×
Шинжлэх ухаан,техник Дөрөвдүгээр сар 2013
Холбооны сансрын Роскосмос агентлаг олон улсын сансрын болон байгалийн томоохон сүйрлүүдийн хартид нэгдэнэ. Хартид нэгдсэн улс орнууд онцгой байдлын улмаас хохирол амссан улсуудад тусламж үзүүлдэг. Тухайлбал, тэдгээр орнуудад дэлхийн байгалийн гамшигийн бүсүүдийн баримт мэдээллийг дамжуулдаг. Эх дэлхийн шуурхай хяналтын төвийн баазад тулгуурлан оросын хиймэл дагуулын операторын мэдээллийг хартитай харилцан үйлчлэх цогцолбор хөтөлбөрийг боловсруулж байна.
Оросын байлдааны нисдэг техник дэлхийн зэвсгийн зах зээлд байр сууриа бэхжүүлж байна. Жишээ нь Су-30, МиГ-29 зэрэг онгоцыг дэлхийн олон бүс нутаг юуны түрүүнд азийн орнуудад андахгүй. Алжир, Венесуэл, Малайзи, Вьетнам, Индонези, Хятад, Уганд зэрэг шинэ захиалагч бий болсноор оросын үйлвэрлэлийн байлдааны нисдэг техникийн эрэлт өргөжив. Удахгүй Бангладеш захиалагч болох байх.
Ираны цэргийнхэн ундэсний уйлдвэрлэлийн «газар-газар» ангилалын шинэ гурван пүүжинг амжилттай туршсан тухай өчигдөр хуурай замын цэргийн дэд командлагч Кюмарз Хейдари орон нутгийн ХМХ мэдээлжээ. Гэвч тэрээр туршилт чухам хаана хийснийг тодруулж хэлээгуй хийгээд пуужингийн техникийн тодорхойлолтыг дурдаагуй байна.
Монголын эрх баригчид америкийн Locheed Martin компаний C-130J онгоцыг худалдаж авахаар төлөвлөж байна гэж тус улсын “Аист Монголиа” телевизийн суваг өнөөдөр уламжилжээ. Уг онгоцыг олон улсын энхийг сахиулах ажиллагааны хүрээнд цэргүүдийг тээвэрлэхэд ашиглах зорилготой аж. C-130J онгоцны монголын нисгэгчдийг АНУ-ад бэлтгэнэ гэж телевизийнг суваг уламжилжээ.
Японы батлан хамгаалах хүчнүүд ойрын үед 4-рс арын 10-нд хөөргөж болзошгүй байгаа умард-солонгосын дунд зайны пуужинг амдан тосох томоохон хэмжээний ажлыг эхлүүлнэ. Энэ тухай ням гаригт японы Киодо агентлаг уламжлав. Агентлагийн уламжилж байгаагаар, Японы БХЯ-ны сайд Ицунори Онодэра хоёр хоногийн хугацаанд японы нутаг дэвсгэрт заналхийлсэн тохиолдолд пуужин амдан тосох тушаалыг өгөх ёстой.
Оросын «Ижмаш» үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний нэгдэл зарчмын хувьд шинэ дөрвөн буудлагын системийг боловсруулж эхэллээ. Эдгээр системийг боловсруулах инженерүүд шинэ баллистик шийдвэрийг хэрэглэв. Шинэ системд булл-пап хэмээх бүдүүвчийг хэрэглэж магадгүй. Энэ нь цохилтын механизм ба сум агуулах хэсэг нь гохны ард орших бүдүүвч билээ.Тэгснээр бууны уртыг нэмж, улмаар буудлагын тусгалын зай, онож тусах чанарыг дээшлүүлж болно.
Японы судлаачид Орланд хотод болж өнгөрсөн Интернетийн бодит боломжууд бага хурал дээр үнэр дамжуулах дэлгэцийг дэлгэн харуулжээ. Токиогийн хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачид ийм технологийг бүтээжээ. Smell-o-vision дэлгэцийн дөрвөн буланд дөрвөн сэнс суурилуулжээ. Чухамдаа гелийн капсул болон дэлгэц нь доторх үнэрийг эдгээр сэнснүүд нь хүн рүү илгээх юм. Тэдгээр нь дүрс гарч ирсэний дараа идэвхжинэ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
1
3
5
9
10
11
12
13
15
16
17
20
21
22
23
24
25
26
27
28
29
30