×
Шинжлэх ухаан,техник Долоодугаар сар 2013

Өнөөдөр оросын «Прогресс» сансрын ачаа тээврийн хөлгийг ОУСС-д амжилттай залгав. Энэ сансрын хөлгөөр янз бүрийн 2,5 тонн ачаа түүний дотор хүнсний бүтээгдэхүүн, ус болон агаар, хүчил төрөгчтэй баллон, түлш, тоног төхөөрөмж станцад хүргэжээ

Пхеньянд Солонгосын дайн дууссаны 60 жилийн ойд зориулсан парад дээр улс орныхоо үйлдвэрлэлийн нисэгчгүй нисдэг аппаратууд болон дунд зайны тусгалын «Мусудан», магадгүй алсын тусгалын KN08 пуужингуудыг үзүүлэв. KN08 пуужинг энэ онд урд парад дээр үзүүлсэн

Английн Оулдем хэмээх багахан хотод, түүхэнд анх удаа «хуруу шилний хүүхэд» Луиз Жой Браун 35 жилийн өмнө төржээ. Энэ нь зохиомлоор үр тогтоох ажилбарын үр дүн богоод энэ технологийг эрдэмтэд АУ-ны үсрэлт гэж нэрлэжээ. Үнэхээр ч тийм, гэсэн хирнээ энэ үсрэлтийн үр дүн эерэг сөргийн алин болохыг одоо хир нь үнэлэхэд бэрх

БНХАУ-ын Инженерийн академийн академич Ван Сяомо «Жэньминь Жибао» сонинд ярилцлага өгөхдөө дайсны байг радиолокацын хэрэгслээр алсаас илрүүлэн сөнөөх хятадын дараагийн үеийн нисэх онгоц гадаадын түүний дотор америкийн өрсөлдөгчдийн онгоцоос давна гэж мэдэгдэв. Стратеги, технологийн магадлан шинжлэх төвийн шинжээч Василий Кашин хятадын мөн боловсрулалтын хэтийн төлөвийг үнэлэв

Америкийн тусгай албаныхан Дэлхий дээрх цаг агаарын байдлыг удирдах боломжийг сонирхож байна. Ийм судалгааг АНУ-ын Тагнуулын төв газрын Үндэсний ШУА захиалсан байна. Энэ нь америкчууд довтолгооны, цаг уурын нөлөөг зохиомлоор өөрчлөх зэвсэг гаргаж авах гэж найдаж байгаа байх гэсэн болгоомжлол төрүүлж байна.

Орос орон боловсролын төвүүдийн сүлжээг дэлхийн 50-иад орнуудад бий болгож байна

Орос улсын Дорнодын цэргийн тойргийн сругуулилтын зорилтууд болон явцтай 60 гаруй цэргийн атташе нар танилцав

Тал нутгийн ургамалыг судлах олон улсын анхны шинжлэлийн анги « Хакасский» дархан цаазат газарт ажиллаж эхлэв.Франц,Герман, Япон, Итали, Польш, Словак улсуудын эрдэмтэд мөн ажилд оролцохоор Хакасад хүрэлцэн очлоо.

Орос улсад, Марианы хонхорын 11 км гүнийг ч туулан ажиллах чадвартай гүний усны аппаратыг боловсруулж байна. Батискаф хэмээх усанд шумбагч энэ аппаратыг, Санкт-Петербургийн «Малахит» машины уйлдвэрийн тэнгисийн хорооны мэргэжилтнүүд боловсруулж байгаа юм.

Басасан гаригт шинэ үеийн холбооны тактикийн хиймэл дагуулыг Канаверал хадан хошуунаас хөргөжээ. Сансрын энэхүү төхөөрөмж нь Пентагонд харьяалагддаг Mobile User Objective System /MUOS / төхөөхрөмжийн хэсэг нь юм.

Хятад улс дэлхийн гурван химйлэ дагуул амжилттай хөөргөсөн тухай өнөөдөр Синьхуа Шаньси мужийн Тайюань санрын буудлын эх сурвалжийн мэдээлснийг иш татан уламжлав.

Японы Киотогийн их сургуулийн ажилтанууд Panasonic корпорацтай хамтран цөл газрыг үр ашигтай зүлэгжүүлэхэд зориулсан технологийг боловсруулаад байна.

