×
Шинжлэх ухаан,техник Зургаадугаар сар 2013

Японы эрх баригчид дэлхийд анх удаагаа эсийн түвшинд /iPS/ гаргаж авсан үйл олон талын ажиллагаатай эрхтэн шилжүүлэн суулгах туршилтуудыг явуулах албан ёсын зөвшөөрөл өгчээ.

НАСА-ийн инженерүүд Pegasus XL пуужин хөөргжээ. Пуужин Нарны аймгуудыг судлах зориулалттай IRIS телескопыг сансарт хүргэнэ.

Өнөөдөр Японы агаар сансрын агентлаг олон удаа ашиглах сансрын далавчит пуужинг туршив.

Япон улсад ярих ба жингүйдэх нөхцөлд бие дааж явах робот-сансрын нисгэгчийг зохион бутээжээ

Багийн гурван гишүүнтэй хятадын «Шэньжоу-10» сансрын хөлөг сансарт 15 хоног байгаад дэлхийд амжилттай буцаж ирэв. Энэ удаагийн нислэг нь Хятадын сансар судлалын түүхэнд хамгийн удаан үргэлжлэсэн жолоодлогт сансрын хөлгийн нислэг боллоо.

НАСА дэлхий ертөнцид заналхийлж байгаа сүүлт одуудыг эрэлхийлэхэд бизнес болон нийгэмлэгүүдийг оролцохыг уриалав.

Өнөөдөр хятадын «Шэньжоу -10» жолоодлогот сансрын хөлөг тойрог замд байгаа «Тяньгун-1» модультой гараар залгах, салгах ажиллагаа амжилттай явуулав.

Мексикт археологчид майя индианчуудын эртний балгасыг олж илрүүлэв. Урьдчилан мэдээлсэн тоо баримтуудаас үзэхэд тэнд 40 мянга орчим хүн оршин сууж байсан бололтой гэж Ройтер агентлаг экспедицийн тэргүүн Иван Спрайцын мэдээллээс иш татан уламжлав.

Хятадын сансар судлалын түүхэнд анх удаа тойрог замаас хүүхдүүдэд хичээл заасан тухай өнөөдөр Хятадын төв телевизээр мэдээллээ. «Шэньжоу-10» сансрын хөлгийн багийн гишүүн сансрын нисгэгч Ван Япин багшийн үүрэг гүйцэтгэв.

Paris Air Show 2013 олон улсын агаар сансрын техникийн 50 дахь үзэсгэлэн францын Ле-Буржед ажилласаар байна. Оросын техник шоуд оролцогчид болон зочдын анхаарлыг татав.

НАСА агентлаг 2020 он гэхэд Ангараг гариг руу хийх анхны нислэгт оролцох найман америк хүнийг шилэн авсан тухай удирдах газрын мэдэгдэлд өгүүлжээ. Дөрвөн эмэгтэй, дөрвөн эрэгтэйг сонгож авсан байна

Од гаригстай цуг 71 цаг болж, дэлхийг 48 удаа тойрсон нь. Дэлхийн анхны сансрын нисгэгч Валентина Терешкова 1963 оны 6 сарын 16-нд тойрог замд гарсан юм. “Чайка” хөлөг хагас зуун жилийн ойгоороо л аялалынхаа тухайн бусадтай хуваалцаж эхэллээ

Хятадын сансрын нисгэгчид «Тяньгун-1»  тойрог замын модулийн «шалны хавтан» сэлгэсэн тухай «Шэньжоу-10» жолоодлогот сансрын хөлгийн нислэгийг ажиглаж байгаа Бээжингийн хяналтын төв мэдээллээ.

Валентина Терешковагийн нислэгээс хойшхи 50 жилд 56 эмэгтэй сансарт очоод ирлээ. Харин өнөөгийн байдлаар эрэгтэй сансрын нисгэгчдийн тоо бүр 476-нд хурээд байна. Ийм зөрөө ялгаа «сансрын дээрэнгүй үзэл» гэгчийн талаар ярих үндэс шинжээчдэд олгож байна.

Сансар

Москвагийн эрүүл мэндийн газрын тэргүүлэх эмэгтэйчүүдийн эмч Марк Курцер эх барих нарийн технологийг 10 гаруй жилийн турш боловсруулсан юм.Шинэ арга зүй жирэмсэн үе нь хүнд бэрхшээлтэй байсан эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлэхэд туслаж байна.

Оросын зохион бүтээгчид сансрын шинэ хөлөг боловсруулж байна. Таван жилийн дараа шинэ төхөөрөмжийг Саран дээр хүн буулгах ёстой.

Ирэх жил сибирийн Томск хотод “ирээдүйн дэлгүүр” бий болно. Худалдааны танхимд нэг ч кассчин байхгүй,төлбөрийг автоматаар хийдэг болно.

