×
Шинжлэх ухаан,техник Тавдугаар сар 2013
Томоохон жижиг гариг манай гаригийн гадрагаас 5,8 сая км зайтай нисч өнгөрнө. Энэ нь дэлхийгээс Сар хүртэлх зайнаас 15 дахин илүү байна. Тэнгэрийн биет 6-р сарын 1-нд москвагийн цагаар 01:00 цаг орчимд дэлхийд ойртох боловч мөргөлдөх аюул үгүй.
Ангараг гаригт жолоодлоготой нислэгийг сансрын хөлгийн одоогийн техникийн хангамжийн тусламжтай хийхэд сансрын цацрагийн өндөр түвшин хүний биед маш аюултай үхэлд хүргэж мэднэ. Ийм дүгнэлтийг Пасадин дахь /Калифорни муж/ НАСА-гийн реактив хөдөлгөөний лабораторийн мэргэжилтэнүүд пүрэв гаригт мэдэгдлээ. Эрдэмтэд ангараг дээр явагч “Кьюриосити” хөлгийг Улаан гариг руу нисэх үед RAD төхөөрөмжийн авсан цацрагийн түвшингийн хэмжүүрүүдэд тулгуурлжээ.
Арслан зааны хэвээр хадгалагдсан зөөлөн эс, цус түүнийг хувилан олшруулах асуудлын шийдвэрт туслана гэж өнөөдөр Зүүн -хойд холбооны их сургуулийн Хавсрага экологийн хүрээлэнгийн Лазаревын нэрэмжит Арслан зааны музейн ажилтнууд «Интерфакс» агентлагад мэдээлжээ. Цусны ба эсийн шинжилгээ арслан зааныг хувилан олшруулах боломжийг тодруулах ШУ-ны баримт олгоно. Арслан зааныг хувилан олшруулахыг аль хэдийнэ оролдож эхлэсэн.
Өндөр температын нэгдсэн хүрээлэнгийн захирал Владимир Фортовыг Оросын ШУА-ийн ерөнхийлөгчээр сонгов. Оросын ШУА-ийн бүх гишүүний хурлын дийлэнх олонхи төлөөлөгч нууцаар санал хураасны үр дүнд түүнийг дэмжив.Түүнчлэн академич Жорес Алферов, Александр Некипелов нар ШУА-ийн ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн билээ. Фортов өндөр энергийн физик, сансрын физик, онцгой нөхцөлд бодисын шинж чанарыг илрүүлэх салбарт хийсэн ажил бүтээлээрээ алдаршсан юм.
«Союз» жолоодлогот сансрын хөлгийг ОУСС-д ойртуулж залгах богиносгосон зурагаан цагийн бүдүүвч ээлжит багийг явуулснаар ерийн болно гэж «Энерги» пуужин-сансрын корпорацын ерөнхийлөгч Виталий Лопота ИТАР-ТАСС-т мэдээлэв. Өнөөдөр ОУСС-тай залгасан «Союз ТМА-О9» зургаан цагийн бүдүүвчээр станцад ойртов. Богиносгосон бүдүүвчийг жолоодлогот сансрын хөлөгт 2 дахь удаагаа амжилттай хэрэглэжээ.

Сибирийн эрдэмтэд экологийн түлш боловсруулах үр бүтээлтэй арга барилыг зохиосон байна. Технологи ерийн нүүрсний үндсэн дээр утаангүй түлш хийх боломж олгов. Нүүрс шатахын өмнө түүнээс хорт бодисыг ялган гаргах юм. Энэ нь хувийн орон сууц, аж ахуй, тухайлбал оросын БНТува Улсын хөдөө болон Улаанбаатарыг тойрсон гэр хорооллын айлуудад чухал. Энд өвөл хорт утаан агаар бохирдуулдаг.

“Союз ТМ-09М” жолоодлоготой хөлөг өнөөдөр ОУСС-ад автомат дэглэмээр залгагдлаа гэж “Роскосмос”-ын төлөөлөгч уламжлав.Эх сурвалжийн ярьснаар, залгалт Москвагийн цагаар 06.10 /Гринвичийн 02:10/ гар ажиллагааны дэглэмд шилжих зорилготой сансрын нисгэгчдийн оролцоогүйгээр болжээ.
«Союз ТМА-09М» жолоодлогот сансрын хөлөг бухий «Союз-ФГ» зөөгч пуужинг угсран турших цогцолбороос Байконур сансрын хөлгийн буудлын хеергех талбарт шилжуулсэн тухай Оросын сансрын агентлагийн төлөөлөгч мэдээллээ. Ирээд байгаа мэдээнүүдээс харахад мөн үйл ажиллагаа өө сэвгүй хэвийн явагдав.
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хороо эргүүлийн 20 нисэх онгоц худалдан авах тухай Тэнгисйн цэргийн флотын мэдуулгийг сайшаав. Эдугээ Тэнгисйн цэргийн хүчин Р-3С «Орион» эргүүлийн 16 онгоцтой байна гэж өнөөдөр Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээллээ. Гадаадаас 20 эргүүлийн онгоц барагцаалбал 1 триллион воноор (889 сая доллар) авахаар төлөвлөжээ.
Тойрог замд 4-р сарын 19-ний өдрөөс аяласан “Бион-1М” буух төхөөрөмж нь Оренбург мужийн нутагт газардлаа. Уг төхөөрөмжинд хулгана, гүрвэл зэргийн амьтад болон ургамал, хйимэл солир байсан явсан. Энэ тухай РИАНовости агентлагт Нислэгүүдийг удирдах төвөөс уламжилжээ. Дэлхийн агаар мандалын нягт хэсгийг амжилттай туулж, тэд москвагийн цагаар О7:12 буулт хийжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
20
21
22
23
24
25
27
28