Орос, монголын эрдэмтэд эртний хөхтөний хэлхээ ясны нэг хэсгийг олж илрүүлэв. Эрдэм шинжилгээний анги монголын Говь нунагт ажиллажээ. Сүүлийн 40 жилд анх удаа хосгүй олдвор эртний цэрдийн галавын палеонтологийн цуглуулгыг аривжуулав.

«Хаббл» сансрын дуран авай Далайн ван гаригийн бас нэг 14 дэх дагуулыг илрүүлсэн тухай НАСА агентлаг мэдээлэв.

Японы IHI машин угсралтын томоохон корпорац дэлхийд анх удаагаа замгаар нисэхийн биотүлш үйлдвэрлэхээр болоод байна.

Японд “Азийн динозавруудыг судлах нийгэмлэг” албан ёсоор байгуулагдлаа. Уг нийгэмлэгт Орос, Монгол, Хятад, Тайланд, Өмнөд солонгос болон Японы нийт 6 орны эрдэмтэд оржээ.

Оросын үйлдвэрлэлийн нисэгчгүй нисдэг аппаратуудыг Доод Тагилд Russia Arms EXPO 2013 зэвсгийн олон улсын үзэсгэлэнд анх удаа дэлгэж тавих тухай үзэсгэлэнг зохион байгуулагчийн нэг «Бизнес диалог» компанийн ерөнхий захирал Анатолий Кицура мэдээллээ.

Хятадын эрдэмтэд 100 мегапиксельтнй фото зургийн аппаратыг зохион бүтээжээ. Энэ тухай БНХАУ-ын ШУА-иас уламжлав.

«Ашиглалтанд оруулах үед байсан» нэгэн хиймэл дагуул одоо сансрын өөр 23 аппараттай хамт ажиллаж байна.

Роботыг үйлчлэх үндэсний үзэсгэлэнгийн анхны төв энэ сарын сүүлээр Шанхайд нээгдэнэ. Пүрэв гаригт орон нутгийн ХМХ уламжласнаар төв хойд Путо хороололд орших юм.

Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд 7-р сарын 5-7-нд энэ жилийн автомашины гол үйл явдал Олон улсын “Автоэкзотика” шоу зохиогдож байна. 3000 гаруй хосгүй автомашин ТУХН-ын болон Балтын 9 орноос ирсэн бөгөөд хамгийн шилдэг нэрийг хүртэхийн тулд шууд 40 номинацад өрсөлдөж байна.

Москва орчмын Автомашиныг турших төвдийн эрдэм-шинжилгээний хүрээлэнд шинэ “ё-мобилийн“ сурталчилгааны өдөрлөг боллоо. Уг машиныг 2015 оноос шинэ үеийн автомашиныг бөөнөөр нь үйлдвэрлэх юм. 2018 он гэхэд “ё-мобилийн” үйлдвэрлэл нь жилд 40 мянга хүрэх юм.

Энэ оны 2 дахь улиралд урьд үзэгдээгүй их хэмжээний орлого авсан гэж өмнөд солонгосын Samsung Electronics цахим бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тэргүүлэх компани өнөөдөр мэдээллээ.

Санкт-Петербург хотод нээгдсэн VI Олон улсын тэнгисийн цэргийн үзэсгэлэнгийн хүрээнд нилээд хэдэн хэвлэлийн бага хурал явагдана. Түүнчлэн тэнгисийн цэргийн зэвсгийн болон техникийн загваруудыг толилуулна. Олон улсын тэнгисийн цэргийн үзэсгэлэн дэлхийн тэнгисийн цэргийн бүтээгдэхүүний гурван том үзэсгэлэнгийн нэгд ордог юм. Энэхүү чуулганд оролцохоор дэлхийн 50 орны төлөөлөгчид хуран цугларчээ.

Вьетнамын Далат хотын эрдэм шинжилгээний реакторын цөмийн баяжуулсан цацрагт түлшийг «Росатом» корпорацын нэгэн цөмийн үйлдвэрт ахин боловсруулахаар тээвэрлэн шилжүүлсэн.

Оросын сансрын агентлаг «Протон-М» зөөгч пуужинг хөөргөх үеэр осол гарсан шалтгааныг илрүүлэхээр мөрдөн байцаах комиссыг байгуулав.

Өнөөдөр оросын «Глонасс-М» навигацийн гурван хиймэл дагуулыг «Протон-М» пуужингийн тусламжтайгаар хөөргөх ажиллагаа дампуурав.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013
1
8
9
11
14
18
21
29
30
31