон зуун хотын оршин суугчид хүлээж байсан хотын галт тэрэгний буудалд 11-р сарын 22-нд тусгай галт тэргээр авчиржээ. Хүндэт зочдын өмнө семей, казак, эвенкий, буриадын чуулга зэрэг уран бүтээлч хамт олнууд тоглолт хийсэн байна.

Бамбар галт тэрэгний буудлаас Иволгины дацан оршдог Иволгинск тосгон луу аянд гарчээ. Буддийн сүмийн газар нутагт Олимпийн бамбарыг Улан-Үд хотоор авч явсан бүх бамбар аялуулагчид Оросын Дээд лам Дамба Аюшееваас адис хүртсэн байна. Олимпийн бамбарын аяны буриадын үе шатын замын урт 30 км байсан бөгөөд энэ арга хэмжээнд 102 бамбар аялуулагч оролцжээ.

Өнөөдөр Олимпийн бамбарыг хосгүй нуур-далай Байгальд шумбуулсанд нуурын ус түүнийг унтрааж чадаагүй байна.

Кёрлинг бол Сочигийн өвлийн олимпийн наадамд олимпийн төдийгүй паралимпийн хөтөлбөрт орсон спортын нэг төрөл юм. Спортын энэ төрлийг мөсөн дээрх шатар хэмээн нэрлэдэг.

Сочигийн ургамлын хүрээлэнд «оросын дулаан орны ногоон эрдэнэсийн сан» хэмээн олонтаа нэрлэдэг Оросын хамгийн том сонин хачин ургамлын цуглуулгыг үзэж болно.

Олимпийн бамбарын буухиа Буриадын нийслэл Улаан Үдэд гараагаа авав. Буухиа эхлэхийн өмнө түүнийг Иволгины дацанд аваачив.

Буриадын тэргүүн Вячеслав Наговицын, 1980 оны Москвагийн Олимпийн оролцогч хөнгөн атлетч Павел Яковлев нар Буриадын нийслэл Улаан-Үд хотноо маргааш Олимпийн бамбарыг бадраах болно.

Чита хот Олимпийн бамбарын буухиаг угтан авлаа. 11-р сарын 21-нд Сочийн Өвлийн Олимпийн наадмын бэлэгдэл Өвөрбайгалийн хязгаарын засаг захиргааны төвд хүрэлцэн ирлээ. Чита хотод 23 км үргэлжлэх түүхийн дурсгалт урт замыг буухиална.Читийн бамбарыг 130 хүн буухиалах бөгөөд тэд тус бүрдээ 170-250 метр газар гүйх юм.

Читын буддын шашны лам нар Олимпийн бамбарын буухиаг угтан авсан бүс нутгийн энэ шашны анхны төлөөлөгчид болов. Өвөрбайгалийн нийслэлийн буддын шашны хийдийн газар нутагт ирэх Олимпийн наадмын бамбар буухиалав.

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2017