Оросын байлдааны автомат, мэргэн буудагчийн зэвсгийн томоохон үйлдвэрлэгч «Ижмаш» нэгдэл 5 дахь үеийн Калашниковын автоматыг ( АК-12) нэвтрүүлэх ажлаа үргэлжлүүлж байна. Улсын туршилтыг 11-р сараас наана дуусгахаар төлөвлөжээ.

Оросын цахим технологи нь дэлхий дахинд өргөн ашиглагдаж байна.Дэлхийн улс орнуудад оросын дор хаяж 5 фирмийн боловсруулалтуудыг идэвхтэй ашиглаж байна.

Өнөөдөр “Цзюцюань” Говийн цөлийн сансрын буудлаас тойрог замд сансрын жолоодлоготой “Шэньчжоу -10” хөлгийг амжилттай хөөргөв.Энэхүү нислэг нь тойргийн замын сансрын нислэгийн хятадын түүхэнд хамгийн урт хугацааных байх юм.

1961 оны 12-р сард ЗХУ-ын удирдлага сансарт эмэгтэй хүнийг нисгэх тухай шийдвэрлэсэн. Энэ нь тухай улс төрийн бодлоготой уялдаа холбоотой байсан. Тэр үед дэлхийн хоёр систем өрсөлдөж байсан бөгөөд үүний талбар нь жолоодлоготой сансрын нислэг байв. Албан ёсоор эмэгтэй сансрын нислэгийн түүх 1961 оны 12-р сард эхэлсэн. Тэр үед 5 хүний бүрэлдэхүүнтэй сансрын нисгэгчдийн эмэгтэй багийг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн.

Сансар

Москва орчмын Кубинка онгоцны буух талбай дээр хятадын цэргийн төлөөлөгчдийг СУ-35 С шумбагч онгоцны үйл ажиллагаатай газарт болон агаарт танилцуулжээ. 

Энэтхэгийн Батлан хамгаалах судалгаа шинжилгээний байгууллага /DRDO/ нь “өндөр түвшний” оюун ухаантай “цэргийн робот”-ууд бүтээх бодолтой байна

Ангараг дээр явагч Opportunity өмнө Curoisity-ийн өмнө Ангараг гариг дээр амьд организмд таарах ус байсан нээлтийг батлах баримт олжээ.

Дэлхийн томоохон супер дуран авайн 30 метр голчлолтой толь үйлдвэрлэж эхлэсэн тухай өнөөдөр Японы Үндэсний одон орны оргил зарлан мэдээллээ. Түүнийг Гавай аралд Мауна-Кеа нуруунд угсран байрлуулах юм. Түүнчлэн АНУ,Канад, Хятад, Энэтхэг зэрэг улс түүний үйлдвэрлэлд оролцоно. Ирэх санхүүгийн жилд үйлдвэрлэж эхлэж, 2021 онд дуусах юм. Японы 8 метр голчлолтой «Субару» дуран авай Мауна-Кеа нуруунд байна.

1973 оноос хойш Саран дээр байгаа «Сарнаа явагч-2 зөвлөлтийн аппаратыг «Сотбис» дуудлага худалдааны хүрээнд худалдснаас хойш энэ онд 20 жил болж байна. Сансрын дурсгалыг цуглуулагч НАСА агентлагийн сансрын нисгэгчийн хүү 2008 онд ОУСС-д очоод ирсэн Ричард Гэрриотт 20 жилийн турш түүнийг өмлөх эрхийн баримт бичигтэй хэвээр байна.

Орос улсад “Калашников” брендын нэрээр концерн байгуулагдана. Эл байгууллага нь Орос улсын аж үйлдвэрийн хоёр цогцолбор “Ижмаш” болон Ижевскийн механикийн заводыг нэгтгэх юм. Харин алдартай зохион бүтээгч Михаил Калашников энэ санааг дэмжиж байгаа юм. Тэрээр залуу зохион бүтээгчдийг сургахад оролцохоо мэдэгдсэн.

Академич Александр Асеев Оросын ШУА-ийн Сибирийн салбарын удирдагчаар улиран сонгогдов. Асеев 2013-2018 онд Оросын ШУА-ийн Сибирийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг өргөн танилцуулав. Тулгуур судалгаа, технологийн шинэ боловсруулалт, Сибирийн салбарыг өргөжүүлэх төлөв, ШУ-ны томоохон объектуудын ашиглалт хөтөлбөрт гол байр эзлэжээ. Академич Асеев 2008 оноос хойш Оросын ШУА-ийн Сибирийн салбарыг удирдаж ирсэн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
2
5
6
7
9
12
17
21
24
30