“Сколково” инновацийн төв нь оросын бараг л олон улсын гэж хэлж болох хэт орчин үеийн шинэ технологийг боловсруулах болон арилжааны урсгалд оруулах шинжлэх ухаан технологийн цогцолбор юм. Москва хотын баруун талаас нийлсэн Москва мужийн нэгэн дүүрэгт энэ цогцолборыг барихаар төлөвлөж байна. Сколковод ОУ-ын болон гадаад улсуудын томоохон Их сургуулиудын тэргүүлэх лаборатор, салбарууд болон компаниудын шинэ технологийг боловсруулах болон арилжааны урсгалд оруулах томоохон төв байрлах болно. Эрчим хүч, мэдээлэлийн технолог, теле харилцаа холбоо, био анагаах ухааны технолог, цөмийн технолог гэсэн шинэчлэлийн тэргүүлэх таван чиглэлээр энэ төв ажиллах болно.