Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай ОХУ, АНУ-ын шинэ гэрээг ОХУ-ын Төрийн Дум 2011 оны 1-р сарын 25-нд, Холбооны Зөвлөл 1-р сарын 26-нд тус тус баталсан юм. Оросын парламент энэ баримт бичигт хэд хэдэн тайлбар оруулсан ба баримт бичгийг батлах тухай мэдэгдлийг хүлээж авсан юм. Энэ гэрээнд стратегийн давшилтын болон стратегийн батлан хамгаалахийн зэвсгийн хоорондох уялдаа холбоог хуулийн хүрээнд суулгаж өгсөн юм. Хэрвээ АНУ-ын ПДХ систем өргөн хүрээг хамарч ОУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул занал хийвэл ОХУ энэхүү гэрээнээс гарах боломжтой гэсэн тусгай мэдэгдлийг түүнд гарын үсэг зурах явцад оросын тал уламжилсан билээ. СДЗХ тухай гэрээнд ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид Дмитрий Медведев, Барак Обама нар 2010 оны 4-р сард Прага хотноо гарын үсэг зурсан юм. АНУ-ын Сенат гэрээг батласны дараа тус баримт бичгийг хүчин төгөлдөр болгохын тулд оросын парламентийн хоёр танхим зэрэг батлах ёстой байсан юм. Энэ баримт бичгийн дагуу хоёр тал 7 жилийн дотор 2002 оны Москвагийн гэрээтэй харьцуулахад цэнэгт хошууны нийлбэр дүнг гуравны нэгээр буюу 1550 ширхэгээр, стратегийн тээгчийн түвшинг хамгийн доод хэмжээгээр хоёр дахин багасгахаар үүрэг хүлээсэн байна. Төрийн Думд гэрээг батлах хуулийг хэлэлцэх үеэр ОХУ-ын стратегийн цөмийн хүчний хөгжлийн хөтөлбөрийг ерөнхийлөгч хүлээн авах ёстой гэдгийг тогтоож,  ПДХ систем болон СДЗХ гэрээ хоорондох уялдаа холбоог бэхжүүлэх болон оросын талын гэрээнээс гарах нөхцлийг тодорхойлсон нэмэлтүүдийг оруулсан юм. Засгийн газар жил тутам ОУ-ын стратегийн цөмийн цогцолборын хөгжлийн төлөв болон ерөнхий байдлын тухай илтгэлийг Төрийн Думд тавьж байх болно.